Энтертайнмент
БРАВО: “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах ЭМЯ-нд 30 сая төгрөг хандивлалаа
Нийтэлсэн
5 жил өмнөНийтлэлч
Админ“Хар сарнай” хамтлагийн ахлагч, дуучин С.Амармандах коронавирусын халдвар, тархалтаас сэргийлэх ажилд нойр, хоолгүй зүтгэж байгаа эрүүл мэндийн байгууллагын ажилчдын хамгаалах хэрэгсэл, хувцас хэрэглэл авахад зориулж хувиасаа 30 сая төгрөг хандивлалаа.
“Хар сарнай” хамтлагийн ахлагч, дуучин С.Амармандах: ” Дэлхий дахинд тархсан аймшигт коронавирусын халдварт өвчин эх гараг дэлхийг минь айлгаж байна. Өдөр шөнөгүй, нойр хоолгүй ажиллаж байгаа манай эрүүл мэндийн ажилтнууд, ОБЕГ, Цагдаагийн байгууллага болон МХЕГ-ын нийт хамт олонд баярлалаа. Энэ муухай өвчнийг эх орондоо оруулж ирэхгүйн төлөө өдөр шөнөгүй ажиллаж байгаа та бүхэнд талархаж байна. Би Монгол Улсын иргэний хувьд ирээдүй хойч үеийнхээ төлөө, эрүүл мэндийн төлөө сэтгэл зүрхнээсээ хандив өгөхөөр хүрэлцэн ирлээ. Өөрийнхаа зүгээс 30 сая төгрөг болон 1500 маскийг гардуулан өгж байна” гэлээ.