Бидэнтэй нэгд

Covid-19

Монгол Улсад COVID-19-ийн ТАВ ДАХЬ ТОХИОЛДОЛ бүртгэгдлээ

Нийтэлсэн

Эрүүл мэндийн яамнаас яг одоо ээлжит шуурхай мэдээллээ хийж байна.

ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар “Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 30 настай эмэгтэйн шинжилгээнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн тав дахь тохиолдол болж байна.

Тухайн иргэн нь Италиас ирсэн Монгол Улсын иргэн. Лабораторийн шинжилгээгээр коронавирус болох нь тогтоогдсон ба хавьтлыг судлах ажил эхэлсэн” гэлээ.
Одоогоор өвчтөний биеийн байдал нь тогтвортой байгаа талаар мөн өчигдөр бүртгэгдсэн Германаас ирсэн зорчигчоос тухайн иргэн нь хол суусан буюу ойрын хавьтал биш гэж үзэж байгаагаа ЭМЯ мэдэгдэв.

Түүнчлэн Улсын Онцгой комиссын шийдвэрээр гадаадаас ирж байгаа шинж тэмдэгтэй иргэдээс гадна Итали, Иран, БНСУ-ын Дэгү, Бусан гэсэн хотуудаас ирж байгаа зорчигчдыг шинж тэмдэггүй ч гэсэн ХӨСҮТ-д хүлээн авч тусламж үйлчилгээ үзүүлж, онош тодруулах ажиллагаа явуулж байгаа нь тодорхой хэмжээнд оновчтой арга хэмжээ болж байгааг онцоллоо.

Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор Монгол Улсын 231 иргэн эх орондоо ирсэн юм. Уг нислэгээр ирсэн мөн нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн бөгөөд биеийн байдал нь хүндэвтэр байна хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн билээ.

Монгол Улсад бүртгэгдээд буй COVID-19-ийн тохиолдлууд:

Гуравдугаар сарын 10-нд Монгол Улсад ирсэн Францын иргэний шинжилгээнээс коронавирус илэрч манай улсад анхны тохиолдол болж бүртгэгдэв.
Гуравдугаар сарын 16-нд Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн гурван иргэнээс COVID-19 илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр батлагдав.
Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн дахин нэг иргэнээс коронавирусийн халдвар илрэв.

CGTN мэдээ2 цаг өмнө

Ши Жиньпин Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалтад илтгэл хийлээ

Дэлхий23 цаг өмнө

Д.Трамп “Долоогийн бүлэг”-ийн уулзалтыг төлөвлөснөөс эрт орхин явна

Нийгэм23 цаг өмнө

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Дэлхий23 цаг өмнө

Ираны төрийн телевизийг шууд дамжуулалтын үеэр бөмбөгдөв

Нийгэм23 цаг өмнө

Хотон шувууны хошуу зарж, худалдахыг завдсан этгээдэд ял оноожээ

Дэлхий24 цаг өмнө

Трамп “T1” ухаалаг утсаа танилцуулж байна

Улс төр24 цаг өмнө

Энэ онд 105 мянга гаруй өрхийг шатдаг хийн түлшинд холбоно

Энтертайнмент24 цаг өмнө

Дуучин Г.Маргадын “Soul Mantra” дуу Берлиний наадмаас “Шилдэг дуу” шагнал хүртжээ

Улс төр24 цаг өмнө

ЭЗБХ-ны гишүүд ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн төлөөлөгчидтэй уулзжээ

Эдийн засаг24 цаг өмнө

Дундаж нэрлэсэн цалин 2.6 сая төгрөгт хүрчээ

Энтертайнмент24 цаг өмнө

Хакүхог дагаж түрүү бөхийн цагаан машиныг Холбоонд үйлчлүүлэхийг зогсоох уу?

Энтертайнмент24 цаг өмнө

Шэрки: Би “Манчестер Юнайтед”-ыг ****-ыг хүсч байна

Нийгэм24 цаг өмнө

Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд энджээ

Улс төр24 цаг өмнө

“The Times”-ын мэдээллийн цаад эздийг тогтоохыг хүлээж байна

Нийгэм24 цаг өмнө

Сонгинохайрхан дүүрэгт цогцолбор барилга ашиглалтад орлоо