Бидэнтэй нэгд

Улс төр

“Монгол шуудан”-гийн хувьчлал ба банк байгуулах шунал

Нийтэлсэн

“Монгол шуудан” ХК-ийн хувьчлалын асуудлыг сонгуулийн өмнө гаргаж ирдэг хэмээн шуугих нь цаад утгаараа асар их  хэмжээний мөнгөтэй холбоотой байдаг. Тус компанийг өөрийн болгосноор бага хөрөнгөөр банк байгуулах боломжтой болох учраас хувьчлалын асуудлыг яаравчлуулах сонирхол бүхий нөхөд байсаар байгаа.

Тодруулбал, “Монгол шуудан” ХК нь Шуудангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд

14.1. Үйлчлэгч нь Зохицуулах хорооноос баталсан тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын дагуу захиалгат илгээмжийн худалдаа эрхэлж болно.

14.2. Энэ хуулийн 14.1-д зааснаас гадна өөрийн сүлжээг ашиглан хадгаламж, даатгал, тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлс олгох санхүүгийн бусад үйлчилгээг хууль тогтоомжид нийцүүлэн эрхэлж болно.” гэж заасан байдаг. Энэ нь БАНК, ДААТГАЛЫН үйл ажиллагаа эрхлэх онцгой бөгөөд маш чухал эрх гэсэн үг.

Тиймээс л Ч.Ганхуягийн тэргүүлсэн “Ард санхүүгийн нэгдэл” “Монгол Шуудан” ХК-ийн 34 хувийг маш бага буюу 6.2 тэрбум төгрөгөөр эзэмшчихээд барьсан барьцаа ахиулан 100 хувь хувьчилан авч БАНК болгох зорилгоор зүтгэж байна.

Ч.Ганхуяг дээрх “Монгол шуудан” ХК-ийн 34 хувийг худалдаж авснаар тус компани ашигтай ажилласан хэмээн ярьдаг, олон нийтэд ч ингэж ойлгуулдаг. Үнэн хэрэгтээ Ч.Ганхуягийн 34 хувийг авсныхаа хариуд “Монгол Шуудан” ХК-д оруулсан 6.2 тэрбум төгрөг нь /IPO/ 2016 оны сүүлч 11 дүгээр сард компанийн дансанд нь ямар ч хөдөлгөөнгүй, бүтнээрээ байсан. Тийм байхад “Монгол шуудан” тухайн онд  1 тэрбумын цэвэр ашигтай ажилласан байдаг юм. Өөрөөр хэлбэл нэг тэрбумын ашигтай ажиллахад Ч.Ганхуягийн ганц ч төгрөгийн нэмэгдэл хийгээд, тэдний оролцоо байгаагүй. Харин төрөөс транзит шуудангийн үйлчилгээг өргөжүүлж, дотоодын шуудан хүргэлтийг сайжруулсантай холбоотой байдаг.

Ч.Ганхуяг болон “Ард санхүүгийн нэгдэл” тэргүүтнүүд анх “Монгол шуудан”-гийн 34 хувийг 3.2 тэрбумаар авсандаа амтшаад 66 хувийг нь 20 тэрбумаар авах гэж улайрдаг нь нэг талаар санхүүгийн байгууллагын туршлагатаа үндэслэсэн хэрэг. Нөгөө талдаа Төв шуудангийн барилгын 40 хувийг эзэмшдэг, 21 аймаг, 330 сумын төв байршилд  барилга байшинтай, 1000 ажилтан, 130 автомашинтай байгууллагыг маш хямд үнээр буюу 20 тэрбум төгрөгөөр авна гэдэг ёстой л суусан газраа шороо атгадгий баталгаа. /Төрийн ордны зүүн талын Сүхбаатарын нэрэмжит хэвлэх үйлдвэрийн балгасыг 24 тэрбумаар худалдаж байсан./

Дэлхийн аль ч улсад шуудангийн үйлчилгээ төрийн хяналтад байж, иргэд, байгууллагуудад баталгаатай, найдвартай, аюулгүй үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээдэг. Тэгвэл “Монгол шуудан”-г үнэгүйдүүлж, хувьд шилжүүлчихвэл хувь хүн байгууллагын нууцын асуудлыг ямар итгэл үнэмшлээр бий болгох болж байна вэ. Түүнчлэн сүүлийн жилүүдэд шуудангаар аж, ахуйн нэгж, хувь хүний аюулгүй байдалд халдсан террорист үйл ажиллагаа, хар тамхи, янз бүрийн химийн хортой зэвсгийг шуудангаар дамжуулах болсон шүү дээ.

CGTN мэдээ13 цаг өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ1 өдөр өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Дэлхий3 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр3 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм3 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент3 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент3 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Дэлхий3 өдөр өмнө

Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсан нь маш үр дүнтэй байсан тул Хятадад айлчилна гэв

Нийгэм3 өдөр өмнө

Зэвсэгт хүчний 337-р ангийг Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо

Нийгэм3 өдөр өмнө

Дүүжин замын тээврийн баганын ажил 30%-тай үргэлжилж байна

Дэлхий4 өдөр өмнө

Путин Трамптай утсаар ярихдаа Украины дроны халдлагын хариуг барих шаардлагатай гэжээ

Дэлхий4 өдөр өмнө

Трамп 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох захирамжид гарын үсэг зурлаа

Улс төр4 өдөр өмнө

Нэг хуулийн нэг заалт нэг гишүүнд таалагдаагүйгээс болоод УИХ-аар хэлэлцэх боломжгүй байж болохгүй

Энтертайнмент4 өдөр өмнө

Мэнни Пакьяо 46 насандаа Дэлхийн аваргын бүсийг дахин зүүхийг хүсчээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн