Бидэнтэй нэгд

Дэлхий

БНСУ: Коронавирустэй өвчтөн эмнэлгийн ажилтны нүүр рүү нулимжээ

Нийтэлсэн

БНСУ -д коронавирусын халдвар тархаж олон нийтийн санааг маш ихээр зовоож байх үеэр дайны хажуугаар дажин гэж хууль зөрчсөн, гэмт үйлдэл гаргасан хүмүүс нэлээдгүй гарсаар байна. Засгийн газар, Цагдаагийн байгууллагаас иргэдийн сэтгэл санаа тавгүй энэ үеийг далимдуулан гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд хуулийн хамгийн хатуу хариуцлага тооцохоо анхааруулаад байна.

1. Коронатай өвчтөн эмнэлгийн ажилтны нүүр рүү нулимав.Өчигдөр Өмнөд Солонгосын хэвлэлүүд нэгэн ой гутмаар үйл явдлын талаар нэлээн шуугив. Энэ сарын 23-ны өдөр корона вирусын халдвараар сэжиглэгдсэн Тэгү хотын иргэн эмэгтэй В-д (20-иод насны) шинжилгээ хийж 25-ны өдөр гарсан хариугаар халдвар авсан нь баталгаажигдсан юм. Тэгү хотод эмнэлгийн ор хүрэлцэхгүйн улмаас гэртээ тусгаарлагдаж байсан түүнийг 28-ны үүрийн 3 цагт авахаар очсон Эрүүл мэндийн төвийн ажилтан А-г(44 настай) занаж зүхэн харааж, түүний нүүр рүү нулимсан хэрэг гарав. Энэ асуудлаас болж Эрүүл мэндийн төвийн ажилтан шууд тусгаарлагдан, коронагийн шинжилгээнд орж хариугаа хүлээж байна. Түүний хариу 1-2 хоногийн дараа гарна.Түүнийг  Цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн  “Төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд саад учруулах” гэмт хэрэгт холбогдуулан шалгахаар боллоо. Энэ хуулийн санкц нь нэлээн өндөр буюу 5 жил хүртэл хорих мөн 10 сая хүртэлх воноор торгох заалттай байдаг.

2. Интернэт худалдаагаар маск бөөндөнө гэсэн луйварА гэгч 2 сарын эхээс саяхныг хүртэл онлайн худалдаагаар маск бөөндөнө хэмээн бөөний худалдааны 7 аж ахуйн нэгжид нийт 235 сая воны хохирол учруулсан нь баригдаж баривчлагдав. Тэрээр бөөний худалдааны компаниудад “Би маскны үйлдвэртэй. Гадуур байгаагаас хямд нийлүүлнэ” гэж худал ярин тус аж ахуйн нэгжүүдээс урьдчилгаа мөнгийг шилжүүлж авангуутаа алга болсон байна. Энэ залилангийхаа ажилд маскны бөөний худалдааг жинхэнээсээ хийдэг компаниудыг татан оролцуулж  дээрхи компаниудыг луйвардсан байна. Мөн хорих газраас гарахын тулд корона19-ийн халдвар авсан гэж худал ярьж нэмж гэмт хэрэг үйлдсэн байна.  Мөрдөн байцаалтын явцад “Би халуураад байна. Манай найз охин саяхан Тэгү яваад ирсэн юм” гэсний дагуу түүнийг тусгаарлаж шинжилгээнд оруулсны дараа  хариу нь сөрөг буюу халдваргүй гарсны дараа л цагдаа нар худлаа ярьсныг нь мэдсэн байна. Энэ хүн нь Эрүүгийн хуулийн “залилан”-гийн гэмт хэрэг болон “төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд саад учруулах” гэх мэт үйлдэлд эрүү үүсгэгдэн шалгагдаж байна. Эрүүгийн хуульд заасан залилангийн гэмт хэргийн ял нь “Хүнийг хууран мэхэлж их хэмжээний хохирол учруулсан тохиолдолд 10 жилийн хорих ял эсвэл 20 сая хүртэлх воноор торгох” санкцтай байдаг.

3. Коронатай холбоотой худлаа мэдээлэл тараавКорона вирусын тухай төрийн албан байгууллагаас цаг үеийн мэдээллэл болох “Халдвар авсан хүн байхгүй ” гэсэн бичгэнд засвар хийн “Халдвар авсан 1 хүн байна” гэж бичиж тараасан А-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тэр баригдахдаа “Найздаа тоглоомоор л явуулсан чинь ингээд нийтэд тарчихсан байна” гэж мэдүүлсэн байна. Энэ нь Эрүүгийн хуульд заасан “5 жил хүртэлх хорих ял эсвэл 15 сая хүртэлх воноор торгох” ялтай байдаг.

4. Чанарын шаардлага хангаагүй маскны худалдаа цагдаагийн байгууллагаас маскны үйлдвэрлэл эрхэлдэг А гэгч (51 настай) өнгөрсөн оны 11 сард Хүнс, эмийн агентлагаас гаргасан устгах шийдвэрийн дагуу агуулахдаа устгалд оруулахаар түр хадгалж байсан ширхэг нь 1000 воны үнээр энгийн үед худалдаалагддаг хүүхдийн маскыг 1200 воноор бөөний төвүүдэд худалдаалсан зөрчлийг илрүүлэв. Түүнээс бөөндөж авсан маскаа жижиглэнгээр ширхэгийг нь 2500-4500 воноор борлуулсан байна. Засгийн газрын зөвшөөрлийг авч чадаагүй, чанарын шаардлага хангахгүй маскийг нэг долоо хоногийн дотор 55,000 ширхэгийг зарж худалдаалсан энэ хэрэгт Эрүүгийн хуулийн “залилан” болон “Эм зүйчийн тухай хууль”-ийн дагуу эрүүгийн болон захиргааны хэрэг үүсгэн шалгаж байна. Энэ мэт масктай холбоотой гэмт хэрэг маш ихээр гарч байгаа ба цаг үеийн нөхцөл байдлыг далимдуулан хийсэн иймэрхүү үйлдлүүдэд хүндрүүлсэн ял оногдуулдаг.

Орчуулсан,

БНСУ, Сөүл хот, Күүкмин Их Сургуулийн багш Ц.Өнөрзаяа

CGTN мэдээ24 цаг өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ1 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ1 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ1 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ1 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ3 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент3 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм3 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент3 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий3 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр3 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм3 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент3 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа