Энтертайнмент
Какүрюү Ананд, Хакүхо, Аоияама нарын дунд гол өрсөлдөөн өрнөж байна
Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын башёгийн 13 дахь өдрийн барилдаан өчигдөр/2020.03.20/ Осака хотын “Эдион арена Осака” ордонд болж өндөрлөлөө. Үзэгчгүй, хаалттай ордонд болж буй барилдаанд Хакүхо 13 өдрийн дараах байдлаар хоёр унаатай, 11 даваатай яваа бол түүнтэй адил Аоияима Косүкэн болон Какүрюү Ананд нар 11 даваа, хоёр унаатай явж байна.
Хакүхо башёгийн 13 өдөр Сэкивакэ Асонаяаматай учраа тааран барилдаж, Хакүхо хүндхэн өрсөлдөгчөө давж 11 даваа, хоёр унаатай боллоо. Харин Сэкивакэ Асонаяама 10 унаа, гурван даваатай тэргүүлэгчдийн араас удаалж байна.
Какүрюү Ананд башёгийн 13 дэх өдөр Такакэйшотай тааран барилдаж, ялалт байгууллаа. Ийнхүү Какүрюү Ананд 13 өдрийн дараах байдлаар 11 даваа, хоёр унаатай башёг тэргүүлж байна.
Түүнтэй адил Хакүхо Шоо, Аоияима Косүкэн нар 11 даваа, хоёр унаатай яваа. Харин тэдний араас 10 даваа 3 унаатай Сэкивакэ Асонаяама, Митакэюүми Хисаши, Таканошо Нобуаки нар нар удаалж байна. Ирэх хоёр өдрийн барилдаанд энэ хаврын башёгийн аварга тодорно.
Өнөөдөр/2020.03.21/ буюу 14 дэх өдрийн оноолт:
Какүрюү Ананд (11-2) – Сэкивакэ Асонаяама ( 10-3)
Хакүхо Шоо (11-2) – Аоияама Косүкэн (11-2)