Covid-19
Оросын эрдэмтэд шинэ коронавирусний вакцин туршиж эхэлжээ
Нийтэлсэн
5 жил өмнөНийтлэлч
АдминОросын эрдэмтэд шинэ коронавирусний вакцин туршиж эхэлжээ. Эрдэмтэд энэ вирусний эсрэг тарилгын анхны загваруудыг гарган авч туршиж эхэлсэн. Хамгийн үр дүнтэй нэг, хоёр загварыг 2020 оны зургаадугаар сар гэхэд танилцуулахаар төлөвлөж байна гэж Новосибирскийн биотехнологийн лабораторийн эрхлэгч ярьсан байна.
Тус хүрээлэнгийн үйл ажиллагааг хянадаг Оросын эрүүл мэндийн хяналтын газрын мэдээлснээр тус улсад гуравдугаар сарын 16-наас хойш 116 мянган хүн коронавирусний шинжилгээ өгсөн байна. Үүнээс 93 хүн халдвартай гэж мягмар гарагт мэдээлжээ. Лхагва гарагаас эхлэн гадаадын бүх иргэдийг хил нэвтрүүлэхгүй болж байна.
Энэ зуурт Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн ажилтнуудад “агаараас урьдчилан сэргийлэх” арга хэмжээ хэрэгжүүлэх талаар авч үзэж байна. Учир нь нэгэн шинэ судалгаагаар зарим тохиолдолд коронавирусний халдвар нь агаарт тэсвэртэй байх боломжтой гэсэн дүгнэлт гарсан байна.