Бидэнтэй нэгд

Дэлхий

“ОПЕК”-ийн орнууд газрын тосны үйлдвэрлэлийг эрс бууруулах саналыг гаргалаа

Нийтэлсэн

Олон улсын зах зээл дээрх  газрын тосны үнэ хурдацтай буурч байгаа. Үүнээс үүдэн Газрын Тос Экспортлогч орнуудын байгууллагаас газрын тосны үйлдвэрлэлийг эрс бууруулах саналыг гаргаад байна. Гэхдээ ОХУ энэхүү саналыг тийм ч таатайгаар хүлээн авахгүй байгаа юм.

БНХАУ, АНУ-ын хоорондох худалдааны дайн газрын тосны салбарт сөргөөр нөлөөлж байсан юм.  Мөн шинэ коронавирусийн тархалт газрын тосны  эрэлтийг  эрс бууруулахад хүргэсэн. Дээрх хоёр шалтгаанаас газрын тосны салбар уналтад ороод байна. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан ОПЕК буюу Газрын Тос Экспортлогч орнуудын  байгууллага болон энэ холбооны бүрэлдэхүүнд байдаггүй түүхий нефть экспортлогч орнуудын төлөөлөгчдийн уулзалт Австрийн Вена хотод явагдаж байна.  Пүрэв гарагийн уулзалтаар ОПЕК-ийн орнууд өдөр тутмын газрын тосны үйлдвэрлэлийг 1.5 сая торхоор бууруулах саналыг гаргаад байгаа юм.

Гэхдээ газрын тосны үйлдвэрлэлийн томоохон тоглогч болох ОХУ ОПЕК-ийн саналыг  таатайгаар хүлээн авсангүй. Оросын Эрчим Хүчний сайд  Вена хотыг лхагва гарагт орхин явж, пүрэв гарагийн хуралдаанд оролцоогүй нь  үүний нэг тод илэрхийлэл болжээ. Ираны газрын тосны сайд сэтгүүлчдэд ярилцлага өгөх үеэрээ “Хэрэв саналыг Москва хүлээн авахгүй бол ямар нэгэн гэрээ хийгдэх боломж бүрдэхгүй” гэжээ.

Газрын үнэ өнгөрсөн 18 сарын турш тасралтгүй буурч байна. Шинэ коронавирусний тархалтаас үүдэн агаарын тээврийн болон автомашины хөдөлгөөн эрс буураад байгаа нь газрын тосны эрэлтэд ихээхэн сөргөөр нөлөөлсөн юм.  Пүрэв гарагийн байдлаар Брент маркийн түүхий нефть  нэг торх нь 50.85 ам.долларын ханштай байгаа бол Техасын түүхий  нефть нэг торх нь 46.64 ам.долларын болон буураад байна.  ОПЕК-ийн гишүүн болон гишүүн бус орнуудын уулзалт өнөөдөр үргэлжлэн явагдана.

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин: Өндөр чанартай бүтээн байгуулалт, өндөр үр ашигтай засаглалыг ахиулах ёстой 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах нийтийн халамжийн төслийн үр дүнг Бээжинд нийтлэв

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм5 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм5 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг5 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент5 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр5 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм5 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр5 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр5 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ6 өдөр өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент1 долоо хоног өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий1 долоо хоног өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ