Бидэнтэй нэгд

Эрүүл мэнд

Кармен Моралес: Хавдар, ДОХ, В, С вирусын эсрэг эмийг монголчуудад хүргэж байна

Нийтэлсэн

Хавдрын аль ч шатны үед хэрэглэж, хавдрын эсийн тархалтыг зог­соох, дархлааг сэргээх “Видатокс” эмийг Кубын “Лабиофам” корпораци бүтээжээ.

Энэхүү эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд хэрэглэгчдийн гарт очиход бэлэн болжээ.

Эмийг Монголд худалдаалах албан ёсны төлөөлөгчөөр “Монфарм трейд” компани ажиллаж байна. “Лабиофам” эмийн үйлдвэрийн клиник туршилт хариуц­сан профессор Кармен Моралестай ярилцлаа.

-Юуны өмнө “Видатокс” эмийн талаар манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Бид энэ эмийг цэнхэр хилэнцэт хорхойн хорноос гаргаж авсан. Энэ эмийг зөвхөн хавдраар хязгаарлагдахгүй үе мөчний өвчнүүдийн үед ч хэрэглэж болно. Хүний биед сөрөг нөлөөгүй учраас үр дүн нь сайн байдаг. Бүх төрлийн хавдрын үед хийгдэж буй химийн болон цөмийн эмчилгээн дээр нэмэлт эмчилгээ болон хэрэглэгддэг. Дээрх хоёр эмчилгээ нь их хүнд үр дагавартай, түүнийг нь давж гарахад “Видатокс” тус дэм болж байгаа. Энэ эм бол манай корпорацийн хувьд хавдрын эсрэг гаргаж буй анхны бүтээгдэхүүн юм.

Зөвхөн Кубад л байдаг цэнхэр хилэнцэт хорхойны хорноос гаргаж авсан эм бэлдмэлийг бүр XIX зуунаас кубчууд өвчин намдаах, анагаах, дархлаа сэргээх зорилгоор хэрэглэж ирсэн туршлага бий.

Олон арван жилээр ард түмэн амьдралдаа хэрэглэсээр ирсэн цэнхэр хилэнцэт хорхойн бэлдмэл нь ямар учиртай, үнэхээр хүний эрүүл мэндэд чухал эсэхийг баталж гаргах үүргийг 1990-ээд оны эхээр төрөөс манай корпорацид өгсөн. Эхний үед бид хилэнцэт хорхойн хоронд ямар хоруу чанар байна, эсийн төвшинд яаж үйлчилж байна, амьтан дээр хэрхэн нөлөөлөх вэ зэрэг бүх төрлийн туршилтыг  хийсэн.

2008 онд энэ бүтээгдэхүүнийг Кубад хүн дээр хэрэглэхийг зөвшөөрсөн. Дараа нь 2011 оны гуравдугаар сард Кубад албан ёсоор бүртгэсэн юм. Энэ эмийн эерэг, сайн нөлөө үзүүлж байгаа талаарх клиник туршилтуудын олон жишээ бий. Энэ эмийн үндэс нь маш бага жингийн молекулуудаас бүрдсэн уураг юм. Гол нөлөө нь үрэвсэл, өвдөлтийн эсрэг, дархлааг сэргээх чадвартай.

-Бодит үр дүнд хүрсэн туршлагаасаа манай уншигчидтай хуваалцаач?

-Энэ бол аюулгүй байдал талаасаа их сайн бүтээгдэхүүн. 2011 оноос бүртгэгдсэнээс нь хойш ямар нэг сөрөг нөлөөгүй гэсэн гэрчилгээг жил бүр авсаар ирлээ. Манай эмийг нэгдүгээрт, өмөн үүгээр өвчилсөн, дархлалын систем нь алдагдалтай болсон, үе мөчний архаг өвчлөлтэй өвчтөнүүдэд хэрэглэдэг. Дэлхий даяар хамгийн доод тал нь 60 мянган хүн энэ эмийг хэрэглэж байгаа.

Тэгэхээр бодитоор үүнээс хамаагүй олон хүнд хүрсэн нь ойлгомжтой шүү дээ. Өнөөдрийн байдлаар энэ эмийг дэлхийн 20 орчим улсаад бүртгээд байна. Албан ёсоор бүртгэгдээгүй ч импортоор оруулахыг зөвшөөрсөн улс орнуудыг оруулбал дээрх тоо 30 орчим болно.

Нэг зүйлийг онцлоход, бид өмөн үүг бүрэн эмчилчихнэ гэж хэлэхгүй. Харин өвчнийг хяналтандаа байлгах боломжийг олгож байгаа юм. Чихрийн шижин, астма, цусны даралт ихсэх зэрэг өвчнийг хүмүүс хяналтандаа байлгаж болж байна. Түүнтэй адилхан өмөн үүг хяналтанд байлгах боломж байна. Тиймээс энэ эмийг хэдийг уугаад эдгэнэ гэж хэлэх боломжгүй.

-Дархлалын систем нь алдагдсан өвчтөнд эмийг хэрэглэж болно гэлээ. ДОХ-оор өвчилсөн хүн ч ууж болно гэсэн үг үү?

-Тийм ээ. Дархлалын хомсдолын хам шинжтэй өвчтөнүүдэд хэрэглэж байгаа. Мөн гепатит В, С вирустай хүмүүст ч хэрэглэж байгаа. Жишээлбэл, ревматоидный артрит хэмээх үе мөчний өвчний үед ууж болно.

Энэ өвчинд өмөн үүтэй төсөөтэй метотраксат гэдэг эмчилгээ хийдэг. Одоо бол эмчилгээнд нь олон сөрөг нөлөө үзүүлдэг эмнээс татгалзаад оронд нь “Видатокс”-ыг хэрэглэж байгаа. Өөрөөр хэлбэл, үе мөчний архагшсан системийн өвчинд дааврын эмчилгээ хэрэглэдэг. Дааврын эмчилгээ нь зарим үйл ажиллагааг алдагдуулдаг талтай. Тиймээс бид дааврын эмчилгээний хэрэглээг багасгаж чадсан.

Орчин үеийн анагаах ухаанд элэгний өвчтэй хүний элгийг, үе мөчний өвчтэй хүний үе мөчийг эмчлэх бус харин бүхлээр нь, бүх эрхтэнийг цогцоор нь эмчлэх хандлага бий болоод байна. Энэ утгаар манай бүтээгдэхүүнийг хэрэглэж буй улс орнуудын үр дүн Кубынхтай адил байна. Нийт өвчтөнүүдийн 70-90 хувь нь ямар нэг байдлаар биеийн байдал нь сайжирсан үр дүн гарсан.

-“Видатокс” эмийг өвчний ямар ч шатанд нь хэрэглэж болно гэсэн үг үү. Монголчуудын дунд хавдрын өвчлөл өндөр байна. Эхэн, дунд, сүүл шатны эмчилгээнд адилхан хэрэглэж болох уу?

-Энэ эм бүх төрлийн хавдарт үйлчилдэг үү гэвэл би “Тийм” гэнэ. Яагаад гэвэл энэ бүтээгдэхүүн тодорхой нэг эсийн эсрэг биш харин үрэвсэл, өвдөлтийг багасгаж, дархлааг сайжруулж өгч байгаа юм. Дэлхий дахинд өмөн үүгийн өвчлөл хүн амын дунд илүү их тархаад байна. Тиймээс бид энэ өвчлөлд илүү анхаарлаа хандуулж байгаа. Харамсалтай нь, өвчтөнүүд хамгийн сүүлийн аргаа хайхдаа манай эмийг авахаар ханддаг.

Гэтэл хамгийн сайн үр дүнг хэзээ өгдөг вэ гэвэл, аль болох эрт шатанд нь эмчилсэн тохиолдолд сайн нөлөө үзүүлнэ шүү дээ. Хамгийн сүүлийн шатандаа орчихсон өвчтөнүүдийн хувьд энэ эмийг хэрэглэснээр өвдөлт, шаналгааг нь бууруулж, амьдрах хугацааг нь уртасгах боломжтой юм. Харин өвчний эхэн шатанд хэрэглэвэл хавдрын өсөлтийг зогсоож, тархалт үсэрхийллийг нь хязгаарладаг.

-Хавдрын эмчилгээний эм бэлдмэлүүд өндөр үнэтэй байдаг шүү дээ. Та бүхний хувьд Монголын хэрэглэгчдэд хэдэн төгрөгөөр худалдаалах вэ. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч?

-Хавдрын эсийг үгүй хийх, өсөлтийг нь зогсоох эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдэг асар их зардал шаарддаг ажил. Тэр утгаараа хавдрын эсрэг эм өндөр үнэтэй байдаг. Энэ эм дэлхийн зах зээл татвар шингэсэн байдлаараа 500 гаруй мянган төгрөгт багтах тооцоо бий.

Гэхдээ Монгол Улсад “Лабиофам” корпораци, Кубын Засгийн газар нааштай хандаж харьцангуй хямд үнэ тогтоогоод байгаа юм. Ингэснээр хэрэглэгчдэд очихдоо 390 мянган төгрөгт тогтсон. Дэлхийн зах зээл дээрх үнээс Монгол Улсад харьцангуй хямдаар худалдаалагдана гэсэн үг.

-Гепатит В, С вирусын өвчтэй хүмүүс хэрэглэж болно гэлээ. Манай улсад элэгний өвчин давамгайлж байна. Уншигчдад маань элэгний өвчлөлийг эдгээсэн талаарх туршлагаасаа хуваалцаач?

-Кубад нас баралтын тэргүүлэх шалтгаан нь өмөн үү болоод байна. Миний авсан мэдээллээр Монгол Улсад хавдар нь анхаарал татсан өвчлөлийн нэг. Манай бүтээгдэхүүнийг ямар ч төрлийн хавдарт хэрэглэж болно. Элэгний, уушигны, ходоодны, нойр булчирхайн, эмэгтэйчүүдийн, хөхний, цусны хавдарт ч хэрэглэж болно. Бүх төрлийн хавдарт нөлөөлж болоод байгаагийн учир нь тодорхой нэг эсэд нөлөөлж байгаа юм биш харин үрэвсэл, өвчнийг нь багасгаж, дархлааг нь сэргээж байгаа юм.

-Өөрөөр хэлбэл, В, С вирусыг устгана гэсэн үг үү?

Энэ бүтээгдэхүүний нэг үр нөлөө нь хүний дархлааг сэргээдэг учраас ДОХ болоод В, С вирустай хүмүүст хэрэглэж байгаа юм.

-Энэ эмийг хаанаас худалдан авах вэ?

-“Монфарм трейд” компанийн хоёр салбараас авч болно. Нэг нь хуучнаар тээврийн товчоо, одоогийнхоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын урд, нөгөө нь Улсын их дэлгүүр доторх “Iceland” эмийн сангаас авч болно. Мөн 70109393, 329393, 98112587 дугаарын утсаар холбогдож илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

-Асуултаа эмийн үйлдвэрлэлийн сэдэв рүү хандуулмаар байна. Дэлхийд аль улс эмийн үйлдвэрлэлээрээ толгой цохидог юм бол. Энэ дунд Куба улс ямар байрт явж байна вэ?

-Өндөр хөгжилтэй орнууд эмийн үйлдвэрлэлээр толгой цохиж байгаа нь ойлгомжтой. Куба улс хөгжиж байгаа, жижигхэн, арлын орон хэдий ч төрийн зүгээс нь иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалахын тулд энэ салбарт онцгой анхаарал тавьдаг. Үүний үр дүнд манай улс дэлхийд эрүүл мэндийн үйлчилгээгээр тэргүүлэгч орнуудтай бараг зэрэгцэж байна.

Тэгэхээр бид хавдрын эсрэг эмийг зориудаар олон жилийн судалгаан дээр үндэслэн гаргаж авсан нь манай төр засгаас бидэнд өгсөн үүрэг даалгаврын биелэлт юм. Бид өөрсдийгөө нэгдүгээр байрт орсон гэж хэлэхгүй. Гэхдээ бид тэдгээр томчуудтай үзэлцэж байгаа.

-“Лабиофам” корпораци хэзээ байгуулагдсан юм бэ. Та эмийн үйлдвэрийнхээ талаар манай уншигчдад танилцуулаач?

-“Лабиофам” 1991 онд байгуулагдсан. Үүнээс өмнө 1962 онд анх мал эмнэлгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор байгуулагдсан жижиг үйлдвэр байсан. Манай ерөнхий захирал малын эмч хүн. “Лабиофам” гэдэг нэрээ бид 1992 онд анх албан ёсны болгосон юм. Ингэснээр бидний үйлдвэрлэл, бүтээгдэхүүн ч олон талын, өргөн далайцтай болсон.

Мал эмнэлгийн зориулалттай бүтээгдэхүүн гаргахын зэрэгцээгээр хүний эмчилгээний бүтээгдэхүүнийг гаргаж байна. Мөн хавдар тархалтыг хянадаг бүтээгдэхүүнүүдийг гаргаж байна. Жишээ нь малария, шар чичиргэнэ өвчнийг хяналтдаа байлгах эм бэлдмэл, бүтээгдэхүүнүүдийг гаргасан. Бас хөдөө аж ахуй, газар тариаланд халтай хортон шавжийг устгах бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Үүнээс гадна эрүүл ахуйн бүтээгдэхүүнүүдийг ч хийдэг. Манай салбарууд Куба даяар бий. Манай төв Гавана хотод ажилладаг.

-Кубад иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалахад өндөр анхаарал хандуулдаг гэсэн. Энэ нь хүн амынхаа бодит амьдрал дээр хэрхэн харагдаж байна вэ?

-Куба улс хөгжиж буй, гадны орны хориг арга хэмжээнд олон жил болсон, байгалийн баялаг багатай улс хэдий ч эрүүл мэндийн үзүүлэлтээрээ өндөр хөгжилтэй орнуудынхтай ижилхэн байдгийг өмнө дурдсан. Ганц нэг жишээ хэлэхэд, нялхсын эндэгдэл 1000 амьд төрөлтөд 4.3 хувь байна. Дундаж наслалт 75-аас дээш гарч байна. Мөн эрүүл мэндийн бүх төрлийн үйлчилгээ иргэддээ үнэ төлбөргүй.

Эм бэлдмэлийг хүн арддаа хөнгөлөлттэй үнээр өгч байна. Манай улс дотооддоо дийлэнх эмээ үйлдвэрлэдэг ч гадаадаас импортоор өндөр үнээр авсан эмийг иргэддээ хямд үнээр өгдөг. Эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийг хангалттай бэлдсэн, тэд зөвхөн эх орондоо ажиллах бус эмч, эрүүл мэндийн үйлчилгээг экспортод гаргаж байна.

-Тэгвэл та Монголын эрүүл мэндийн салбарыг судалж амжив уу. Төрсөн сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Уучлаарай, би судалж амжаагүй явна. Ямартаа ч танай оронд эрүүл мэндийн төрийн болоод хувийн хэвшлийн үйлчилгээ хоёулаа хөгжиж байгааг харлаа. Зөвхөн Монгол ч гэлтгүй төр, хувийн хэвшлийн оролцоотой олон оронд төсвийн хөрөнгө нь хүрдэггүйгээс үйлчилгээ нь арай сул байхад хувийн хэвшлийнхний үйлчилгээ нь иргэдийнхээ сэтгэлд хүрсэн байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, үйлчилгээний чанар нь ялгаатай байх.

-Кубад эм, эрүүл мэндийн салбарыг төрөөс нь сайн дэмждэгийн хүчээр өнөөдрийн энэ амжилтад хүрсэн байх нь ээ?

-Төрөөс энэ салбарыг маш сайн дэмждэг. Бүтээгдэхүүн нь чанартай байвал хөрөнгө оруулалт ч нэмэгдээд ирдэг.

-Кубад хэчнээн эмийн үйлдвэр байна вэ?

-Биотехнологийн чиглэлээр ажилладаг олон газар бий.

-Манай улсад эмийн үйлдвэрүүд хөгжиж байгаа ч импортын эмийн хэрэглээ буурахгүй байна. Тиймээс энэ төрлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ямар боломж байна вэ?

-Манай улсад аль болохоор импортыг орлох эх орны бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорилгоо болгодог. Яагаад гэвэл АНУ-ын зүгээс 1960-аад оны эхнээс эхэлсэн хориг арга хэмжээ гэдэг зүгээр нэг яриа төдий биш шүү дээ. Бодит амьдрал дээр бидэнд ямар их бэрхшээл, хүндрэл учруулж байсан билээ.

Куба улс өөрөө өөрийнхөө эмийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхгүй юм бол эрүүл мэндийн салбарын ололтуудад яаж хүрэх билээ. АНУ-ын бүтээгдэхүүнийг худалдаж авахыг Кубад хориглочихсон. Хүүхдийн хавдар ч бай бусад хавдар ч бай бид өөрсдөө эмчлэхээс өөр аргагүй болсон юм шүү дээ.

-Тэгвэл эрүүл мэндийн үйлчилгээг бизнес гэдэг өнцгөөс нь биш харин үндсэн хэрэгцээ гэдэг утгаар нь хөгжүүлсээр ирсэн байна, тийм үү?

-Манай улсад эрүүл мэндийн үйлчилгээ, эмийн үйлдвэрлэлийг бизнес гэж хардаггүй. Эм авна гэдэг бол хүний эрхийг хангаж буй нэг чухал үзүүлэлт гэж үздэг.

-Монгол Улсад маш олон хүн эрүүл мэндийн үйлчилгээ, эмийн үйлдвэрлэлд сэтгэл дундуур явдаг. Энэ үйлчилгээг хүн бүр хамгийн хүртээмжтэй хэрэглэдэг байхын тулд юу хийвэл зохих бол?

-Хамгийн гол нь Монгол Улсын хүсэл, зориг эрмэлзэл хэрэгтэй шүү дээ. Биднийг төр засгаас бүх талаар дэмжээд өнөөдрийн зэрэгт хүргэсэн. Боловсон хүчнүүдээ ч үнэ төлбөргүй бэлтгэж байна шүү дээ.

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент3 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр3 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм3 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм3 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр3 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа