Бидэнтэй нэгд

Энтертайнмент

“The Hu”-ийн бүтээлийг бүжгийн урсгалтай хослуулсан залуу

Нийтэлсэн

“Сүлд” чуулгын бүжгийн багш, бүжиг дэглээч, цагдаагийн дэслэгч, Соёлын тэргүүний ажилтан Ё.Дамчаабадгарыг урилаа.

-Таны сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаар яриагаа эхлэх үү?

-2019 онд БНСУ-ын Сөүл хотноо уран бүтээлчдийн мэргэжил дээшлүүлэх олон улсын сургалт, хөтөлбөрт хамрагдаад ирсэн. Модерн контемпорари бүжгийн чиглэлээр мэргэжил дээшлүүлж, олон улсын гэрчилгээ авсан. Сурсан, мэдсэнээ эх орондоо хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Сүүлийн үед модерн, жазз, контемпорари бүжгийг дэглэн найруулах мөн үндэсний бий биелгээтэй холбон өөр шинэ урсгал хийж байгаа. Ирэх сард цагдаагийн “Сүлд” чуулга маш том тоглолт хийхээр бэлтгэл ажилдаа эрчимтэй орсон. Их завгүй өдрүүд өнгөрч байна даа.

-Олон улсын уралдаан тэмцээнд оролцож байв уу?

-Өнгөрсөн онд БНСУ-ын Бусан хотноо зохиосон олон улсын мэргэжлийн гоцлол бүжигчдийн хоёрдугаар уралдааны контемпорари этник бүжгийн төрөлд дэд байрт шалгарсан. Энэ нь миний долоо дахь олон улсын чанартай тэмцээн байсан. ХБНГУ-ын Штутгарт хотод зохиосон олон улсын контемпорари бүжиг дэглээчдийн 23 дахь уралдааны шилдэг оролцогч, ОХУ-д зохиосон олон улсын бүжиг дэглээч, бүжигчдийнн гуравдугаар уралдааны контемпорари бүжгийн төрөлд шилдэг бүжиг дэглээч гэсэн эрхэм хүндтэй шагналыг авсан. БНСУ-ын аялал, сургалт жуучлалын “IHC” компанийн нэрэмжит “Kpop&cover dance VII уралдааны тэргүүн байрт шалгарч БНСУ-д суралцах тэтгэлэг хүртсэн гээд тэмцээн уралдааныг яривал их. Олон улсын мэргэжлийн бүжигчдийн чуулга, уулзалт, хөтөлбөрүүдэд тогтмол оролцдог.

-Таны “Дэлхийг тойрсон биелгээ” зорилтот бүжгийн төслийн бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдаж, их хандалт авч, олны талархлыг хүртээд байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй ярьж өгөөч?

-Энэ төслийн санаагаа анх оюутан байхдаа бодсон. Тухайн үедээ бусдын хэл амнаас эмээх, бичлэг буулгаж өгөх хүн олдохгүй гэх мэтээр өөртөө шалтаг гаргаад эхлүүлж чаддаггүй байлаа. Тэгээд 2019 онд БНСУ-д байхдаа төслөө эхлүүлэх боломж гарч, эхлэлээ тавьсан. Ардын урлагаа сурталчлахад миний зүгээс юу хийх боломжтой, улсынхаа онцлогийг өөр орны ард түмэнд таниулахад бусдын дэмжлэггүйгээр би юу хийж чадахаа харуулахыг зорьсон. Бид олон улсад хамгийн ихдээ 800-1000 үзэгчтэй театрт тололт хийдэг. Монгол бүжгийн гайхамшгийг үзээгүй, мэдрээгүй үлдсэн хэдэн мянган хүнд ардын урлагаа гайхуулахыг хүссэн. Тэгээд хамгийн их хүн цугласан байх боломжтой түүх дурсгалын томоохон хүрээлэн, жуулчдыг татдаг газар, гудамж, метронд үндэсний бий биелгээгээр дэлхийг доргиож, эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа “The Hu” хамтлагийн “Юу вэ, юу вэ” дуун дээр бүжиглэж олон нийтийн сүлжээнд байршуулж, бусадтай хуваалцсан.

-Бүжгийн урсгалынхаа талаар?

-Би ганцхан чиглэлээр бүжиглэдэггүй. Аль болох бүх чиглэл, урсгалаар бүжиглэхийг оролддог. Учир нь үзэгчид биднийг бүх төрлийн бүжгийг эзэмшсэн байх ёстой гэсэн хандлагаар хүлээж авдаг. Тэгэхээр бүжигчин хүн бүх төрлөөр бүжиглэх чадварыг эзэмшсэн байх ёстой юм болов уу. Би сүүлийн үед модерн контемпорари урсгалаар дагнан бүжиглэж байгаа. Хүмүүст шинэ зүйлийг хүргэж, сонирхолтой бүтээл харуулахыг хүсч, модерн бүжгийг бий биелгээ, хип хоп, рок хэмнэлтэй холбож рок биелгээ стилийг хийж байна.

-Ойрын үед хийх ажил, оролцохоор төлөвлөж байгаа тэмцээн уралдаан байгаа юу?

-Долоон удаагийн олон улсын тэмцээнд оролцсон монгол бүжигчин ховор. Ардын болон контемпорари бүжгийн төрлийн уралдаан олон болдоггүй. Өөрөө тэмцээн уралдаанд оролцохоос илүү бусдад боломж олгож, зааж сургая гэж бодох болсон. Тэгээд өнгөрсөн жилээс мэргэжлийн бүжигчид бэлтгэж эхэлсэн. Гэр бүлийнхэнтэй нь ярилцаж, өөрийнх нь санал сонирхлыг сонсож, мэргэжлийн бүжигчин болно гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй хүүхдүүдийг багаас нь бэлтгэж, гэрээ байгуулан ажиллаж байна. Өөрийнхөө оролцож байсан болон оролцож чадаагүй олон уралдаанд шавь нараа бэлтгэж байгаа. Олон улсын мэргэжлийн бүжигчдийн тэмцээнд нас заадаг. Миний нас зарим тэмцээнд оролцоход хөгшдөх болсон. Өөрийн авч чадаагүй, хүрч чадаагүй зүйлд шавь нараа хүргэх, том амжилт гаргахад нь зааж чиглүүлж өгөхийг хүсдэг. Төлөвлөж байгаа ажил гэвэл чуулгын тоглолтоос гадна Монголын урлагийн зөвлөл, Монголын балетын хөтөлбөртэй хамтран “Motion Mongolia” орчин үеийн бүжгийн наадмыг хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байгаа. Энэ наадмын нээлтийг миний дэглэлт “Уран хас” модерн контемпорари бүжгэн бүжгээр эхлэхээр болсон.

-Бие даасан тоглолт хийх бодол бий юу?

-Одоохондоо бие даасан тоглолтоо хийх зориг надад алга. Учир нь 2018 онд бүжигчин эгчтэйгээ хамтарсан тоглолт хийж байсан. Тэр үед бэлтгэл ажил, эдийн засаг, уран бүтээлчид, зохион байгуулалт гээд хийх, төлөвлөх зүйл их, нарийн зохион байгуулалт чухал гэдгийг ойлгосон. Амар ажил биш. Эртнээс бэлдэх хэрэгтэй. 2018 оноос хойш хийсэн шинэ уран бүтээлүүд маань бие даасан тоглолт хийх хэмжээнд хүрээгүй байгаа.

-Таны бүжиглэдэг энэ төрөл өөр улсад байдаг уу. Монголд таниас өөр энэ төрлөөр бүжиглэдэг уран бүтээлч хэр олон байдаг вэ?

-Модерн контемпорари урсгал Монголоос бусад оронд гайхалтай хөгжсөн. Манайд 1990-ээд онд хөгжиж байгаад, бүжгийн урлагийг үздэг хүн ховор тул уналтад орсон. Гэхдээ өдийг хүртэл бага багаар хөгжсөөр одоогийн хэмжээнд хүрч ирээд байна. Энэ чиглэлээр бүжиг дэглэдэг, бүжиглэдэг хүмүүс манайд олон байгаа. Харин миний сүүлд гаргаж байгаа рок биелгээ, контемпорари биелгээ стиль олон байхгүй. Миний багш Соёлын тэргүүний ажилтан, урлаг судлаач, бүжиг дэглээч, найруулагч Мөнгөнцэцэг энэ төрлөөр бүжиг дэглэдэг. Олон гэхээс илүү чанартай бүтээл хийдэг хүн ховор гэвэл зөв болох байх.

-Та бүжиглэж байхдаа их өвөрмөц харагддаг. Юу мэдэрдэг вэ. Мэдрэмжийнхээ тухай?

-Хамгийн энгийнээр аз жаргалыг мэдэрдэг. Бүжиглэж байхад бүх зүйл эрх чөлөөтэй, хаашаа ч явахад юу ч саад болохгүй юм шиг тайз тэр чигтээ тал газар шиг л харагддаг. Тэр орчны тааламжтай энерги, үзэгчдийн өгч байгаа алга ташилт тухайн агшинд хамгийн сайхан мэдрэмж байдаг. Мэдэрсэн тэр сайхнаа бусдад ч мэдрүүлэхийн тулд тайзан дээр хүчтэй, хурдтай байж, нисэхийг хүсдэг.

-Хамгийн их хүсч мөрөөдөж, хүрэх юмсан гэж тэмүүлж явдаг зүйл тань юу вэ?

-Хүсэл мөрөөдөл минь хязгаарлагдашгүй. Би дэлхийн хүн болохыг хүсдэг. Ардын урлагаа дэлхийн урлаг болгож, хэн ч хараад монгол урлаг байна гэж таньж биширдэг байгаасай гэж мөрөөддөг. Хэн нэгний “Дэлхийн иргэн байна гэдэг нь дэлхийд алдартай байх бус дэлхийг сайхнаар өөрчлөхөд өөрийн зүгээс дэм болох тэр зүйлийг харж чадсан хүн л жинхэнэ дэлхийн хүн” гэж хэлснийг би санаж явдаг. Барууны орнуудаар явж байхад монголчуудыг морин дээр суугаад, махыг гараараа зулгааж иддэг зэрлэг, техник технологи мэддэггүй, соёлгүй ард түмэн гэж төсөөлдөг хүн олон байгаа нь анзаарагддаг. Энэ бүхний бурууг нотолж, эх орныхоо хязгааргүй сайхныг, иргэдийнх нь гайхамшигтай чадвар, мэдлэгийг бүжгийн урлагаараа дамжуулан таниулахыг л хүсч явдаг.

CRI Монгол радио10 цаг өмнө

Хятадын өнгөлөг хотууд

CRI Монгол радио10 цаг өмнө

2024 оны Дэлхийн хотуудын өдрийн Хятад дахь арга хэмжээ Шанхайд нээлтээ хийв

CRI Монгол радио10 цаг өмнө

ЕХ-ны үйлдэл дотоод хагаралд хүргэж болзошгүйг анхааруулав

CRI Монгол радио10 цаг өмнө

Хятадын Олон улсын импортын 7-р экспогийн бэлтгэл бүрэн хангагдав

CRI Монгол радио10 цаг өмнө

1000 кВ-ын хэт өндөр хүчдэлийн хувьсах гүйдлийн төсөл албан ёсоор ашиглалтад орлоо

Нийгэм10 цаг өмнө

Машинд хавчуулагдсан хүнийг эсэн мэнд гаргажээ

Дэлхий10 цаг өмнө

БНХАУ-д 323.2 тэрбум юанийн хохирол учирчээ

Эдийн засаг10 цаг өмнө

“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны хаалт боллоо

Дэлхий10 цаг өмнө

Жозеп Боррель Япон улсад айлчилна

Дэлхий10 цаг өмнө

Гэмт хэргийн гаралт ихэсдэг нь Хэллоуинтэй холбоотой юу?

Улс төр10 цаг өмнө

Төсвийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж байна

Улс төр10 цаг өмнө

Цөмийн энергийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр боллоо

Энтертайнмент10 цаг өмнө

Ц.Цогбадрах ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Улс төр1 өдөр өмнө

Зөөвч-Овоогоос 9 хүртэл хувийн буюу дэлхийн хамгийн өндөр АМНАТ авахаар тохирсон

Нийгэм1 өдөр өмнө

Цас орж, ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм2 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий5 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент6 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ