Бидэнтэй нэгд

Энтертайнмент

М.Тэлмэн: Уулын оргилд гарахаар тэмүүлж байгаа залуу уулчин гэж өөрийгөө боддог

Нийтэлсэн

Дэлхийн 10 улсын 18 хотод зохион байгуулагддаг ЮНЕСКО-д бүртгэлтэй, чансаа өндөр “World Ballet Grand Prix” тэмцээнд амжилттай оролцон анхны алтан медалийг хүртсэн Монгол балетчин СТА М.Тэлмэн “Залуусын дуу хоолой” буландаа урин оролцууллаа.

-Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Таныг Нью Йорк хотод байрлах жилийн 60 мянган ам.долларын төлбөртэй “Joffrey Ballet” сургуульд 100 хувийн тэтгэлгээр суралцаж байгаа гэсэн. Энэ талаар яриагаа эхэлье?

-Баярлалаа. Энэ өдрийн мэндийг хүргэе. Сургууль Нью Йоркт болохоор сургуультайгаа ойрхон байх үүднээс энэ хотод амьдарч байгаа. Өглөө 8.30 цагаас хичээл эхэлдэг юм. Өдөр бүр маш их ачаалалтай байдаг. Ар араасаа хичээлүүд цуварч ороод л өдөр дуусдаг гэхэд болно.

-Залуу хүнийг завтай байх нь эмгэнэл гэсэн яриа бий. Таны хувьд ачаалалтай ажилладаг гэлээ. Ер нь энэ үгтэй хэр санал нийлж байна вэ?

-Залуу хүн гэлтгүй хүн завгүй байх нь сайхан. Тэр дундаа залуучуудыг залуу байгаа дээрээ өөрийгөө хөгжүүлж, хорвоо ертөнцтэй танилцаж юм үзээсэй гэж боддог. Гэхдээ завгүй байх гээд үр бүтээлгүй цагийг өнгөрөөж буруу зүйлд зарцуулбал харамсалтай. Тиймээс аливаа зүйлийн тэнцвэрийг нь олж хором, цаг бүрээ зарцуулаасай гэж хүсдэг. Нэг бодлын завгүй байх гоё ч, завтай байх бас сайхан санагддаг. Гэр бүл, найз нөхөд, хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрөөх нь ямар ч завгүй амьдралаас илүү сайхан байх үе бий.

-Таны хувьд суралцахынхаа хажуугаар өөрийгөө хэрхэн хөгжүүлж байна вэ?

-Амьдралын минь ихэнх цаг балетын бэлтгэлд зарцуулагддаг. Үүнийхээ хажуугаар фитнессээр хичээллэж байгаа. Мөн ном уншдаг болоод удаж байна. Өнгөрсөн үеэ бодвол өөрийгөө олон талаар хөгжүүлэхийг хичээж байна. Супер хүн болохгүй ч гэсэн ойртохыг хүсч байна. Сонирхуулахад, удахгүй YouTube сувгаа ашиглаж контентуудаа гаргана. Миний контент Vlog with Telmen нэрээр гарна. Залуусаа зочилж үзээрэй гэж хүсье.

-Хийх зүйлсээ хэрхэн төлөвлөдөг вэ. Цагийн менежментээсээ манай уншигчдад сонирхуулахгүй юу?

-Хийх зүйлийнхээ жагсаалтыг утсандаа дээрээ тэмдэглээд сануулчихдаг юм. Тэгэхгүй бол олон зүйлийн дунд хааяа мартах тохиолдол бий. Балетынхаа бэлтгэлийг дуусгачихвал лараагийн төлөвлөсөн зүйл рүүгээ ордог. Мөн зарим өдөр нь өөртөө чөлөө гаргаж найзуудтайгаа уулзах, гэрийнхэн рүүгээ видео дуудлага хийдэг.

-Ойрын үед томоохон тэмцээн уралдаанд оролцохоор төлөвлөж байгаа юу?

-Энэ онд “Varna”  олон улсын тэмцээнд орохоор бэлдэж байсан юм. Гэвч тэмцээн цуцлагдчихсан. Одоогоор өөр орохоор төлөвлөсөн тэмцээн байхгүй.

-Тэмцээн нь яагаад цуцлагдсан юм бол. COVID 19 вирусний халдвартай холбоотой юу. Чиний амьдарч буй хотод тус вирусийн халдвараас хэрхэн урьдчилан сэргийлж байна вэ?

-Шалтгааныг нь сайн  мэдэхгүй байна. Нью Йорк хотод одоохондоо нам гүм байгаа ч гэсэн COVID 19 вирусний халдварын хоёр тохиолдол бүртгэгдсэн гэсэн. Миний хувьд амны хаалт байнга зүүж, гараа тогтмол ариутгаж байна. Харин сургууль, албан байгууллагууд ариутгалыг сайтар хийж байгаа харагдсан.

-Мөрөөдлийг уултай зүйрлэвэл та мөрөөдлийнхөө хаана нь зогсож байна вэ. Ер нь хэр мөрөөдөмтгий вэ?

– Уулаар зүйрлэвэл өөрийгөө бэлд нь биш ч, дээшээ оргилд гарах зорилготой мацаж байгаа залуу уулчны дүрээр өөрийгөө харж байна. Байнга мөрөөддөг гэхээсээ илүүтэй аливаа зүйлийг толгойдоо болж байгаа мэтээр төсөөлөн бодох дуртай. Төсөөлж, мөрөөдөхдөө том зүйлийг хүсдэг. Учир нь жижигхэн мөрөөдвөл жижиг газар л бууна. Харин томоохон мөрөөдвөл том газар л бууна гэж боддог. Энэ нь ч надад маш их тусалж, итгэл өгдөг.

-Сүүлийн үед залуус цахим байдлаар мэдээллийг түргэн шуурхай авдаг. Таны хувьд мэдээллийг хэрхэн шүүж, тунгаадаг вэ?

-Та миний ярихыг хүсдэг сэдвийг хөндлөө. Манайхан залуус гэлтгүй, дийлэнх нь аливаа зүйл ул суурьтай хандаж, сонссон болгондоо итгэлгүй, эх сурвалжийг нь байнга шалгадаг байгаасай гэж хүсдэг. Өглөө сэрээд хамгийн эхэнд хийдэг зүйлийн минь нэг бол Монголд болон гадаадад болж үйл явдлын мэдээнүүдийг шалгаж хардаг. Сонирхол татсан мэдээ байвал уншдаг.

– Ер нь амжилт гэж юу вэ. Бусдадаа хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

-Хүсэж мөрөөдөж байсан зүйлийнхээ нэг захаас багахан ч гэсэн зулгаахыг хувийн амжилт гэх болов уу. Монголд маш олон амжилттай яваа залуус бий. Тиймээс тэдний нэг болохын тулд залуучууд дор бүрнээ хийх ёстой зүйлээ тултал нь хийгээсэй гэж хүсч байна. Мөн өөрийгөө хөгжүүлж байнга өөрийгөө цэнэглэн, шинэ хэл сурч, эрүүл хэв маягаар амьдарч, спортоор хичээллэх гэх мэт зүйлсийг хийвэл амжилт өөрөө бонусанд нь ирэх байх.

-Амьдралын үнэ цэнийг юу гэж боддог вэ?

-Амьдарч буй хором бүр үнэ цэнэтэй учраас, хүн бүхнийг аз жаргалтай, сайхан амьдраасай гэж хүсч байна.

-Ярилцсанд баярлалаа.

CRI Монгол радио4 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио4 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент5 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр5 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр5 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм5 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм5 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент5 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент5 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр5 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио5 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа