Бидэнтэй нэгд

Дэлхий

“Diamond princess” хөлөг онгоцны зорчигчдыг эрэг дээр буулгаж эхэллээ

Нийтэлсэн

Японы Иокахама хотын боомт дахь “Diamond princess” нэртэй аялал жуулчлалын хөлөг онгоцонд өнгөрсөн 3-ны өдрөөс хойш тогтоосон хөл хорио лхагва гарагт цуцлагдлаа.  Энэ хүрээнд тус  хөлөг дээр  байсан багийн  гишүүд  зорчигчдыг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авч эхэллээ.

Хөлөг онгоцны зорчигчид, багийн гишүүдийг эрэг дээр буулгах  ажиллагаа  ирэх баасан гариг  хүртэл үргэлжлэх юм байна. Өнөөдрийн байдлаар вирусний шинжилгээний хариу нь сөрөг гарсан, халдварын шинж тэмдэг илрээгүй 500 орчим хүнийг эрэг дээр буулгасан  байна. Эрэг дээр  буулгасан хүмүүстэй ирэх өдрүүдэд байнгын холбоотой байх бөгөөд биеийн байдалд нь хяналт тавих юм байна. Харин  халдвар авсан  хүмүүстэй ойр байсан хүмүүсийг  хөлөг онгоцонд нь  үлдээж байгаа юм байна.

Тэднийг дахин 14 хоногийн туршид хөл  хорионд байлгаж үзлэг шинжилгээнд хамруулах  юм байна. Сүүлийн мэдээгээр “Diamond princess” хөлөг онгоцонд  байсан 505  хүн Коронавирусний  халдвар авсан болох нь батлагдаад байгаа юм. Аялал жуулчлалын  тус  хөлөг онгоц  дэлхийн  50  гаруй орны  3700  зорчигч, багийн гишүүнтэй  явж  байсан юм. Өнөөдөр мөн  ОХУ-ын засгийн газраас  Хятадын  иргэдийг  нутаг дэвсгэртээ нэвтрүүлэхийг хориглосон шийдвэр гаргасныг  хэвлэлүүд мэдээлж  байна.  Энэ тухай  Оросын засгийн газрын шадар сайд  Татьяна Голикова  мэдэгдсэн  юм. Энэ шийдвэр  20-ны  өдрөөс хэрэгжиж  эхлэх бөгөөд аялал жуулчлал, аялал, хувийн  гэж ялгалгүйгээр Хятадын  бүх иргэдийг  Оросын хилээр  нэвтрүүлэхгүй  байхаар тогтсон  байна. Гэхдээ  транзит зорчигчдод  энэ  хориг хамаарахгүй  юм байна.

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин: Өндөр чанартай бүтээн байгуулалт, өндөр үр ашигтай засаглалыг ахиулах ёстой 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах нийтийн халамжийн төслийн үр дүнг Бээжинд нийтлэв

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм5 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм5 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг5 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент5 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр5 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм5 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр5 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр5 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ6 өдөр өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент1 долоо хоног өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий1 долоо хоног өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ