Бидэнтэй нэгд

Улс төр

“МОНГОЛ АРДЫН НАМ”-ын Бага хурал цахимаар болж байна

Нийтэлсэн

Монгол Ардын Намын Бага хурлын V хуралдаан улс орон даяар цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байна. Онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Бага хурлын гишүүд 21 аймаг 9 дүүргийн нийт 38 байршилд хуваагдан цахимаар хуралд оролцож байна.

УИХ-ын сонгуулийн тухай хуулиар намууд гуравдугаар сарын 25-ны дотор Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөрөө хүргүүлэх хуультай. Энэ дагуу энэ удаагийн Бага хурлаар МАН-ын 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийг хөтөлбөр болон цаг үеийн асуудлыг хэлэлцэх юм.

Д.Амарбаясгалан: Гишүүд саналаа хэлэх, саналаа мөрийн хөтөлбөрт тусгуулах боломжийг бүрэн дүүрэн хангасан

“Монгол Ардын Нам “Цахим нам” болох зорилтын хүрээнд 21 аймаг 9 дүүргийн намын анхан шатны байгууллагуудтайгаа холбогддог цахим технологийг нэвтрүүлээд хоёр жил боллоо. Өнөөдрийн Бага хурал гишүүдийн 85 хувийн ирцтэйгээр хуралдаж байна. Хуралдаанд оролцож буй гишүүд саналаа хэлэх, саналаа мөрийн хөтөлбөрт тусгуулах боломжийг бүрэн дүүрэн хангасан” гэдгийг Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан онцоллоо.

Л.Оюун-Эрдэнэ: Энэ удаагийн мөрийн хөтөлбөр үндсэндээ дундаж орлоготой иргэдийг дэмжихэд чиглэнэ

Мөрийн хөтөлбөрийг боловсруулах Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахлан ажиллаж буй юм. Тэрбээр “Мөрийн хөтөлбөр мөрөөдлийн жагсаалт биш байх ёстой. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл мөрийн хөтөлбөрт ач холбогдол өгөхгүйгээр нэр дэвшигч болон сонгуулийн компанит ажилд ач холбогдол өгөөд хэрэгждэггүй мөрийн хөтөлбөртэй Засгийн газрууд явж ирсэн нь өнгөрсөн 30 жилийн сургамж гэж хэлж болно. Үүнийг таслан зогсоохын тулд өнгөрсөн нэг жилийн хугацаанд “Алсын хараа-2050” урт хугацааны хөтөлбөрийг боловсруулсан. Энэхүү урт хугацааны төслийг улс төрийн бүх намуудад хүргэсэн. Тэгэхээр энэ удаагийн мөрийн хөтөлбөрүүд тооцоо судалгаан дээр үндэслэсэн байх болов уу гэж найдаж байна.

Ирэх дөрвөн жилийн хувьд хоёр үндсэн нөхцөл байдлыг харгалзан үзэх шаардлагатай болж байгаа.

Нэгдүгээрткоронавирус дэлхийн эдийн засагт хурдацтай нөлөөлж байна. Үндсэндээ уналт урт хугацаанд үргэлжлэхээр болчихлоо. Хамгийн түрүүнд аялал жуулчлал, агаарын тээврийн салбар, жижиг, дунд үйлдвэрлэгчид уналтад өртөх нь тодорхой болж байна. Үүнийг харгалзан үзэх шаардлагатай болсон.

Хоёрдугаарт, маш их хэмжээний гадаад өртэй байгаа. 2021 онд “Мазаалай” бондын 500 сая, 2022 онд “Чингис” бондын 1 тэрбум, 2023 онд “Гэрэгэ” бондын 800 сая, 2024 онд “Хуралдай” бондын 600 сая ам.долларын зээлийн эргэн төлөлтийг хийхээр байна. Тийм учраас мөрийн хөтөлбөр популист амлалтаас зайлсхийсэн, өрийн дарамтаас гарах чиглэлтэй байх ёстой.

Монгол Ардын Намын энэ удаагийн мөрийн хөтөлбөр үндсэндээ дундаж орлоготой иргэдийг дэмжихэд чиглэх бөгөөд банкны зээлийн хүүг бууруулах реформ, орон сууцжуулах хөтөлбөр багтсан. Орон сууцыг тасралтгүй барьсаар байгаа ч гэсэн орон сууцны үнэ зорилтот бүлэг худалдан авах боломжтой түвшинд очихгүй байна. Тийм учраас Сингапурын хуримтлалын нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэх асуудлыг мөрийн хөтөлбөрт тусгасан. Нийгмийн даатгал төлж байгаа иргэн бүхэн орон сууцанд орох, түүнд нь төр оролцохоор байна. Тодруулбал, 50 м/кв байрыг залуу гэр бүл болон гэр хорооллоос орон сууцанд орох тохиолдолд цемент, арматурыг тэглээд, төрийн орон сууцны корпорацыг оролцуулаад, зах зээлийн үнэлгээг бууруулах том хөтөлбөр багтсан.

Нийгмийн ардчилсан үзэлтэй МАН-ын хувьд эрүүл мэнд, боловсролын асуудал анхаарал татсан хоёр чухал багана гэж ойлгож болно. Эрүүл мэндийн салбарт оношилгоог нэгдсэн стандартад оруулах том зорилт дэвшүүлж байгаа. Тодруулбал, иргэн жилд нэг удаа заавал оношилгоо хийлгэж хавдар болон бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг болох гэх мэт.

Боловсролын хувьд тогтолцооны реформууд хийгдэхээр байна.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр тулгуурлах 52 хууль байгаа. Тэдгээрийн дотор улс төрийн намуудын хариуцлагыг нэмэгдүүлэх, мөрийн хөтөлбөрийг урт хугацаагаар төлөвлөх, төрийн албан хаагчдыг тогтвортой ажиллуулах үндсэн зорилтууд тавигдсан.

Төвлөрлийг сааруулах том цогц бодлого орж байгаа. Мөрийн хөтөлбөрийн таван үндсэн бүлэг дээр товч тайлбар хийхэд ийм байна” хэмээлээ. Мөн сэтгүүлчдийн зарим нэг асуултад хариулсан юм.

– Төрийн үйлчилгээг цахим болгох асуудал өмнөх сонгуулийн мөрийн хөтөлбөрт байсан. Энэ удаагийнхад бас байгаа юм байна. Хэр үр дүнд хүрсэн гэж дүгнэж байгаа вэ?

– Бид юуг гэдгээ яриад яаж гэдгээ орхичихдог байсан. Тийм учраас энэ удаагийн мөрийн хөтөлбөрт яаж гэдэг нь тодорхой тусаад явж байна. Бид Эстонийн загвараар хийнэ гэдгээ зарлаад явж байгаа. Гар утасны аппликейшнд төрийн 13,000 төрлийн үйлчилгээ багтана. Хорооны засаг даргын тодорхойлолтоос авахуулаад компани байгуулах гэрчилгээ хүртэл авах нөхцөл бүрдэнэ. Үүн дээр банк, санхүүгийн байгууллага болон хувийн хэвшлийг нэгдсэн байдлаар уяна. Одоогийн байдлаар бид урьдчилсан үнэлгээг хийгээд явж байгаа.

Юу хийх вэ гэдэг нь тодорхой учраас яаж гэдэг дээр мэтгэлцэе гэж бусад улс төрийн намууддаа уриалмаар байна.

МАН-ын мөрийн хөтөлбөр олон нийтэд ил болчихсон гэж ойлгож болно. Бидэнд нуух, хаах юм байхгүй. Нэг жилийн хугацаанд 300 мянга орчим хүн “Алсын хараа-2050”-д саналаа өгч оролцсон. Өөрөөр хэлбэл “Алсын хараа-2050”-н эхний дөрвөн жилийн зорилтууд МАН-ын мөрийн хөтөлбөрт сууж байгаа.

– Дэлхий даяар эдийн засгийн уналтад орж байгаа энэ үед төсвийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр юу юу хийхээр мөрийн хөтөлбөрт тусгасан бэ?

– Орлогыг нэмэгдүүлэхийн тулд мега төслүүдтэй холбоотой зорилтууд мөрийн хөтөлбөрт орсон. Төмөр замын төслүүдийг хэрэгжүүлнэ. Нүүрс болон зэсээ нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож экспортолно. Мөн Энэтхэг рүү нүүрс экспортолж, хоёр гарцтай болох зорилтуудыг багтаасан.

Уул уурхай дээр нэмээд таван эдийн засгийн салбарыг дэмжинэ. Түүн дээрээ татвар болон нийгмийн даатгалын дэмжлэгтэйгээр төр, хувийн хэвшил яаж орох уу, гаднын хөрөнгө оруулагчид, баялаг бүтээгчидтэй холбоотой тодорхой зорилтууд дээр төр юу хийх вэ, хувийн хэвшил юу хийх вэ гэдгийг тодорхой заасан зорилтууд орсон.

CRI Монгол радио1 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио1 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио1 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио1 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент2 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр2 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм2 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм2 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент2 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр2 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа