Бидэнтэй нэгд

Энтертайнмент

Парисын загварын долоо хоног коронавирусийн эсрэг маск зүүлээ

Нийтэлсэн

Парисын загварын долоо хоногийн нэгэн шоу дээрх моделиуд хувцастайгаа зохицуулан төрөл бүрийн чамин маск зүүсэн байлаа. Тэрхүү коллекцийг бүтээсэн дизайнер нь Францын иргэн, 28 настай Марин Сер аж. Гэвч түүний энэ коллекци коронавирусийн тархалтаас өмнө бүтээгдсэн бөгөөд тэрбээр үүнээс өмнө ч өөрийн загварууддаа маск багтаадаг байсан гэнэ. Тухайлбал түүний есдүгээр сард танилцуулсан хавар, зуны коллекци олон төрлийн маскаар дүүрэн байжээ.

Сер ийнхүү өөрийн загварын хувцаснуудад зохицуулан урласан маскнуудаа “Бохирдлын эсрэг” хэмээн тодорхойлдог аж. Харин энэ удаагийн шоунд тэрбээр маскнаас илүүг сэтгэж, олон бүтээлч санаагаар моделиудынхаа нүүрийг халхалжээ. Шоуны үеэр зөвхөн моделиуд төдийгүй үзэгчид ч өөр өөрийн маскыг зүүсэн харагдана. Мөн Серийн коллекциос гадна Драйс Ван Нөтений намар, өвлийн загварт ч хэд хэдэн маскны загвар тусгагдсан байна.

Коронавирусийн тархалт энтертаймент салбарт хүчтэй нөлөөлж, олон арга хэмжээнүүд хойшлогдож, зарим нь бүрмөсөн цуцлагдаж байгаа билээ. Тухайлбал энэ долоо хоногт алдарт Greenday хамтлаг Ази дахь аялан тоглолтоо хойшлуулж, “Энэ бүхэн их онцгүй санагдаж байгааг ойлгож байна. Гэхдээ бид та бүхэнтэй уулзахдаа л нэг уулзана. Тиймээс тасалбараа чанга атгаад хүлээж байгаарай. Бид удахгүй тоглолтынхоо шинэ хуваарийг танилцуулна” хэмээн зарласан. Мөн БНСУ-ын поп хамтлаг BTS дөрөвдүгээр сард болох тоглолтоо цуцалсан.

Эх сурвалж: bbc.com

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин: Өндөр чанартай бүтээн байгуулалт, өндөр үр ашигтай засаглалыг ахиулах ёстой 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах нийтийн халамжийн төслийн үр дүнг Бээжинд нийтлэв

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм5 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм5 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг5 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент5 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр5 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм5 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр5 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр5 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ6 өдөр өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент1 долоо хоног өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий1 долоо хоног өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ