Бидэнтэй нэгд

Нийгэм

Шинэ коронавирусын шалтгаант уушгины хатгалгаагаар тамхи татдаг хүмүүс амархан хүндрэх магадлалтай байна

Нийтэлсэн

Хятадын Хубэй муж 2 сарын 19-ний өдөр уушгины хатгалгаа үүсгэж буй шинэ коронавирусын халдварын улмаас нас баралт 132 тохиолдлоор нэмэгдэж, эх газрын Хятадад нийт 2000 тохиолдол болсон тухай мэдээллээ. Тус мужид халдвар авсан тохиолдлын тоо 1693-аар аар нэмэгдэж, эх газрын Хятад дахь 74000-аас давжээ. Халдварын тархалт буурч ирж байгаа хэдий ч нас баралтын тоо төдийлөн буурахгүй байгаа байдал ажиглагдаж байна. Нөхцөл байдал хамгийн хүнд байгаа Хубэй мужийн Ухань хотод 116 нас баралт гарсан ба тус мужид 1900 гаруй хүнд өвчтөн байгаа мэдээ байна.

Дашрамд дурдахад:

Шинэ коронавирусын шалтгаант уушгины хатгалгаагаар тамхи татдаг хүмүүс амархан хүндрэх магадлалтай байгаа юм байна.
Хятадад тус халдварын шалтгаант хатгалгаагаар нас барсан тохиолдлуудын эзлэх хувь ялангуяа эрчүүдийн дунд их байгаа бөгөөд энэ нь тамхидалтын түвшин өндөр байгаатай холбоотой гэж үзэж буй юм байна.

АНУ-ын Флоридагийн Их Сургууль, Бээжингийн Их Сургуулийн багууд Хятадад бүртгэгдсэн халдварын 8,900 тохиолдолд дүн шинжилгээ хийсэн судалгаа нийтлүүлжээ.

Эдгээр халдвар авсан хүмүүсийн бараг тал нь 50-аас дээш насныхан бөгөөд нийт өвчтөнүүдэд нас баралтын түвшин 3.1 хувь байсан. Гэхдээ зөвхөн эрэгтэйчүүдэд нас баралтын түвшин дангаараа 4.5% байсан буюу эмэгтэйчүүдийн 1.3%-иас 3 дахин өндөр хувийг эзлэж байгаа байдал ажиглагджээ.

Үүнийг батлах хүчин зүйл нь хэдийгээр тодорхойгүй байгаа ч сэжиглэж болох холбогдох хүчин зүйлийн нэг нь эрчүүдэд түгээмэл байгаа тамхидалтын зуршил гэж хэлэхээр байгаа гэнэ.

2010 оны судалгаагаар Хятад эрчүүдийн 54% нь тамхи татдаг зуршилтай, харин эмэгтэйчүүд нь 2.6% буюу хүйсийн хоорондын зөрөө асар өндөр ялгаатай байгаа юм байна.

ДЭМБ-ын Онцгой байдлын албаны дарга Майк Райан 2 сарын 14-ны өдрийн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ “Тамхи бол амьсгалын замын бүхий л халдварт өвчнийг улам бүр нэмэгдүүлдэг хүчин зүйл гэдгийг хэлэх нь илүүц байж магад. Энэ удаагийн шинэ коронвирусын халдварт ч нэгэн адил үүнийг тохиолдлоос гадуур гэж хэлэхээргүй байна” гэж дурджээ. Тэрээр мөн эрэгтэйчүүдийн тамхидалтын түвшин өндөр байгаагаас хүндрэх тохиолдлууд илүү нэмэгдэж байгаа магадлалын тухай “Хараахан батлагдаагүй байгаа хэдий ч маш их сонирхол татаж байна” хэмээн хэлжээ.

coronavirus and smoking-н зурган илэрц

Тэгэхээр манай тамхичид бас анхаарах хэрэгтэй болох нь ээ. Халдвар авах юм бол хамгийн амархан хүндрэх хүмүүсийн тоонд багтах нь байна шүү. Ойрын өдрүүдэд энэ тэрүүгээр яваад шүлс, нус цэрээ хаяад байгаа хүмүүсийг торгоод байгаа сураг дуулдсан. Энэ эмнэлгүүдийн гадна тамхиа татаад нус цэрээ хаяад байгаа хүмүүсийг нэг хуу торгоод өгдөг ч болоосой.

Ялангуяа эмч мэргэжилтнүүдэд зориулсан шинэ мэдээлэл:

БНХАУ-ын Засгийн газрын халдварын голомт дахь судалгааны багийн ахлагч доктор Жонг Нан Шань шинэ коронавирусын шалтгаант уушгины хатгалгааны талаар уушгинд их хэмжээний салс хуримтлагдах онцлог шинж байгааг тодорхой болгосон байна.

2 сарын 18-ны өдөр судалгааны багийн хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр доктор Жонг уушгины хатгалгааны шинэ төрлөөр нас барсан өвчтөнд эмнэлзүйн эмгэг судлалын шинжилгээ хийж үзэхэд уушгины эдэд байгаа шинж тэмдэг нь амьсгалын замын цочмог хам шинж (SARS)-ийн өвчтөнөөс ялгаатай байгаа болохыг тогтоожээ.

Юуны түрүүнд SARS-ийн үед бол уушиг хатуурч амьсгалахад бэрхшээлтэй болдог “уушигны фиброз” ажиглагддаг бол энэ шинэ коронвирусын тохиолдлуудад хүнд хэлбэрийн фиброзын шинж тэмдэг бараг байхгүй байсан аж.

Нөгөө талаар энэ удаагийн уушгины хатгалгааны онцлог шинж бол уушгинд их хэмжээний салс хуримтлагдаж байсан бөгөөд энэ нь хэт их зунгааралдах шинжтэйгээс үүдэн амьсгалахад бэрхшээлтэй болгож буй байдал ажиглагдсан байна. Үүнээс гадна уушгин доторх үрэвслийн макро байдал маш хүнд байдалтай байж.

Мөн доктор Жонг өвчтөний өтгөн доторх вирус агаарт дэгдэж, агаарын замын (аэрозолын) халдвар үүсгэх магадлалтай байж болохыг тэмдэглэжээ.

Жич: Хэрэв өтгөн шингэний халуун уураар дамжиж агаарт тархах халдварын эрсдэл байгаа бол энэ тун ярвигтай болж ирнэ байх. Ялангуяа манайх шиг гэр хороололд ил жорлон ихтэй газар…

Ойдовын Батгэрэл

Анагаах ухааны доктор

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин: Өндөр чанартай бүтээн байгуулалт, өндөр үр ашигтай засаглалыг ахиулах ёстой 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах нийтийн халамжийн төслийн үр дүнг Бээжинд нийтлэв

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм4 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм4 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг4 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент4 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр4 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм4 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр4 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ4 өдөр өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент1 долоо хоног өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий1 долоо хоног өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Энтертайнмент1 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент2 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм3 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий4 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд5 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн