Бидэнтэй нэгд

Улс төр

Ёс зүйтэй гишүүнгүй Халдашгүй байдлын дэд хороо

Нийтэлсэн

Халдашгүй байдлын дэд хороонд УИХ-ын 5 ахмад гишүүн багтдаг.   УИХ-ын гишүүдийн алдаа дутагдлыг “шүүж”, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг эхний байдлаар шийддэг дэд хорооныхон гэсэн үг.  Энэ дэд хороонд хамгийн нэр хүндтэй, бүр ахиулбал нэр цэвэр, ёс зүйтэй, бусдын халдашгүй бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдэх эрхтэй хүмүүс багтах ёстой биш үү. Түүнээс биш хамгийн хөгшин гишүүдийг багтаадаг нь дэд хорооныхныг сонгох зөв шалгуур биш байлтай.

Өнгөрч буй парламентын бүрэн эрхийн хугацаанд цөөнгүй гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцлээ. Хүчингийн хэрэгт орооцолдсон Д.Гантулга, ЖДҮХС-гаас хамаарал бүхий этгээддээ нэн хөнгөлөлттэй зээл авч өгсөн гэх Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд, Б.Ундармаа нарын бүрэн эрхийг түдгэдзүүлэх эсэхийг тэд хэлэлцсэн. Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдлээ. Түдгэлзүүлэхээр ч болсон.

Хүчингийн хэрэгт холбогдож, Төрийн нэр хүндийг унагасан, үйлдвэрлэл эрхлэгчид очих ёстой зээлийг завшсан асуудалд хутгалдсан гишүүдийг өмөөрөхгүй. Н.Номтойбаяр гишүүнийг ч энхийн цагаан тагтаа гэхгүй. Олон ч асуудалд нэр холбогдож байгаа. Гэхдээ тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг яагаад Монголын төрд 30 жил “шигдэж”, муу бүхэнтэй нэр холбогдсон хүмүүс шийдэх ёстой гэж. Тэдэнд тийм эрх, ёс зүй байгаа юм уу.

Хууль зүйн сайд Ц.Нямдорж энэ салбарт насаараа л ажиллаж, тэргүүллээ.  УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Ц.Нямдорж бол үнэн ярьж байгаа юм шиг худлаа хэлдэг” гэж тодорхойлж байсан. Хууль зүйн дэд сайд асан Б.Энхбаяр “Ц.Нямдоржийн үед ганц ч албан тушаалыг хэрэг шийдэгдэж байгаагүй” гэсэн.  Энэ мэт олон тодорхойлолтыг дурьдаж болно.  Хоёр том хаусаа “500-хан саяар л барьсан. Хүмүүжигч байшин барьж байгаад биш хашаа барьж байхдаа гэмтсэн. Тэнд нас бараагүй, хорих анги дээрээ очиж нас барсан” гээд хээв нэг телевизээр яриад сууж байдаг хүн. Хүү нь “Эрдэнэт” үйлдвэрт “шахаа” хийсэн асуудалд холбогдсон.  Ордонд хүртэл ширээн дээр гишгээд гутлаа үдэж л байх жишээтэй. Ёс суртахуун гэж байхгүй.  Нэр холбогдсон болж бүтэхгүй болгоныг нь дурьдвал барагдахгүй.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг хэвлэлийнхэн аль 10 жилийн өмнөөс л “улайдаггүй” хэмээн тодотгож ирсэн. Үе үеийн Засгийн газарт яаж ийгээд багтаж чаддаг хүнийг Хөдөө аж ахуйн салбарын сайдаар очиход намынх залуу гишүүн Ж.Мөнхбат “Албан тушаал болохоор л ах нар гүйдэл орох юм. Төрийн ордноор сайдын албан тушаал сонсогдвол ах нар л явж байна. УИХ-ын даргын албан тушаалыг сонсоод бас л адилхан. Удахгүй Ерөнхий сайд болно гээд араандаа хийгээд явах вий дээ” гэж хэлж байсан удаатай.   Цаашлаад эхнэрийнх нь дүү мал хилээр амьдаар нь гаргадаг гээд зөвхөн Хөдөө аж ахуйн сайд болоод нэр холбогдсон маш олон асуудал байна.  Тав, зургаан удаа сайд хийхдээ түүний холбогдсон болгоныг түүж дурьдвал бас л барагдахгүй.

Н.Энхболд, Ө.Энхтүвшин гээд намынх нь гишүүн Ж.Мөнхбатын хэлснээр сайдын суудал онгойх болгонд гүйлддэг.  Хийсэн дорвитой ажил гэхээр юмгүй хүмүүсийн болж бүтэхгүйтэй холбогдсон болгоныг түүвэл ч бас барагдахгүй их. Энэ дундаас арай нэр цэвэр нь Д.Лүндээжанцан гишүүн л байгаа байх.  Ийм л хүмүүс бусдын хувь заяаг шийдэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ гээд сууж байх нь зөв үү, үгүй юу.

CRI Монгол радио14 цаг өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио15 цаг өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио15 цаг өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио16 цаг өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент2 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр2 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм2 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм2 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент2 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр2 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа