Бидэнтэй нэгд

Нийгэм

Нийгмийн даатгалын сангийн орлого 9.7 хувиар өслөө

Нийтэлсэн

Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2020 оны эхний 2 сард 440.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 39.1 (9.7хувь) тэрбум төгрөг, зарлага 428.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 57.9 (15.6хувь) тэрбум төгрөгөөр тус тус өслөө.

Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс 39.1 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 35.7 (12.1хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.  Харин эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 1.1 (2.2хувь) тэрбум төгрөгөөр, ажилгүйдлийн даатгалын сангийн орлого 1.0 (15.8хувь) тэрбум төгрөгөөр буурчээ.

Нийгмийн даатгалын сангийн зарлага өмнөх оны мөн үеэс 57.9 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 49.9 (17.1хувь) тэрбум төгрөгөөр, тэтгэмжийн даатгалын сангийн зарлага 6.4 (37.3хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв. Харин ҮОМШӨ-ний даатгалын сангийн зарлага 3.0 (30.5хувь) тэрбум төгрөгөөр буурчээ.

Энэ оны 2 дугаар сард нийгмийн даатгалын сангийн орлого 231.2 тэрбум, зарлага 224.8 тэрбум болж, өмнөх сараас орлого 21.6 (10.3хувь) тэрбум төгрөгөөр, зарлага 20.7 (10.2хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын мэдээллээр нийгмийн халамжийн сангаас 2020 оны эхний 2 сард 301.6 мянган хүнд 48.5 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеэс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид 8.6 (2.9хувь) мянгаар өсөж, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 6.7 (16.1хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авсан хүний тоо нэмэгдэхэд “Нийгмийн халамжийн тэтгэмж” авсан хүний тоо 4.5 (6.9хувь) мянгаар нэмэгдсэн нь голлон нөлөөлөв.

Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2020 оны эхний 2 сард 52.9 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 1.9 (3.6хувь) мянгаар нэмэгдэж, олгосон тэтгэврийн хэмжээ 3.0 (18.1хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2020 оны эхний 2 сард 52.9 мянган хүн хамрагдсаны 67.5 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 26.5 хувь нь тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд, 5.8 хувь нь ахмад настан, 0.2 хувь нь 16 насанд хүрсэн одой иргэн байна.

Нийгмийн халамжийн тэтгэмжид 2020 оны эхний 2 сард 69.9 мянган хүн хамрагдсаны 72.1 хувь нь асаргааны тэтгэмжид, 27.9 хувь нь онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид хамрагдсан иргэд байна. Нийгмийн халамжийн тэтгэмжид 2020 оны эхний 2 сард 13.0 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 3.4 (34.8хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

18 хүртэлх насны 1.1 сая хүүхдэд 44.3 тэрбум төгрөгийн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2020 оны эхний 2 сард олгожээ гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин: Өндөр чанартай бүтээн байгуулалт, өндөр үр ашигтай засаглалыг ахиулах ёстой 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах нийтийн халамжийн төслийн үр дүнг Бээжинд нийтлэв

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм5 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм5 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг5 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент5 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр5 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм5 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр5 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр5 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ6 өдөр өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент1 долоо хоног өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий1 долоо хоног өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ