Бидэнтэй нэгд

Энтертайнмент

С.Баярсайхан: Өлсөж, ядарч, зовж үзсэн хүн хэзээ ч хэн нэгнийг жингэрийн ноход шиг боорлодоггүй юм

Нийтэлсэн

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт найруулагч О.Соёлтын хүү МУСТА, найруулагч, зохиолч Баярсайхантай ярилцлаа.

Гэхдээ бид уран бүтээлийн талаар бус зөвхөн хүн чанар, мөн чанар, хүний мөсийн тухай хөөрөлдсөн юм. Учир нь энэ зан чанар ялангуяа манай улсын залуусаас “зугтаад” байгааг хэн хэнгүй гадарладаг. Гэвч хэн ч энэ талаар дурсахгүй байгаа тул хамгийн хурцаар хэлэх хүнийг С.Баярсайхан болов уу хэмээн сонгосон хэрэг.

Түүнийг ОХУ-н Москва хотод сурч ирээд Монгол Улсын төрийн хошой шагналт, ардын жүжигчин Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит Төв аймгийн “Монгол Туургатан”, Булган аймгийн Хөгжимт драмын театр, ардын дуу бүжгийн “Сэлэнгийн долгио” чуулгын уран сайханы зөвлөлийн дарга, найруулагчаар ажилласныг мэднэ.

Найруулсан бүтээлээс нь дурдвал “Хятад гүнж Турандот”, “Үхэл-миний өмч”, “Миний чин зоригт бяцхан найз”, “Хязгааргүй” моно опер, “Гоолингоо” зэрэг олон арван жүжгийг үзэгчдэд хүргэсэн юм.

Ийнхүү “Гэгээн Муза-2010”, “Гэгээн Муза-11” наадмын “Шилдэг зохиолч, найруулагч”-аар тодорч цомын эзэн болсноос гадна “Шилдэг жүжгийн зохиолч”, МЗЭ-ийн шагнал, “Шилдэг бүтээл” наадмын гран при шагнал, шилдэг найруулагч зэрэг алдрыг хүртсэн, хүртсээр ч байх авьяастан билээ. 

-Сүүлийн үед хүмүүс сошиалаар хүн чанарын тухай бичих нь олширчээ. Гэвч яг тулаад тэрхүү чанарыг нь олох гэхээр огт харагдахгүй юм. Энэ нь зөвхөн бусдад өөрийгөө таалуулах гэсэн арга ч юм шиг …

-Ер нь бол хүн чанар гээч зүйлийг “Яг тийм зүйл” гээд тодорхойлоход маш хэцүү л дээ. Хүний дотор буг, бурхан хоёр хоёулаа байдаг гэдэг дээ. Миний хувьд хүн чанарыг байлаа гэхэд асар ховор илэрдэг гэж боддог юм. Ихэнх тохиолдолд гадна хэлбэр байдаг. Эртний хүмүүс хүн чанартай байж одоо бол хүн чанар гээч зүйл байхаа болилоо гэж ярьдаг бол бүр ч худлаа. Харин ч эртний бүдүүлэг харанхуй хүмүүсийг бодвол орчин цагийн хүмүүс чинь харьцангүй нийгэмшээд, соёлжоод, сурч боловсроод мэдлэг мэргэжилтэй болоод, оюун ухаан нь хөгжөөд, харин ч хүн чанар гээч зүйл их болоод байгаа нь энэ. Харин дотроо бол үнэн хүн чанар, худлаа хэлбэр хөөсөн, бусдад сайн хүн болж харагдах гэсэн бодол агуулсан гэдгээрээ өөр болсон байх. Хүний өөрийнх нь мөн чанартай нягт холбоотой зүйл шүү дээ. Хүний өөрийнх нь мөн чанарт хүн чанар гэгч зүйл огт байдаггүй байх. Чи бид хоёр үхэлтэй халз тулхад би чамайг биш өөрийгөө л аварч амьд үлдэхээ л бодно. Огт бие биенээ танихгүй хоёр хүн хэн хэнээсээ хүн чанар гэгч зүйлийг хүсэх хэрэг байхгүй л болов уу. Гарцаагүй ах, дүү хоёр ч юм уу эх нь үрийнхээ төлөө гаргах тэр амин холбоо л хүн чанарыг гаргаж ирнэ дээ. Тэрнээс гадна нутаг ус, байгаль, цаг уур хүртэл тухайн үндэстний хүн чанарыг бэлдэж гаргадаг гэж би боддог юм. Манайх шиг тархай бутархай амар амгалан, хэн хаана яваа нь мэдэгдэхгүй, замбараагүй нүүдэлчин үндэстнүүдийн хүн чанар гэгчийг хэмжиж үзвэл хүн чанарын хувьд ихээхэн муу үзүүлэлт гарна. Манайхан чинь их хувиа хичээмтгий улс. Ганцхан жишээ хэлэхэд Япончууд байгалийн асар олон хүчин зүйлтэй мэдээ орсон цагаасаа л тулгардаг. Аймшигт цунами болон газар хөдлөлт, далайн хар шуурга гээд л… Тэнд хэнд ч, юу ч тохиолдоход сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй өсдөг байх. Нэг нэгэндээ аймаар тус болно. Хар хурдаараа гүйж ирээд л бараг өөрийгөө мартаад тэр осолд орсон хүнд тус болно. Манайхан бол хэзээ ч тэгэхгүй. Ёстой холоо хэвтэнэ. Холоос яаж үхэх нь үү гээд хараад зогсоод байж мэднэ. Эсвэл толгойгоо дараад зугтаана. Ингээд энэ тухай задлаад яриад байвал мөд дуусахгүй асуудал л даа.

 

-Суурин газар өрсөлдөөн их болохоор бусдад анхаарал хандуулах цаг зав бага байж ч болох юм. Тиймээс манайхан хэн хэнийхээ сайн талыг олж харахгүй байна уу. Эсвэл өөг нь л онцолдог болсон уу?

-Энэ бас л миний их боддог зүйл. Гэхдээ би хариуг нь мэднэ. Би ч бас л хүний сайн, муу талыг шүүж, боддог мэргэжилтэй хүн. Зохиолч, найруулагч хүн бол дүр судалдаг юм шүү дээ. Дүр гэдэг чинь өөрөө хүн байхгүй юу. Тэгэхээр хүн судлаач гэж хэлж болно. Бусдын өөг харж, хэл амаа билүүдэж, хэрүүл хийж байна гэдэг чинь гэдэс нь хэт цатгалан, хийсэн ажилгүй, хийх юмгүй хүмүүсийн л ганц хийдэг ажил шүү дээ. Өнөөдөр тэр хүн шиг сайн хүн байхгүй гээд л нийтээрээ магтан дуулж байснаа ганцхан алдаа дээр нь л тэр хүнийг хэн ч биш болгож чаддаг нь бидний хамгийн том эмгэнэл. Энэ бол бас л бидний хүмүүжилтэй холбоотой. Уншдаггүй ард түмний араншин. “Хэрвээ би энэ хүний оронд байсан бол …” гэж хэзээ ч өөрийгөө орлуулж бодож чаддаггүй юм. Бодох дургүй, инээж зугаацаж байх дуртай залхуу, их хөнгөн ард түмэн л дээ. Яг өөр дээр нь жишээ татаад ярихаар царай нь хувхай цайгаад л явчихдаг. Өлсөж үзсэн, ядарч үзсэн, зовж үзсэн хүн хэзээ ч хэн нэгнийг жингэрийн ноход шиг бөөнөөрөө боорлож суудаггүй юм. Тэд амьдралаа аз жаргалтай болгох гэж өдөр шөнөгүй зүтгэж явдаг болохоор тийм жижигхэн хэрүүлд хошуу нэмэрлэж суухгүй л дээ.

-Тэгвэл өчүүхэн алдаа гаргахад нь хэдэн зуугаараа “бахдалтайгаар” муулчхаад сайхан зүйл хэчнээнийг хийгээд ч үл анзаарсан мэт байх нь ямар шалтгаантай вэ?

-Монгол хүний өөрийнх нь яг үндсэн араншин энэ юм. Би маш олон орны сайтыг өдөр бүр орж хардаг. Тэнд байгаа иргэдийн санал сэтгэгдлүүдийг уншиж суудаг байсан. Тэд хэзээ ч ингэж хэн нэгнийг нийлж муу хэлдэггүй юм билээ. Ихэнх орны иргэд Ерөнхийлөгчөө Ерөнхий сайдаа, Сенатуудаа ч нэрийг нь мэдэхгүй байх юм билээ. Манайхан УИХ-ын гишүүдийг л амьдралаа ийм болголоо гээд хараагаад суух юм. Үнэхээр инээдтэй санагддаг. Тэд бол хууль санаачилдаг, баталдаг газар. Тэдний гаргаж байгаа хууль бидний амьдралын дөнгөж 5 хувьд үйлчилдэг юм шүү дээ. УИХ-ын гишүүд биш бид өөрсдөө л ингэж амьдраад байгаа. Гэхдээ бид бусад орны иргэдийг бодвол харьцангуй аз жаргалтай амьдарч байгаа шүү. Оросууд бол аймшигтай дарамтад амьдарч ирсэн улс. В.В.Путинг Монголчууд бүгд сохроор шүтдэг. Гэтэл яс юман дээрээ В.В.Путин бол Сталинаас илүү махны машин, аймшигтай дарангуйлагч шүү дээ. Манай УИХ-ын гишүүд ард олноо тэнэг гэдгийг сайн мэддэг болохоор зүгээр л хүссэнээрээ тоглож, турхирч өрсөлдөгчөө буланд шахаж суудаг юм.

-Магтуулахдаа гол нь биш ч урмын зохисон үгийг оновчтой цагт хэлэх нь тухайн үед асар их аз жаргал өгөх шиг болдог. Тэгж хэлсэн хүн нь ч өөрөө сайхан мэдрэмж авдаг. Одоо ийм үгийг хэлдэг хүн цөөрсөөр байна уу?

-Надад энэ талд ажиглагдсан зүйл байхгүй ээ. Би ч ямар хүмүүстэй нийлэх биш. Зарим үед гэрээсээ гарахгүй зургаан сар болсон байдаг юм. Гадагшаа гарахаар л асар том театр дотор орсон юм шиг битүү хуурамч хүмүүс дунд яваад орчихдог болохоор гардаггүй. За тэгээд ч магтууллаа гээд яах юм, муу хэлүүллээ гээд ч яах юм. Юу ч өөр болохгүй. Би хэзээ ч магтуулж үзээгүй болохоор тэр ч юм уу нэг их тоодоггүй шүү дээ. Намайг гадуур сайн хэлдэг хүн байдаггүй гэж сонссон. Бүгд л намайг “Тэнэг, мангар, галзуу, солиотой” гэдэг гэж би олон удаа сонссон ч тоодоггүй юм. Гэлээ гээд би яах юм. Яах ч үгүй шүү дээ, явж л байна.

 

-Дээхнэ ардын жүжигчин Н.Сувд гуайтай ярилцаж байхад “Жинхэнэ Монгол хүнийг бид хайж амжихгүй л байна. Ольё гэвэл хөдөө л явах хэрэгтэй” гэж хэлж байсан. Тэгэхээр жинхэн хүн чанар, мөн чанар, хүний мөстэй хүмүүс тэр буйдхан газар амьдраад байна уу даа?  

-Н.Сувд эгч жүжигчний гадна төрх буюу Мемик мөн “Природные данные” гэдэг дээ. Их ховор төрмөл авьяастай жүжигчинг олох тухай ярьсан байх аа. Сэрэлт киноны Бумаа шиг дүр төрх ярьсан байх. Түүнээс биш нэг их айхтар хүн чанар, мөн чанар, хүний мөс бодож яриагүй биз. Тийм их гүн философи ярихгүй ээ.

-Ахмад зохиолчид хэн нэгэндээ шүлгээ уншиж өгөөд, алдаа оноог нь ярилцдаг байсан гэдэг. Харин одоо цагт залуучууд тэгэх нь ховорджээ. Үүнд та ямар бодолтой явдаг вэ?

-Тэр нийгэм нь нураад уначихсан шүү дээ. Одоо тэгээд ч хэн нэгний зохиосон түүх, уран зохиолыг хүн төрөлхтөн сонирхохоо больж эхэлсэн. Намтарчилсан зохиолууд бас хэн нэгний амьдралаар бүтээсэн номыг “Ээнэ бол худлаа биш бодит түүх” гэж хүлээж авдаг цаг иржээ. “Тунгалаг Тамир” гэх мэт зохиомол түүхийг худлаа гээд тоохоо байсан. Уран зохиолд хандах хандлага эрс өөр болж байна. Энэ зуун бараг төгсгөл нь байх аа. Бид л хуучнаа хүсдэгээрээ хүсээд, зууралдаад салахгүй юм байна. Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа эхлэн бүхий л цаг хугацаанд хэрэгтэй зүйлсээ авч үлдээд хэрэггүй гэснээ орхиод л явж ирсэн. Энэ бол хууль. Уран зохиол хойч үедээ өв болоод л үлдэнэ. Хэн нэгэн яаж ч эсэргүүцээд нэмэргүй шалгарал явагдаж байдаг.

-Зарим залуусыг “Сайн эм хүнээс долоон дор болж” гэдэг. Яг үнэндээ би өөрөө эр юм болохоороо тэднийгээ өмөөрнө өө. Гэхдээ зарим үед бусад нөхдийгөө харахаар энэ үгийг хүлээн зөвшөөрмөөр ч юм шиг санагддагаа нуух юун. Ялангуяа нүүрэн дээр хэлж чадаагүй үгээ далд очихоороо хэлсэн байдаг …

-Эр хүйстэн буюу “У” хромсом угаасаа устаж байгаа гэдгийг энэ талын судлаачид тогтоосон шүү дээ. Эр хүйс бол мөхөж байна. Эрчүүд шалчигнуур болж байна, эмэгтэйлэг болж байна гэж шүүмжлээд ч хэрэггүй. Та нар байгалийн хувьслыг эсэргүүцээд яах юм. Угаасаа тийм ч учраас үүнийг батлаад Трансженер гэгч хархад эрэгтэй ч оюун санаа нь эмэгтэй бас Манин буюу хос эрхтэнтэй тэгээд Бизсексуал гэгч хоёулантай нь явалддаг сүлд нь Гомо (ижил хүйстнээ сонирхогч) нар маш ихээр төрөөд байгаа биз дээ. Эр хүн удахгүй дэлхийн олон орны музейд зураг баримал болоод үлдэнэ. Хэдэн зууны дараа дүрс бичлэгээс хүүхэд багачууд эр хүн гэж эрт дээр үед амьдарч байсан амьтныг гайхан үзэх болно шүү дээ. Салтаанаас нь унжсан үстэй ноостой төө хар махыг ойлгохгүй. Чухам юунд хэрэглэдэг байсныг ч мэдэхгүй тийм үе ирнэ. Дан эм хүйстэн үлдэж өөрсдөө үрээ боловсруулан төрүүлдэг болно. Тиймээс энэ хүүхнүүд эр, эм нь бас ялгарахаа байж эхэлсэн. Энэ бол Батаа ч юм уу Доржоогийн зан характер бишээ. Энэ бол байгалийн өөрчлөлт явагдаж буйн илрэл. Тэгэхээр мөн л яаж ч эсэргүүцээд нэмэргүй он жилүүд өнгөрөх тусам улам нэмэгдэх зүйлийг чи бид хоёр энд яриад яах юм.

-Шударга хүн гэж “Зоригтой хүнийг хэлэх үү, өөртөө дайсан бэлддэг хүнийг хэлэх үү” гэсэн ойлголт үүсдэг. Тэгээд “Өөртөө дайсан бэлдчих юм байна” гэдэг үүднээс өнөөгийн яриад байгаа “пялдага” зан гараад ирчихсэн юм шиг. Ингээд эхлэхээрээ л хувь хүн гэдэг үзэл нь алга болох шиг санагддаг. Яавал хэн хэнийхээ зөв, бурууг өс саналгүйгээр ойлголцдог болох вэ?

-Шударга хүн бол их тэнэг хүний л асуудал. Шударга, шударга гээд байхаар бүүр дүрдээ итгээд элий балай болж байсан хүнийг би мэддэг юм. Чи залуу хүн байж ямар XIII зууны үеийн хүн шиг бүр эртний хуучинсаг зүйл ярьдаг нөхөр вэ. Би өөрийгөө шударга гэж боддоггүй ч намайг хүмүүс их шударга хүн гэдэг. Би хариуд нь “Би шударга хүн биш ээ зүгээр л үнэнийг хэлэх гэж эрмэлздэг хүн” гэдэг юм. Надад юу л байна дайсан байна. Энэ шударга зангийнх юм уу гэхээр үгүй л дээ. Үзэл бодол нийлэхгүй болохоор эсвэл өрсөлдөгч их учраас л дайсан их болдог. Манайхан шударга байх, муухай ааш хоёроо ч ялгадаггүй юм даа. Аймаар ааштай хүнийг л “Мундаг шударга” хүн гээд л алаад байна шүү дээ.

-Нөгөөтээгүүр бурууг нь үнэнээр нь хэлэхээр зарим хүн хүлээж авахдаа дургүй болсон. “Атаархсандаа л ингэж хэлж байна” гэдэг. Тэгэхээр хүн бүр өөрсдийнхөө муу талыг мэддэг байх хэрэгтэй ч юм шиг …

-Хүнийг хүн шүүхгүй л дээ. Миний хувьд үнэхээр хэлмээр байгаа бол ганцаарчлаад уулздаг. Тэгээд “Надад чиний энэ байдал таалагдахгүй байна” гэж хэлээд ярилцаад өнгөрдөг. Манайхан чинь нөгөө чиний саяны ярьдаг шиг шударга хүн болж байгаа нь энэ гээд түмэн хүний хажууд хамаг муу муухайг нь тоочоод байхаар хэн дуртай байх юм бэ. Мэдээж хэн ч дургүй нь хүрнэ, өсөрхөнө шүү дээ. Ухаантай хүн бол хэзээ ч, хэний ч хажууд хэн нэгнийг эвгүй байдалд оруулахгүй. Хоёулханаа сууж байгаад тамхиа татдаг санж уу, кофегоо уудаг санж уу тэгж сайхан сууж байгаад хэлээд яриад, ойлголцоод л болоо. Харин ч атаач хүн шударга хүний дүрд хувирч түмний өмнө нэгнээ нэр нүүргүй болгох гэж хэмлэх гээд байдаг тал бий шүү.

-“Анд, найз” гэдэг үг утгаа алдлаа. Фэйсбүүкээр дөнгөж танилцсан хүнээ л “Андаа” гэдэг болж. Ер нь энэ үг дээхнэ ямар үед ашиглагддаг байсан бол …

-Энэ талаар ярихаас ч дургүй хүрээд байна. Эр эмгүй л “Анд” гэцгээх юм байна шүү дээ. Би л зохиолдоо энэ эрхэм үгийг зөв цагт нь зөв газраа бичиж үлдээнэ гэж боддог юм. Өөр үнэндээ хэлэх үг алга.

-Эцсийн эцэст жинхэнэ эр хүн гэж ямар хүнийг хэлэх вэ. Үүгээр хоёулаа ярилцлагаа өндөрдье?

-Жинхэнэ эр хүн гэдгийг би сайн ойлгохгүй байна. Хуурамч эр хүн гэж байдаг юм уу. Жинхэнээ хүрвэл би жинхэнэ эр хүн, хуурамчаа хүрвэл би хуурамч шүү дээ. Би өөр дээрээ л бодож хэллээ. Түүнээс бусдыг бол ямрыг би сайн мэдэхгүй байна.

-Ярилцсанд баярлалаа. 

CRI Монгол радио10 цаг өмнө

Хятадын өнгөлөг хотууд

CRI Монгол радио10 цаг өмнө

2024 оны Дэлхийн хотуудын өдрийн Хятад дахь арга хэмжээ Шанхайд нээлтээ хийв

CRI Монгол радио10 цаг өмнө

ЕХ-ны үйлдэл дотоод хагаралд хүргэж болзошгүйг анхааруулав

CRI Монгол радио10 цаг өмнө

Хятадын Олон улсын импортын 7-р экспогийн бэлтгэл бүрэн хангагдав

CRI Монгол радио10 цаг өмнө

1000 кВ-ын хэт өндөр хүчдэлийн хувьсах гүйдлийн төсөл албан ёсоор ашиглалтад орлоо

Нийгэм10 цаг өмнө

Машинд хавчуулагдсан хүнийг эсэн мэнд гаргажээ

Дэлхий10 цаг өмнө

БНХАУ-д 323.2 тэрбум юанийн хохирол учирчээ

Эдийн засаг10 цаг өмнө

“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны хаалт боллоо

Дэлхий10 цаг өмнө

Жозеп Боррель Япон улсад айлчилна

Дэлхий10 цаг өмнө

Гэмт хэргийн гаралт ихэсдэг нь Хэллоуинтэй холбоотой юу?

Улс төр10 цаг өмнө

Төсвийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж байна

Улс төр10 цаг өмнө

Цөмийн энергийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр боллоо

Энтертайнмент10 цаг өмнө

Ц.Цогбадрах ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Улс төр1 өдөр өмнө

Зөөвч-Овоогоос 9 хүртэл хувийн буюу дэлхийн хамгийн өндөр АМНАТ авахаар тохирсон

Нийгэм1 өдөр өмнө

Цас орж, ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм2 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий5 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент6 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ