Энтертайнмент
Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3х3 комиссын хурлаар дүрэмд өөрчлөлт оруулах санал гарчээ
Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3х3 комиссын хурал Швейцар улсын Женев хотноо байрлах ФИБА-гийн төв оффист болж байна.
байна.Ийн ФИБА 3х3 комисс нь тоглолтын дүрэмнд өөрчлөлт оруулах санал гаргах, дэлхий даяар 3х3 төрлийг хэрхэн хөгжүүлэх гол бодлогыг тодорхойлох бодлогын дээд түвшний албанд Монгол Улсын төлөөлөл анх удаа сонгогдон саналаа оруулж ажиллаж байгаа нь энэ юм.
Энэ удаагийн хурлаар 2020-2024 оны Олимпын шинэ цикл эхэлж буйтай холбогдуулан хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэж байгаагийн дотор улсын чансааны оноог тооцох аргачлалыг өөрчлөх асуудал яригдаж байна.
Өөрчлөлт батлагдвал олон улсад болоод мэргэжлийн тэмцээнд сайн багтай улсуудад давуу боломж олгогдож, массын оноогоор дээгүүр бичигдэж Олимпын эрх авсан улсуудын чансаа ирээдүйд хумигдаж тооноос чанар руу шилжинэ гэсэн таамаглал харагдаж байна.
Сонирхуулахад, Өнгөрсөн оны наймдугаар сард БНХАУ-д болсон Дэлхийн АШТ-ий үеэр хуралдсан ФИБА-гийн Удирдах зөвлөлийн хурлаар Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л. Мягмаржавыг ФИБА-гийн 3х3 комиссын гишүүнээр сонгон томилсон билээ.