Бидэнтэй нэгд

Улаанбаатар

Нийтийн тээврийн хэрэгслүүд өнөөдрөөс ердийн хуваариар үйлчилнэ

Нийтэлсэн

Коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор сэтгүүлчдийг олноор нь цуглуулж, эрсдэлд оруулахгүй байх үүднээс нийслэлийн Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс цаг үеийн асуудлаарх хэвлэлийн хурлаа цахимаар хийж байгаа билээ. Энэ удаагийн хэвлэлийн хурлаар сайжруулсан шахмал түлш болон бусад цаг үеийн асуудлуудаар мэдээлэл өглөө.

Өнгөрөгч гурван хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хөнгөн хордсон 12 өрхийн 32 иргэн хандсан байна. Хоногт 4 өрхөөс дуудлага ирж байгаа нь угаарын хийн дуудлага багасаж байгааг харуулж байгаа үзүүлэлт гэнэ. Гэсэн хэдий ч галлагааны улирал дуустал угаарын хий мэдрэгчийг  салгаж болохгүйг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй хэллээ. Тэрбээр “Иргэдийн хувьд урин дулаан цаг ирж байгаатай холбоотойгоор угаарын хий мэдрэгчээ салгаж унтах тохиолдол их гарч байна. Хэдийгээр цаг агаар дулаарч байгаа ч жил жилийн өдийд угаартах эрсдэл нэмэгддэг учраас угаарын хий мэдрэгчээ салгаж болохгүй. Иргэд сайжруулсан шахмал түлшээ хэрэглээд сурчихсан нь сайшаалтай” хэмээн онцоллоо.

Энэ үеэр нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Г.Даваажаргал “Агаарын чанарын үзүүлэлтийг хэмждэг 15 станцын дүнгээр агаарын чанар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад PM 10 хэмжээтэй тоосонцор 69 хувиар, PM 2.5 хэмжээтэй тоосонцор 55 хувиар тус тус буурчээ. Агаарын чанарын индекс цэвэр, хэвийн үзүүлэлттэй байна” хэмээн мэдээлэл өгсөн юм.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллага болон нийслэлийн Цагдаагийн газраас Улаанбаатар хотын нутаг дэвсгэр рүү түүхий нүүрс нэвтрүүлэхгүй байх тогтоолын шийдвэрт хяналт тавьж байгаа юм. Өнгөрсөн амралтын өдрүүдэд 460 тонн түүхий нүүрс тээвэрлэсэн 12 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоор дамжин өнгөрсөн бол тусгай зөвшөөрөлтэй 46 тээврийн хэрэгслийн 1091 тонн түүхий нүүрсийг нэвтрүүлжээ. НМХГ-ынхан 4 тээврийн хэрэгслээр 82.3 тонн түүхий нүүрс нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлэн хяналт шалгалтын ажлыг хийж байна.

6705 алба хаагч нийтийн эзэмшлийн гудамж, талбайд Эргүүлээр ажиллаж байна

COVID-19 халдвараас сэргийлэх, хотын соёлыг төлөвшүүлэх, иргэдийн үүрэг хариуцлага, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн нутгийн захиргааны 71 байгууллагын 6705 алба хаагч нийтийн эзэмшлийн гудамж, талбайд Эргүүлээр ажиллаж байна. Өнгөрөгч гурав хоногийн хугацаанд давхардсан тоогоор 3838 ажилтан, алба хаагч нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хяналт тавьж 32 795 иргэнд танилцуулга мэдээлэл хийж, 34936 иргэнд зөвлөмж гарын авлага тарааж, хог, нус, цэрээ хаяж, ил задгай бие засаж, орчныг бохирдуулсан 5142 иргэнд анхааруулга, санамж өгч ажиллажээ.

Өнөөдөр өглөөнөөс эхлэн нийслэлийн орох, гарах хөдөлгөөнийг нээж байгаатай холбогдуулан нийслэлийн Багахангай, Багануур, Налайх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргүүдийн нутагт дэвсгэрт байрлах авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд давхардсан тоогоор 357 алба хаагч хяналт тавин ажиллаж байна. Нийслэлийн 8 товчоогоор орсон 7156, гарсан 7204, нийт 14360 тээврийн хэрэгсэл, орсон 16472 иргэн, гарсан 18744 иргэн, нийт 35216 иргэний биеийн халууныг үзэж, холбогдох асуумж, зөвлөгөө өгч ажиллажээ. Сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.

Энэ сарын 10-16-нд үйл ажиллагааг нь түр зогсоосон ААН-үүдийн хориог тавилаа  

Өнгөрсөн хугацаанд НМХГ-аас нийслэлийн Засаг даргын А/333 захирамжийн үйлчлэлд хамаарах нийт 4759 аж ахуйн нэгжийн судалгааг гаргаж, хяналт шалгалтын ажлыг зохион байгуулжээ. Шалгалтын явцад Налайх, Багануур, Баганхангай дүүргүүдэд зөрчил гараагүй бол Сонгинохайрханд 7, Баянгол дүүрэгт 11, Чингэлтэй дүүрэгт 2, Хан-Уулд 4, Баянзүрх дүүрэгт 7, Сүхбаатар дүүрэгт 1 зөрчил тус тус гарсан мэдээтэй байна. Зөрчлийн дийлэнх нь түргэн үйлчилгээний цэг, жижиг авто засвар, гар утасны худалдаа эрхлэлт байсан юм.

Харин нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэдээллээр Монгол Улсын хэмжээнд одоогоор 290 хүнд вирус судлалын шинжилгээ хийснээс 248 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Мөн Франц улсын иргэний нэг болон хоёрдугаар хавьтлын  иргэдээс шинжилгээ авч, биеийн байдлыг нь хянаж байгаа юм байна.

Хэвлэлийн хурлын төгсгөлд нийслэлийн Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг нээж байгаатай холбоотойгоор иргэдийн халуун шалгах, асуумж судалгаа бөглүүлэх ажил хэвээр үргэлжилнэ. Иргэд та бүхэн өндөржүүлсэн бэлэн байдлын үед алба хаагчдын ажилд хүндэтгэлтэй хандаж, хамтарч ажиллахыг хүсэж байна. Мөн өнгөрсөн долоо хоногт үйл ажиллагааг нь түр зогсоосон зарим аж ахуйн нэгж, байгууллагад ариутгал халдваргүйтгэлийн ажлыг хийгээд, өнөөдрөөс үйл ажиллагааг нь нээж байгаа. Үүнтэй холбоотойгоор иргэдээс шөнийн цэнгээний газар, саун, фитнессийг нээх, эсэхийг их асууж байна. Өнөөдрийн хувьд зөвхөн 3 дугаар сарын 16 хүртэл үйл ажиллагааг нь зогсоосон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн үргэжлүүлэхээр нээж байна. Харин бусад газруудыг энэ сарын 30-ны өдөр хүртэл үйл ажиллагааг нь зогсоосон хэвээр байгаа. Иргэд агаар салхинд гарч дархлаагаа дэмжих үүднээс хотын дарга ууланд алхах гарц, зарим амралтын газруудыг нээж болох талаар ярьсан ч одоогоор тогтоол шийдвэр гараагүй байна. Мөн нийтийн тээврийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ” гэлээ.

 

CRI Монгол радио8 цаг өмнө

Хятадын өнгөлөг хотууд

CRI Монгол радио8 цаг өмнө

2024 оны Дэлхийн хотуудын өдрийн Хятад дахь арга хэмжээ Шанхайд нээлтээ хийв

CRI Монгол радио8 цаг өмнө

ЕХ-ны үйлдэл дотоод хагаралд хүргэж болзошгүйг анхааруулав

CRI Монгол радио8 цаг өмнө

Хятадын Олон улсын импортын 7-р экспогийн бэлтгэл бүрэн хангагдав

CRI Монгол радио8 цаг өмнө

1000 кВ-ын хэт өндөр хүчдэлийн хувьсах гүйдлийн төсөл албан ёсоор ашиглалтад орлоо

Нийгэм8 цаг өмнө

Машинд хавчуулагдсан хүнийг эсэн мэнд гаргажээ

Дэлхий8 цаг өмнө

БНХАУ-д 323.2 тэрбум юанийн хохирол учирчээ

Эдийн засаг8 цаг өмнө

“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны хаалт боллоо

Дэлхий8 цаг өмнө

Жозеп Боррель Япон улсад айлчилна

Дэлхий8 цаг өмнө

Гэмт хэргийн гаралт ихэсдэг нь Хэллоуинтэй холбоотой юу?

Улс төр8 цаг өмнө

Төсвийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж байна

Улс төр8 цаг өмнө

Цөмийн энергийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр боллоо

Энтертайнмент8 цаг өмнө

Ц.Цогбадрах ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Улс төр1 өдөр өмнө

Зөөвч-Овоогоос 9 хүртэл хувийн буюу дэлхийн хамгийн өндөр АМНАТ авахаар тохирсон

Нийгэм1 өдөр өмнө

Цас орж, ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм2 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий5 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент6 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ