Бидэнтэй нэгд

Эрүүл мэнд

Ц.Мөнхтуул: Биеэ чагнах нь муу зүйл биш

Нийтэлсэн

Орчин үеийн хүмүүс бид замын түгжрэл, хэн нэгэнтэй үл ойлголцож хэрэлдэх гээд алхам тутамдаа стресст өртөж амьдрах болсон. Гэвч өдөр тутмын энэ стресс яван явсаар та биднийг сэтгэцийн эрүүл мэндийн томоохон асуудалд хүргэж байгааг мэргэжлийн эмч анхааруулж байна. “Сэтгэлийн дархлаа” СЭМҮТ-ийн Стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг судлалын клиникийн эмч Ц.Мөнхтуултай энэ талаар ярилцлаа.

Сэтгэлийн шалтгаант биеийн хэлбэрийн эмгэгүүд гэж яг юуг хэлдэг талаар манай уншигчдад тайлбарлаж өгөөч?

Энэ бол нийгэмд өргөн хүрээтэй тохиолдох болсон нэг төрлийн өвчин юм. Сэтгэлийн шалтгаант биеийн хэлбэрийн эмгэг гэдэг нь органик эмгэг буюу ямар нэгэн биеийн өвчин байхгүй хэрнээ биеийн өвчинтэй адилхан зовиурлаж илэрдэг сэтгэцийн нэг төрлийн эмгэг юм. Яг зүрх, бөөр зэрэг өвдөхтэй ижилхэн зовиур буюу өвчлөл илэрдэг хэрнээ учир шалтгаан, гарал үүсэл нь сэтгэцийн гаралтай байдаг гэсэн үг.

Монголд ийм өвчний тохиолдол хэр их илэрч байна вэ?

Тохиолдохын хувьд их тохиолдох болсон. Гэвч яг оношлуулаад эмчлүүлж байгаа нь цөөхөн байна.

Ямар шинж тэмдгээр илэрдэг вэ?

Тухайн хүний биеийн бүх эрхтэн системийг хамарсан зовиурууд илэрдэг. Жишээ нь зүрх дэлсэх, ходоод гэдэс нь хямрах, бүр бөөр шээсний замын тогтолцоонд хүртэл нөлөөлдөг. Зарим хүнд арьсан дээгүүр нь загатнаж юм туурах хэлбэрээр ч илрэх тохиолдол бий.

Нэг гэм нь энэ өвчний онош ямар нэгэн шинжилгээгээр илрэх боломжгүй. Тиймээс ч ийм төрлийн асуудалтай болсон хүмүүс яг юунаас болж бие нь өвдөж хямраад байгаагаа мэдэхгүй олон эмнэлэг, эмч нараар дамжин явж үзүүлдэг. Гэвч ихэнх эмч, эмнэлэг онош тавьж чаддаггүй.

Улмаар үүнээсээ болж өвчтөн маань ар гэрийнхэн, эргэн тойрны хүмүүстэйгээ үл ойлголцолд орж эхэлдэг. Гэрийнхэн нь чамайг зүгээр, эрүүл гэж байна шүү дээ. Юундаа баашлаад байгаа юм гэж ирээд нөгөө хүнээ үл ойлгодог. Гэтэл онош нь тогтоогдохгүй л болохоос биш өвчтөний бие төрөл бүрээр зовиурлаад яваад байдаг. Ингээд нөгөө хүн чинь арга ядаад лам, бөөгөөр хүртэл явж эхэлдэг. Үүнээс болж эдийн засгийн хувьд хүртэл их хэмжээний зардал гардаг л даа.

Гэтэл үнэндээ бол уг өвчтөний өвчин нь ямар нэгэн биеийн өвчин биш, харин биеийн учир шалтгаант сэтгэцийн эмгэг буюу стрессийн гаралтай өвчин тусчихаад яваад байна гэсэн үг.

Стрессээс болж энэ өвчин үүсдэг гэж ойлгож болох уу?

Ерөнхийдөө стрессийн гаралтай буюу сөрөг стрессээс болж үүсдэг. Гэхдээ заавал гүнзгий шоконд орох хэмжээний стрессээс болж үүсэх албагүй. Өдөр тутмын стресст байнга өртсөнөөс болдог.

Энэ өвчинд өртөж байгаа хүмүүсийг ажиглахад өдөр тутмын ажил болон ахуй амьдралынхаа хамтран ажиллагсад, найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ таагүй харьцсанаас болж стресст өртөх нь түгээмэл. Ялангуяа стрессээ гадагшлуулан тайлж сураагүй дотогшоогоо хэв шинжийн хүмүүс энэ өвчнийг тусах нь түгээмэл.

Стрессээ заавал тайлж сурах хэрэгтэй байх нь ээ. Өөрөөр яаж урьдчилан сэргийлж болох вэ?

Ийм учир шалтгаантай болсон хүмүүс анхан шатны буюу сум дундын, мөн өрхийн эмнэлгүүддээ ихэвчлэн ханддаг. Тиймээс анхан шатны эмнэлгийн эмч нар тухайн өвчтөнд хүн ёсоор ганц удаа ч болсон анхаарал тавиад нэг сайхан сэтгэл дотрыг нь нээж ярилцдаг байвал уг нь их зүгээр юм сан.

Биеийн шалтгаант эмгэг буюу ийм маягаар стресст өртсөн хүн өөрийгөө эмчлэх олон боломж бий.

Ой модонд зугаалж, агаар салхинд гарахаас эхлээд зүгээр л ном уншиж суусаар стрессээ гадагшлуулаад сайхан болчихдог хүмүүс байдаг.

Тиймээс дахин давтан хэлэхэд ямар ч шатны ямар ч эмнэлгийн эмч хүн ийм өвчинд өртсөн хүмүүст стрессээ тайлах, бухимдалгүй амьдрах наад захын зөвлөгөө өгчихөж чаддаг болмоор байна. Ингэхгүйгээр толгой чинь өвдөөд байгаа юм уу, тэгвэл мэдрэлийн эмчид оч. Эсвэл зүрх чинь түгшээд байгаа бол зүрхний эмчид үзүүл. Гэдэс ходоодны хямралаа мэргэжлийн эмчээр оношлуул гээд явуулчихдаг. Энэ бол буруу юм л даа.

Дээр нь нэмж хэлэхэд ийм төрлийн эмгэгт өртсөн хүмүүс Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв буюу манай эмнэлэгт үзүүлэхээс айдаг, санаа зовдог. Учир нь Шар хадны эмнэлэг гэхээр заавал сэтгэцийн өвчтэй хүмүүс ханддаг гэсэн хуучирсан ойлголт ард түмний дунд одоо ч амь бөхтэй зууралдсаар л. Энэ бол үеэ өнгөрөөсөн ташаа ойлголт гэдгийг залруулмаар байна. Стресст өртсөн ямар ч хүн манай эмнэлгийн неврозын тасагт хандаад үзүүлж болно шүү.

Хүмүүс ямар нэгэн зовиур илрэхэд анхан шатны эмнэлэгтээ эхлээд ханддаг. Гэтэл анхан шатны эмнэлгийн эмч нар энэ өвчнийг оношилж чаддаггүй нь хамгийн том хүндрэл юм байна гэж ойлголоо?

Эмч нар дотроо янз бүр шүү дээ. Бүгдээрээ ч оношилж чаддаггүй юм биш. Энэ хүн стресст орж, сэтгэцийн асуудал үүсч гэдгийг олж хараад оношилчихдог эмч нар зөндөө бий. Ийм тохиолдолд тухайн хүндээ таны сэтгэл зүйд асуудал үүссэн, та стресст орсон учраас мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй гэдгийг аль болох учирлаж ойлгуулах шаардлагатай.

Нэг үеэ бодвол манайхны хандлага өөр болж байна. Мэргэжлийн сэтгэцийн эмчээс гадна сэтгэл зүйч нар олон болсон. Дэлхийн хамгийн шилдэг эмч нар ямар хүмүүс байдаг юм бэ гээд судлаад үзэхээр дийлэнх нь сэтгэцийн чиглэлээр мэргэшсэн эмч нар байдаг шүү дээ.

Тиймээс та сэтгэцийн эмч, эмнэлэгт хандаж зөвлөгөө авч, стресээ тайлж гадагшлуулахаас цааргалах хэрэггүй шүү. Энэ чинь орчин үед байдаг л асуудал. Манай эмнэлэгт, бидэнд чөлөөтэй хандаж болно. Манай эмнэлэг 21 аймаг, есөн дүүргийн ямар ч хүнийг элдэв хүнд сурталгүйгээр чөлөөтэй хүлээн авч үзлэг хийдэг.

Хувь хүн өөрийгөө сэтгэл зүйн асуудалтай болсон гэдгээ энгийн байдлаар яаж мэдэж болох вэ. Ямар нэгэн тест, асуумж байдаг уу?

Гэрийн нөхцөлд интернэт зэргийг ашиглаад илрүүлэх боломж бараг байхгүй л дээ. Оношийг мэргэжлийн эмч нар лтавина. Гэхдээ өөрөө өөрийгөө ажиглаад би сэтгэцийн хувьд хямралд ороод асуудалтай болчихож гэдгээ мэдээд авчихдаг хүмүүс байдаг л даа. Өөрийнхөө бие болон сэтгэл санаанд илэрч буй өөрчлөлт, зовиуруудаар стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэгт өртсөн гэдгээ мэдэх боломжтой.

Манай эмнэлгийн неврозын тасгийг монгол руу орчуулах юм бол стрессийн шалтгаант сэтгэцийн тасаг гэж орчуулж болно. Хүмүүс ядаргааны тасаг гэдгээр нь илүү сайн мэддэг. 2017 оны байдлаар манай тасагт хандаж энэ төрлийн эмгэгтэй гэж оношлогдсон 117 орчим хүн үйлчлүүлсэн байх жишээтэй. Тиймээс би хүмүүст хандаад ганцхан та энэ төрлийн эмгэгт өртдөг юм биш. Орчин үед танаас гадна өөр олон хүмүүст ийм асуудал тулгардаг болсон гэдгийг ойлгуулж хэлмээр байна

Стрессийн шалтгаант биеийн эмгэг өвчин бүрэн эмчлэгдэх боломжтой юу?

Ерөөсөө бүрэн эмчлэгдэнэ. Стресс сэтгэлийн гаралтай байдаг учраас тэр стрессийг буюу ядаргааг тайлснаар бүрэн эмчлэгддэг гэж ойлгож болно. Энэ тал дээр нэг  их санаа зовох зүйлгүй.

Манай монголчууд биеэ битгий чагнаад бай. Тэгэхээр өвчин ирдэг гэж ярьдаг. Та эмч хүний хувьд энэ талаар юу хэлэх вэ?

Биеийн шалтгаант сэтгэцийн асуудалд орсон хүмүүс биеэ яалт ч үгүй чагнаад эхэлдэг. Өчигдөр толгой өвдөөд байсан. Өнөөдөр гар салгалаад байна гэх мэтчилэн. Биеэ ингэж чагнах явдал стресст өртсөн хүнээс гадна энгийн хүмүүст ч өдөр тутам тохиолддог шүү дээ. Харин энэ байдал нь удаан хугацаанд үргэлжилж, олон өдрөөр бие чинь хямраад байвал мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.

Биеэ чагнах чинь тийм муу, буруу зүйл огтхон ч биш шүү дээ.

Бид хогийн савныхаа хогийг асгахгүй яваад байхаар өмхий самхай үнэртээд эхэлдэг биз дээ. Яг үүнтэй адилхан хүмүүс бид өдөр тутам тулгарч буй сэтгэлд таагүй харилцаа, хэцүү асуудлуудаа хуримтлуулж явсаар стресст өртөж, биеийн шалтгаант сэтгэцийн эмгэгт ордог гэсэн үг.

Та манай уншигчдад стрессээ тайлах хамгийн энгийн арга зааж өгөөч?

Стрессээс салах хамгийн энгийн арга бол өдөр бүр тэмдэглэлийн дэвтэртээ тэмдэглэл хөтлөх.

Өнөөдөр би тэрэнд гомдсон. Эсвэл тэр намайг тэгж баярлуулсан гэх мэтээр өөрөө өөрийнхөө хүнд тэр бүр хэлээд байх боломжгүй сэтгэл зүйн онцлогоо тусгасан тэмдэглэл хөтөлж болно шүү дээ. Таны тэмдэглэл таных л учраас өөр хүн үзэхгүй.

Ер нь бол орчин үеийн өндөр хөгжилтэй, хотожсон нийгэмд амьдарч буй хүмүүс бид өөрөө өөрийгөө стрессээс хамгаалах чадварт аль болох суралцах нь чухал. Өөртөө тохирсон аргыг л олох хэрэгтэй.

Харин таны стресс, ядаргаа таны бие, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхүйц хэмжээнд хүрсэн бол мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Мэргэжлийн эмч нар яг тухайн хүнд нь тохирсон сэтгэл заслын эмчилгээ, тохирох зөвлөгөөг өгч чаддаг юм шүү.

Мэргэжлийн эмчид хандсанаар цаг хугацааны хувьд хэдий хугацаанд эмчлэгдэж, стрессгүй эрүүл болдог вэ?

Хувь хүнээсээ их шалтгаалдаг. Яг төдий хугацаа гэж хариулах боломжгүй. Тухайн хүнийхээ сэтгэл зүйн онцлогоос болдог гэсэн үг. Өөрийгөө ойлгоод надад асуудал үүссэн юм байна гэдгээ хүлээн зөвшөөрч, тэр хэрээрээ богино хугацаанд эдгэж эрүүл болчихдог хүмүүс олон бий.

Ийм хүмүүс хурдан хугацаанд буцаад хэвийн амьдралдаа орж чаддаг.

Манайд хэвтэж эмчлүүлээд эрүүл болсон хүмүү өөрсдөө фэйсбүүк групп нээгээд адилхан асуудалд өртсөн хүмүүст туслах зөвлөгөө хүртэл өгдөг болчихсон.

Тиймээс би танд ийм төрлийн асуудал үүссэн бол мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Энэ чинь эдгэдэг өвчин шүү гэдгийг дахин хэлмээр байна.

 

#МонголТөр

CRI Монгол радио1 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио1 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио1 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент2 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр2 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм2 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм2 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент2 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр2 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа