Бидэнтэй нэгд

Энтертайнмент

Монгол эмэгтэй, хятад эмэгтэйгээс 0,3, япон бүсгүйчүүдээс 1 сантиметрээр намхан

Нийтэлсэн

Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, биеийн онцлог:

  • Манай гаригийн 200 гаруй улс орны дийлэнхэд нь эмэгтэйчүүд, эрчүүдээс урт насалж байгааг эрдэмтэд тогтоожээ
  • Эмэгтэйчүүдийн биеийн өөх шатаах чадамж эрчүүдийнхээс хавьгүй удаан буюу ойролцоогоор өдөрт 50 килокалориас хэтэрдэггүй. Энэ нь яг ижилхэн жинтэй эр, эм хоёр хүн адилхан дасгал хөдөлгөөн зэрэг хийж эхэллээ гэхэд эрэгтэй нь илүү хурдан турах боломжтой гэсэн үг
  • Эмэгтэй хүн эрчүүдээс хоёр дахин илүү нүдээ цавчдаг
  • Эмэгтэйчүүд эрчүүдээс нэг зүйлээрээ маш том давуу талтай. Тэр бол эмэгтэй хүн баруун, зүүн тархиа хоёуланг зэрэг ажиллуулж чаддаг явдал. Харин эрчүүдэд ийм чадвар байхгүй
  • Эмэгтэйчүүдийн үнэрлэх чадвар эрчүүдийнхээс хавьгүй илүү хөгжсөний зэрэгцээ тэд чихэрлэг амтыг эрчүүдээс хоёр дахин бага хугацаанд хоромхон зуурын дотор мэдэрч, таашаал авч чаддаг. Гэхдээ үүний эсрэг таагүй мэдээ гэвэл эмэгтэй хүн өвдөлтийг мэдрэхдээ эрэгтэй хүнээс илүү эмзэг. Хэр баргийн эр хүний тоохооргүй өвдөлтийг эмэгтэйчүүд илүү хүчтэй мэдэрдэг

Америк эрдэмтэд олон зуун эмэгтэй, эрэгтэй хүн дээр судалгаа явуулсны эцэст дэлхийн эмэгтэйчүүдийн дөнгөж есөн хувь нь өөрийгөө үзэсгэлэнтэй сайхан эмэгтэй гэж боддогийг тогтоожээ. Эсрэгээрээ эрчүүдийн дийлэнх нь зүс царай, бие бялдраасаа шалтгаалахгүйгээр өөрийгөө “Би дажгүй эр хүн шүү” хэмээн бодож явдаг аж. Ялангуяа эрчүүд таалагдсан эмэгтэйтэйгээ танилцахаар явж очих үедээ өөртөө дэндүү итгэлтэй болсон байдаг гэнэ

  • Орчин үеийн эмэгтэйчүүд ойр зуур гарын доор хэрэглэдэг эд зүйлсийн жагсаалтыг Японы сониуч эрдэмтэд сонирхон судалж үзжээ. Ингээд үзтэл орчин цагийн амьдралын боломжтой, өөртөө анхаарал тавьдаг эмэгтэй 443 төрлийн эд зүйлсийг их, бага хэмжээгээр хэрэглэдэг ажээ. Үүнд мэдээж туфль, даашинз, будаг шунхнаас эхсүүлээд эрчүүд бидний санаанд оромгүй, зарим нь бүр харж ч байгаагүй олон эд зүйлс багтаж
  • Харин таагүй мэдээлэл гэвэл дэлхийн эмэгтэйчүүдийн 80 шахам хувь нь амьдралдаа нэгээс доошгүй удаа мөөгөнцөрийн халдвар авдаг
  • Эрчүүд уурласан, сэтгэл тавгүй үедээ хоол идэх хүсэл огт төрдөггүй бол эмэгтэйчүүд эсрэгээрээ. Судалгаагаар жирэмсэн эмэгтэйчүүдийн 30-40 хувь өмнө нь идэхийг хүсдэггүй байсан хүнсний зүйлсээ ховдоглон идэж эхэлдэг гэнэ

Харин одоо монгол эмэгтэй таны талаарх онц сонирхолтой судалгаанд анхаарлаа хандуулна уу.

  • Манай улс хамгийн сүүлийн буюу 2018 оны судалгаагаар 3 сая 238 мянган хүн амтай. Үүний 1 сая 624 мянга нь эмэгтэйчүүд
  • Нийт монгол эмэгтэйчүүдийн 69 хувь хотод, үлдсэн 31 хувь нь хөдөө амьдарч буй

Монгол эмэгтэйн биеийн өндөр:

157,7 сантиметр. Энэ нь америк, европ эмэгтэйн дундаж өндрөөс 3-4 сантиметрээр намхан бол ази эмэгтэйн дундаж өндөртэй ойролцоо гэж эрдэмтэд үзжээ. Гэхдээ монгол эрчүүд үргэлж манай бүсгүйчүүдээс дутуу гэж голж боддог хөрш БНХАУ-ын эмэгтэйчүүдээс 0,3, япон бүсгүйчүүдээс нэг сантиметрээр намхан болохыг ДЭМБ-ын албан ёсны судалгаанаас харж болно.

Судалгааг хийсэн мэргэжилтнүүд эдгээр тоо баримтыг дээрх улсуудын орчин цагийн урбан эмэгтэй буюу хотын эмэгтэйчүүдийн дундаж өндрөөр тооцсон гэдгийг санаарай.

Монгол эмэгтэйн биеийн жин:

ДЭМБ-ын судалгаагаар монгол эмэгтэйн биеийн дундаж жин 59,4

Монгол бүсгүйчүүд хэдэн насандаа хүнтэй гэрлэдэг вэ?

Энэ асуултад судлаачид өнгөрсөн арав гаруй жилийн дундажаар тооцоод монгол эмэгтэй 26 орчим насандаа хүнтэй гэрлэж байна гэж хариулж

Боловсролын түвшин, ажил эрхлэлт:

Таван монгол эмэгтэй тутмын нэг нь дээд боловсрол эзэмшдэг. Энэ нь дэлхийд, ялангуяа хөгжиж буй болон буурай хөгжилтэй орны эмэгтэйчүүдтэй харьцуулахад тун өндөр үзүүлэлт гэдгийг хэлэх хэрэгтэй

Монгол эмэгтэйчүүдийн 583 мянга нь тогтсон ажил эрхэлдэг ба тэд сард дундажаар 1 сая 100 мянган төгрөгийн цалин авч байна

Харин энэ дунд харамсалтай ганц тоо дурдахад нийт монгол эмэгтэйчүүдийн 4,4 хувийг өрх толгойлсон эмэгтэйчүүд эзэлдэг

Монгол эмэгтэйчүүд эрчүүдээсээ урт насалдаг:

Монгол эмэгтэйчүүд эрчүүдээсээ даруй арван жилээр илүү насалж байгааг мөн л ДЭМБ-ын судалгаанд дурджээ. Монгол эрчүүдийн дундаж наслалт 65-66 бол эмэгтэйчүүдийнх 75-76 гэж тус байгууллагын мэргэжилтнүүд тооцож

Тэгвэл монгол эмэгтэйчүүдийн хамгийн түгээмэл нэр юу вэ?

Үндэсний статистикийн хорооны хамгийн сүүлийн үеийн судалгаагаар Чингис хааны хамгийн хайртай бага хатны нэрээр нэрлэгдсэн Хулан нэртэй 12 мянга 961, тэнгэрийн өнгөт эрдэнийн нэр буюу Номин-Эрдэнэ нэртэй 12 мянга 476 эмэгтэй байгаагийн дээр Мишээл нэртэй монгол эмэгтэйчүүдийн тоо 2000 оноос хойш илт өсчээ. Иргэний бүртгэлийн ажилтны хэлснээр үүний шалтгаан нь Европ, Америкт ажиллаж, амьдардаг монгол эцэг, эхчүүд охиддоо англиар Michelle гэж дуудахад амрыг бодож энэ нэрийг ихээр өгөх болсонтой холбоотой гэсэн шүү.

Эмэгтэйчүүдийн баярын өдрөөр нэрлэгдсэн Март нэртэй 999 эмэгтэй байгааг ҮСХ-ны 2019 оны 3 сарын 7-ны өдрийн тайлангаас харж болно. Энэ тоо өнгөрөгч онд хэд болсон, мөн энэ жил хэдээр нэмэгдэж байгааг хэлэхэд одоохондоо эрт байна.

Одоо манай гаригийн эмэгтэйчүүдийн талаар сонирхуулъя.

  • НҮБ-ын албан ёсны судалгаагаар дэлхий дээр өлсгөлөнд нэрвэгдэж байгаа нийт хүний 60 хувь эмэгтэйчүүд, тэр дундаа залуухан охид бүсгүйчүүд байгаа нь сэтгэл түгшээм үзүүлэлт
  • Хөгжиж буй орнуудын хөдөө аж ахуйн салбарт ямар нэгэн багаж хэрэгсэл ашиглахгүй нүцгэн гараараа хөдөлмөрлөж байгаа иргэдийн 43 хувь мөн л эмэгтэйчүүд. Хэрвээ тэднийг сүүлийн үеийн багаж хэрэгслээр хангачихвал манай дэлхий даяар жилд авдаг ургацын хэмжээ 20-30 хувиар нэмэгдэх боломжтой. Үүнд цагаан будааны ургацыг онцолж болно. Ингэснээр эх дэлхий дээр хүн болж ирснийхээ төлөө өлсгөлөнд нэрвэгдэж амь зууж буй хүний тоо 12-17 хувиар огцом багасах боломжтой
  • Зүүн өмнөд азийн хөдөлмөр эрхлэгч эмэгтэйчүүдийн 70 хувь хөдөө аж ахуйн салбарт, ингэхдээ сая дурдсан шиг нүцгэн гараараа ажиллаж байна
  • Харин Африкийн Сахарын бүс нутгийн хөдөлмөр эрхлэгч эмэгтэйчүүдийн 60 хувь мөн л нүцгэн гараараа хөдөө аж ахуйн салбарт ажилладаг. Сахарын эмэгтэйчүүд жилд дундажаар 40 тэрбум цаг ундны цэвэр ус цуглуулдаг. Учир нь Сахар бол Африк тивийн хамгий их ундны усны асуудалтай бүс нутаг. Гвиней улсад гэхэд эмэгтэйчүүд долоо хоногт 5,7 цагийг ундны усаа нөөцлөхөд зарцуулдаг
  • Дэлхийн газар өмчлөгч, газрын эздийн 20 хувь нь л эмэгтэйчүүд
  • Манай гаригийн 796 сая бичиг үсэг тайлагдаагүй хүний 3\2 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг
  • Дэлхийн нийт охидын 39 хувь нь дунд сургуульд сурдаг
  • Зөвхөн Камбож улсаар жишээ авахад хөдөө нутгийн нийт эмэгтэйчүүдийнх нь 48 хувь бичиг үсэг мэддэггүй
  • Латин америк, Карибын тэнгисийн орнуудад боловсролгүй эмэгтэйн хүүхэд дээд болон дунд боловсролтой эмэгтэйн хүүхдээс нас барж эндэх магадлалаар 3,1 дахин илүү эрсдэлтэй

Цэнхэр гаригийн 7,8 тэрбум хүний 49 хувь нь эмэгтэй. Үүний 487,5 сая нь насанд хүрээгүй охидууд

– 310 сая хүнтэй АНУ-ын нийт хүн амын талаас илүү буюу 165,92 саяыг нь эмэгтэйчүүд эзэлдэг

– 1 тэрбум 427 сая 647 мянган хүнтэй Хятад улсын нийт хүн амын 682 сая нь эмэгтэйчүүд. Хүйсийн энэ харьцаанд эрэгтэй хүүхэд төрүүлэхийг илүүд үздэг эртний уламжлал, мөн олон жил хэрэгжсэн Нэг айл-Нэг хүүхэд бодлого чухал нөлөө үзүүлсэн

– Харин манай хоёр дах хөрш ОХУ-д хүйсийн харьцаа эсрэгээрээ. 146 сая хүн амтай Оросын ард түмний 78,8 сая нь эмэгтэйчүүд. Хачирхалтай нь эмэгтэйчүүд хүн амын олонхийг бүрдүүлдэг энэ үзүүлэлт 1926 оноос тасралтгүй явсаар өнөөдийг хүрчээ. Үүний шалтгааныг орон орны судлаачид янз бүрээр тайлбарладаг. Гэхдээ тэдний санал нэгддэг нэг зүйл нь Дэлхийн I, II дайн, Иргэний дайн, Афган болон Чеченийн дайн, мөн Сталины үеийн хайр найргүй их хэлмэгдүүлэлт үүнд голлох нөлөө үзүүлсэн байж болох талтай

Эх сурвалж: ҮСХ, ДЭМБ, Wikipedia, Worldometers.info

CRI Монгол радио4 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио4 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент5 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр5 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр5 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм5 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм5 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент5 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент5 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр5 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио5 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа