Бидэнтэй нэгд

Нийгэм

Сэтгүүл зүй ба Hийгмийн хариуцлага

Нийтэлсэн

хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм байгуулахад төлөх төлөөс үү, эсхүл дамжих ёстой үе шат уу ямартай ч энэ нийгмийнхээ үзэл баримтлал, зарчимд нийцэхгүй олон зүйлсийг бид өөрсдөө хийж, заримд нь бүр гаршсан байна. Тэдгээрийн нэг нь сэтгүүл зүйг ашигласан “шантааж” юм.
Худал, эсхүл бодит байдлыг гуйвуулсан мэдээллийг системтэй тараах замаар хүн, хуулийн этгээдийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг олны өмнө унагах, улмаар хувийн болон улс төрийн “шантааж” хийх нөхцөлийг бүрдүүлэх байдлаар энэ төрлийн технологи хэрэгжиж байна.
Гол нь нийгмийн оюун санааг соён гэгээрүүлэхэд чухал үүрэгтэй сэтгүүл зүйг ашиг сонирхлын нэг бүлгээс нөгөө бүлгээ, эсхүл үгэнд орохгүй байгаа хувь хүн, хуулийн этгээд, албан тушаалтныг дарамтлах замаар ил, далд хүсэл зорилгодоо нийцсэн шийдвэр гаргуулахад нөлөөлөх хэрэгсэл болгож буй энэхүү үзэгдэлд сэтгүүлчид, сэтгүүл зүйн салбар, цаашилбал нийгэм дүгнэлт хийх цаг болжээ.
ЗАХИАЛГАТ МЭДЭЭЛЭЛ БОЛОН ШАЛГАГДААГҮЙ МЭДЭЭЛЭЛ
Энэ зууны нэг гол онцлог нь даяарчлал, дангааршлын уулзварт байнга орших, хөгжих, үүний тулд мэдээлэлтэй байх явдал мөн. Тиймээс ч мэдээллийн эрэлт байнга өсч олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд энэхүү хэрэгцээг хангахаар ажиллаж байна. Мэдээллийн хэрэгслүүдийн тооны өсөлт, мэдээллийн зах зээл дээр оршин тогтнох хэрэгцээ шаардлага, нийгмийн ухамсарын түвшин зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан дуулиан шуугианаар хөөцөлдөх хандлага сэтгүүл зүйд хүчээ авч, үйл явдалд гэхээсээ хувь хүн, хуулийн этгээд рүү чиглэсэн мэдээлэлд илүүтэй анхаарах болсон.
Ялангуяа сүүлийн жилүүдэд улс төр, ажил хэргийн өрсөлдөгч, за ер нь үгэндээ орохгүй байгаа нэгнийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр “намнадаг” технологи дэлгэрч, нийгэм үүнийг хэвийн үзэгдэл мэтээр хүлээн авах хандлага төлөвшиж, түүний цаана бусдын талаарх хов живд дурласан бүхэл бүтэн эрэлт ч үүсчээ.
Энэ нь аливаа хүн, хуулийн этгээд рүү чиглэсэн захиалгат болон шалгагдаагүй мэдээлэл нийтлэх хэлбэрээр илэрч байна.
Захиалгат мэдээлэл- олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан тодорхой этгээд рүү хандсан дайралт доорх үе шатаар явагдаж байх шиг.
Дээрх схемээс харахад мэдээллийг захиалагч, дамжуулагч, нэвтрүүлэгч, давтамж үүсгэн дэвэргэгч, эцэст нь олон нийт өөрсдөө хамгийн сүүлийн хамтран оролцогч болж байх жишээтэй. Захиалагчид ч яахав ашиг сонирхолоо хангана. Харин энэхүү ажиллагааг гардан хэрэгжүүлж байгаа хэвлэл мэдээллийн байгууллага, түүнийг дэвэргэн хачирлаж байгаа хөлсний жиргээчид, эцэст нь уурлаж бухимдсан нийгмийн хэсэг тодорхой бүлгийн ашиг сонирхлыг хангах хэрэгсэл болж байна.
Шалгагдаагүй мэдээлэл- өнөөдөр хувь хүн, хуулийн этгээд, албан тушаалтантай холбогдуулан ноцтой мэдээлэл гаргаж буй мэдээллийн хэрэгслүүд баталгаагүй эх сурвалжаас авсан, сайтар нягтлан шалгагдаагүй мэдээллийг ашигласныхаа төлөө хууль зүйн болон нийгмийн хариуцлага хүлээх чадвар харьцангуй сул байна. Тухайлбал, 2015, 2016 онд Гүтгэх гэмт хэргээр 5 хүн шүүхийн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлж байжээ. Сенсаци дэгдээх мэдээлэлд хэт шунамхайрч донтох нь эргээд сэтгүүл зүйг харалган болгож, улмаар нягтлан шалгагдаагүй мэдээллийг олны анхаарлын төвд шууд оруулах нь нийгмийн оюун санааны дархлааг устгах сөрөг үр дагавартай. Тиймээс нийтэд хүргэх мэдээллийг эхлээд бодит байдлын шалгуураар шүүж нягтлах арга зүйд суралцах, мэдээллийн хэрэгслүүд нийтлэлийн бодлогоо тодорхой болгох, дотоод хяналтаа сайжруулах шаардлагатай байна.
            Ардчилсан нийгмийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэг онцлог ил тод, нээлттэй байдал боловч сэтгүүл зүй бол хагархай хэнгэрэг биш. Мэдээ нийтлэхдээ хувь хүн, хуулийн этгээд, цаашлаад улс орныхоо нэр хүнд, аюулгүй байдлын ашиг сонирхлыг тэргүүнд тавьж хууль дээдлэх учиртай. Гэтэл улсын гадаад, дотоод бодлого, ялангуяа хөрш орнуудтай харилцах бодлого, нэр хүнд, улсын аюулгүй байдалтай холбоотой асуудлаар хэтэрхий их мэдээллийг гадаад, дотоод орчинд цензургүй түгээж байна.
Улсын оршин тогтнол, аюулгүй байдалтай холбоотой мэдээлэл бүрийг иргэд нь шүүрэн авч нээлттэйгээр шүүн хэлэлцэх шаардлагагүй бөгөөд тийм чадвар ч хүн бүрт байхгүй нь ойлгомжтой. Монголын хэвлэл мэдээллээр гарсан мэдээллийг монголчууд л уншиж сонсдог гэж гэнэн сэтгэж арай боломгүй.
Сүүлийн үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, аюулгүй байдлыг хангах болон хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх, удирдлага, албан хаагчдынх нь хувийн, цаашилбал ажил хэргийн нэр хүндийг гутаах гэсэн ажиллагаа зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр системтэй явагдаж байгаа нь улс орны аюулгүй байдлын ашиг сонирхол, хууль шүүхийн байгууллагын бие даасан байдалд сөргөөр нөлөөлж болохыг аль аль талдаа бодож тунгаамаар санагдана.
Мэдээлэх нь сэтгүүч хүний ажил гэхэд улсынхаа аюулгүй байдалд нөлөөлж мэдэх асуудлыг хэн болох, ямар санаатай нь танигдаагүй нэгний хугас мэдээлэлд дулдуйдаж цаадах наадахыг нь нягтлан шинжлэхгүйгээр гадаад, дотоод орчинд түгээх нь хариуцлагагүй үйлдэл. Хэвлэл мэдээллийн байгууллагын мэдээлэл бусдыг хариуцлагагүй үйлдэлд хөтөлсөн жишээ баримт цөөнгүй байдаг.
Энэ талаар нэгэн жишээ дурдахад АНУ-ын Ерөнхийлөгчийн 2016 оны сонгуулийн өмнөхөн Infowars.com хэмээх мэдээллийн цахим хуудсанд “Вашингтон ДС-ийн хойд зүгт хэдэн зуун км-ын зайд байрлах Комет Пин Пон рестораны зооринд Сатаны зан үйлээр хүүхдүүдийг бэлгийн хүчирхийлэлд оруулж байна. Энэхүү үйлдэлд Хиллари Клинтон, Билл Клинтон, Барак Обама зэрэг хүмүүс холбогдсон” хэмээх мэдээллийг авсан Эдгар Маддисон Вэлч гэх АНУ-ын иргэн 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдөр хоёр найзаа сайн үйлсийн аянд нэгдэхийг уриалж, олон хүний ​​амийг аврахын тулд цөөн хэдэн хүний ​​амийг золиослож магадгүй хэмээн найзууд руугаа зурвас илгээсэн байдаг. Үүнээс 3 хоногийн дараа тэрээр ганцаараа AR-15 хагас автомат винтов, гар буу, эвхдэг хутгаар өөрийгөө зэвсэглээд ресторанд нэвтрэн цоожтой хаалга болгоныг буудан онгойлгож гал тогоо болон өрөөнүүдийг шалгахад барьцаалагдан бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд бүү хэл ресторанд нь зоорь ч байгаагүй юм. Хэрэв тэнд нь энгийн иргэд байсан бол зэвсэглэсэн хүн бусдад ямар аюул учруулах байсныг таах аргагүй.
Дотоодод тухайлбал, zarig.mn сайт дуулиант мэдээллийн араас идэвхтэй хөөцөлдөж, Төрийн ордны коридорт албан тушаалтнуудыг амдан Live хийж сошл орчинд боловсруулалтгүй мэдээлэл тараах тал дээр нэлээд гаршиж байх шиг. Мөн мэдээж “сайн санаат хүн”-ий дамжуулсан байж болох нэр бүхий холбогдсон бичлэгийг сошл орчинд тарааж, “Маск байна авах уу гэж байгаа мэт газар байна авах уу гэдэг яриа хэсэг бүлэг хүмүүсийн дунд нийтлэг өрнөдөг бололтой юм. Арцатын аманд улсын заан Батзориг нарын зарим хүмүүс газартай бөгөөд газар авах хүнээ хайгаад байгаа бололтой. Энэ газар тэдний гарт ямар замаар очсоныг нэхэн сурвалжилна” гэх мэтээр хувь хүний асуудлыг албан тушаалтай нь холбож, албан тушаалтан газартай байгаа нь зүй бус зүйл гэсэн ойлголт, хардлагыг олон нийтэд хүргэхийг зорьж байгаа нь сэтгүүл зүйн мэргэжлийн хандлага гэхэд эргэлзмээр.
Иймээс хэвлэл мэдээллийн салбар сенсациар хөөцөлдөхдөө тухайн нэг субъект, ялангуяа төрийн алба, байгууллага руу хийх дайралтын хор уршгийг салбар, хамт олон нь давхар амсаж байдгийг санаж асуудлыг шалгаж шийдвэрлэх байгууллагад нь хариуцуулж, шийдвэрлэх боломжийг нь олгож сурах хэрэгтэй байна. Нийгмийн шудрага бус байдлыг арилгах зорилгоор оролцоогоо нэмэгдүүлэхийг нь ойлгож болох ч сэтгүүл зүй төр, хувийн хэвшлийн хэрэгт хэт хутгалдаад дадчихвал сурсан юмыг сураар боохгүйн үлгэр болчих аюул бийг бас бодох ёстой юм.
Эцэст нь сэтгүүл зүй зөв зүгт харж зөв баримжаагаар хөгжих эсэхийн гол шалгуур нь сэтгүүлчийн ёс зүй, сэтгүүл зүйн зөв арга аргачлал, мэдээллийн тэнцвэрийг хангах голч хандлагаар илрэх нийгмийн өмнө хүлээх хариуцлага билээ

CRI Монгол радио7 цаг өмнө

Хятадын өнгөлөг хотууд

CRI Монгол радио7 цаг өмнө

2024 оны Дэлхийн хотуудын өдрийн Хятад дахь арга хэмжээ Шанхайд нээлтээ хийв

CRI Монгол радио7 цаг өмнө

ЕХ-ны үйлдэл дотоод хагаралд хүргэж болзошгүйг анхааруулав

CRI Монгол радио7 цаг өмнө

Хятадын Олон улсын импортын 7-р экспогийн бэлтгэл бүрэн хангагдав

CRI Монгол радио7 цаг өмнө

1000 кВ-ын хэт өндөр хүчдэлийн хувьсах гүйдлийн төсөл албан ёсоор ашиглалтад орлоо

Нийгэм7 цаг өмнө

Машинд хавчуулагдсан хүнийг эсэн мэнд гаргажээ

Дэлхий7 цаг өмнө

БНХАУ-д 323.2 тэрбум юанийн хохирол учирчээ

Эдийн засаг7 цаг өмнө

“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны хаалт боллоо

Дэлхий7 цаг өмнө

Жозеп Боррель Япон улсад айлчилна

Дэлхий7 цаг өмнө

Гэмт хэргийн гаралт ихэсдэг нь Хэллоуинтэй холбоотой юу?

Улс төр7 цаг өмнө

Төсвийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж байна

Улс төр7 цаг өмнө

Цөмийн энергийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр боллоо

Энтертайнмент7 цаг өмнө

Ц.Цогбадрах ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Улс төр1 өдөр өмнө

Зөөвч-Овоогоос 9 хүртэл хувийн буюу дэлхийн хамгийн өндөр АМНАТ авахаар тохирсон

Нийгэм1 өдөр өмнө

Цас орж, ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм2 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий5 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент6 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ