Бидэнтэй нэгд

Нийгэм

ЭМЯ: Хонг Конгийн 20:00 цагийн онгоцоор ирж буй өндөр халуунтай иргэнийг тусгаарлана

Нийтэлсэн

Хонг Конгийн онгоцоор өндөр халуунтай ирж буй нэг иргэнийг тусгаарлах талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Тодруулбал, Хонг Конгоос өнөөдөр 20:00 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд буух онгоцонд зорчиж байгаа өндөр халуунтай монгол иргэнийг ХӨСҮТ-ийн тандалтын багийнхан тусгаарлах арга хэмжээг авах аж.

Хүний халдварт өвчний үед голомттой улс орноос онгоцонд ирж буй зорчигчдоос асуумж авах, онгоцны багаас өвчний сэжигтэй зорчигчийн талаар урьдчилан мэдээлэл авч, онгоц газардсаны дараа термокамерийн хяналтаар илрүүлэх зэргээр хяналт тавин ХӨСҮТ, ЗӨСҮТ-д шууд мэдээлэн сэжиг бүхий зорчигч, түүний ойрын хавьтлыг тусгаарлан хил дээрх бүх байгууллага харилцан уялдаатай ажиллана хэмээн МХЕГ-аас мэдээлэв.

Өнөөдөр 11:00 цагийн байдлаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын өгсөн мэдээллээр шинэ коронавирусаар өвчилсөн тохиолдол 2,796, нас барсан хүний тоо 80 болжээ.

БНХАУ-д 2,761 тохиолдол, үлдсэн 35 тохиолдол нь бусад улсад бүртгэгдсэн ба бүх нас баралт зөвхөн БНХАУ-д гарсан аж.

БНХАУ-ын Эрүүл мэндийн яамны өгсөн мэдээгээр:

461 хүн сэхээн амьдруулах тасагт эмчлэгдэж байна. Бүрэн эдгэрсэн 49 иргэн эмнэлгээс гарсан. Өвөрмонголд 7, Манжуурт 2, Шилийн  голд 1, Эрээнд 4 сэжигтэй тохиолдол бүртгэгдгэгджээ.

Харин манай улсад одоогоор шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй байгаа юм.

Эдийн засаг2 өдөр өмнө

“Шинь шинь”-ийн бас нэгэн ШИНЭ амжилт

Боловсрол2 өдөр өмнө

Таван орны эрдэмтэд бага насны хүүхдийн хөгжил, боловсролын судалгаагаа хуваалцаж байна

Дэлхий2 өдөр өмнө

Украинд тусламж үзүүлэхэд зориулж нэмэлт хөрөнгө гаргах тухай хуулийн төслийг дэмжих хүсэлгүй байна

Нийгэм2 өдөр өмнө

Ногоон нуур 1008 айлын орон сууцыг ирэх зун ашиглалтад оруулнa

Дэлхий2 өдөр өмнө

Ертөнцийн төгсгөл ирээгүй: Мюнхений бага хурлыг Балтын орнууд хэрхэн дүгнэж байна вэ

Нийгэм2 өдөр өмнө

Улаанбурхан өвчний ГУРАВ ДАХЬ тохиолдол бүртгэгдлээ

Нийгэм2 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: Шинийн нэгэн байхгүй тул ХОЁР ХОНОГ амарна

Нийгэм2 өдөр өмнө

“Покер тоглоод их хэмжээний мөнгөө алдчихлаа” гэх дуудлага иржээ

Боловсрол2 өдөр өмнө

Элсэлтийн шалгалт гуравдугаар сарын 14 хүртэл үргэлжилнэ

Энтертайнмент2 өдөр өмнө

“Торгоны зам-2025” авто ралли Монголд гурав дахиа зохиогдоно

Нийгэм2 өдөр өмнө

Улаанбурхан өвчний хоёр дахь тохиолдол БҮРТГЭГДЛЭЭ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Дэлхийн үзэгчдийг байлдан дагуулж буй “Нэ Жа 2”

Эдийн засаг4 өдөр өмнө

НӨАТ-ын сугалааны НЭГ СУПЕР АЗТАН тодорлоо

Нийгэм4 өдөр өмнө

Гуравдугаар сарын 3-ны даваа гарагт АМРАХГҮЙ

Нийгэм4 өдөр өмнө

Лайвчин Б.Баярбаатарын зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болголоо