Бидэнтэй нэгд

Нийгэм

Ж.Баатар: Төрийн тусгай хамгаалалтыг байр савтай нь булаах асуудал босоод ирлээ

Нийтэлсэн

Тагнуулын байгууллагын тогтолцоо тогтвортой байх нь улс орны аюулгүй байдлыг хангах ажиллагааны нэн чухал баталгаа болдог.

Төрийн тусгай хамгаалалтын газрыг Тагнуулын ерөнхий газрын харьяанаас гаргаж, бие даасан агентлаг болгох хуулийн төсөл УИХ-аар яригдаж эхэлсэн холбогдуулж, нэр бүхий генералууд байр сууриа илэрхийлж эхэлжээ. Тэдгээрийн нэг болох хошууч генерал Ж.Баатар ийн бичжээ.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд иргэн хүн “…Үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн байгууллага, албан тушаалтанд санал хүсэлтээ тавьж шийдвэрлүүлэх эрхтэй” гэж заасны дагуу санал бодлоо илэрхийлж байгаагаас өөр санаа зорилго агуулаагүй болохыг юуны өмнө хэлье.

Төрийн тусгай хамгаалалтын алба салан тусгаарлагдахтай холбогдсон асуудлаар үзэл бодлоо эрх баригчдад дуулгая. Үндэсний аюулгүй байдал маш эмзэг бөгөөд буруу алхам хийвэл нөхөж баршгүй хохирол учирдаг гашуун сургамж байдаг юм. НАХЯ 1990 оны дөрөвдүгээр сард татан буугдаж, Монгол Улсын аюулгүй байдлыг хангах тогтолцоог шинээр үүсгэн байгуулж, эрх зүйн орчныг бүрдүүлэн ажилласнаас хойш 30-аад жил өнгөрчээ.

Энэ хугацаанд Монгол Улсын аюулгүй байдлыг хангах мэргэжлийн гол тогтолцоо болсон Тагнуулын ерөнхий газрын эрх, үүрэг үйл ажиллагааг зохицуулсан эрх зүйн цогц систем бүрэлдэн төлөвшиж ирсэн юм. ТЕГ-ын өнөөгийн бүтэц зохион байгуулалт ч энэхүү эрх зүйн тогтолцоо, улс орныхоо нийгэм, эдийн засгийн хүчин чадал, боломжид бүрэн нийцсэн гэж үздэг. Манай улсын хувьд аюулгүй байдлыг хангах нэгдмэл тогтолцоо хамгийн тохиромжтой болохыг өнгөрсөн он жилүүдэд тагнуул, хамгаалалтын албаны туулсан түүхэн замнал батлан харуулдаг юм.

Цэрэг, улс төр, нийгэм эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдөхийн хэрээр Тагнуулын байгууллагын харилцааг зохицуулсан хууль эрх зүй улам сайжирсаар байна. Тагнуулын байгууллагын тогтолцоо тогтвортой байх нь улс орны аюулгүй байдлыг хангах ажиллагааны нэн чухал баталгаа болдог. Тиймээс тагнуулын байгууллагыг улам бэхжүүлж, эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилт манай эрх барих дээд байгууллагын байнгын анхааралд байсаар ирсэн. Тагнуулын байгууллагын ажилд асуудал байгаа бол түүнийг шийдвэрлэхдээ бүтцээр нь оролдож, хэсэгчлэн салгаж тусгаарлан бие даалгахдаа бус харин тагнуулын үйл ажиллагааг зохицуулсан хуулийг сайжруулах явдал чухал болно.

Эдүгээ манай улсын аюулгүй байдлын түвшин гол гол үзүүлэлтээр өнөөгийн шаардлагын хэмжээнд хүрэхгүй байгааг төр, засгийн удирдлага та бүхэн сайн мэдэж байгаа. Энэ доголдлыг ТЕГ-ын нэг бүтцийн албыг салгаснаар шийдвэрлэж чадахгүй, харин Монгол улсын үндэсний аюулгүй байдлын эрх ашигт тун сөргөөр нөлөөлнө. Монгол Улсын аюулгүй байдлыг хангах ажиллагаанд хийдэл эрсдэл үүснэ. Аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд мэдээллийн нэгдмэл шуурхай байдлыг баталгаатай хангах зохион байгуулалт, техник, технологийн сүлжээнд доголдол үүснэ. Аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа олон шат дамжлаг, нягт уялдаа холбоо, шуурхай зохицуулалт, тагнуулын бүтэц хоорондын ил, далд хэлхээ холбоогоор дамжин хэрэгждэг нарийн түвэгтэй ажил байдаг юм. Зүйрлэн хэлбэл Эрчим хүчний системийн технологийн горим зөрчигдөн уг сүлжээний нэг хэлхээ холбоонд гарсан өчүүхэн доголдол тухайн системийн үйл ажиллагаанд ноцтой нөлөөлж эрчим хүчний хангалт бүхэлдээ буюу хэсэгчлэн тасалддагтай утга нэг болно. Аюулгүй байдлыг хангах тагнуулын байгууллагын тогтолцоо яг эрчим хүчнийх шиг эмзэг болно.

Монгол Улсын аюулгүй байдлыг тогтвортой хангах тогтолцооны нэн чухал бүрдэл хэсэг болсон Төрийн тусгай хамгаалалтын газрыг ТЕГ-аас салгаснаар харилцан хамааралтай хэлхээ холбоогоор хэрэгждэг аюулгүй байдлыг хангах нэгдмэл үйл ажиллагаа тасалдана. Төрийн тусгай хамгаалалтын газар зөвхөн хэдэн субъектын аюулгүй байдлыг хамгаалснаар үйл ажиллагаа нь хязгаарлагддаггүй төр, нийгмийн аюулгүй байдлыг хангахад хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу оролцдог.
Хэрэв төрийн тусгай хамгаалалтын албыг ТЕГ-аас салгасан тохиолдолд төр, нийгмийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг Засгийн газрын харьяаны ижил эрх мэдэлтэй хоёр байгууллагын алинаар нь гүйцэтгүүлэх, эсвэл үүргийг нь хувааж хуваарилан хариуцуулах уу, аюулгүй байдалд эрсдэл гарвал хариуцлагыг хэн хүлээх гэх мэт маргаан зөрчил дагуулсан асуудал эцэс төгсгөлгүй үргэлжлэх нь зайлшгүй. Эдгээрийг хуулиар зохицуулах боломжгүй. Эндээс л байгууллага хоорондын ажил үүрэг давхцах, хүч хэрэгсэл тарамдах, хөрөнгө мөнгө улсын төсөвт ачаалал үүсгэх, дутагдал доголдлыг бие бие рүүгээ түлхэх, хамгаалалтад хий зай гарах гэх мэт ярвигтай олон асуудал үүснэ. Хамгийн ноцтой нь үүнээс үүссэн эрсдэл сөрөг үзэгдэл үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулна.

Төрийн тусгай хамгаалалтын алба нийгмийн үе үеийн давалгаа, түүхийн хатуу ширүүн нугачаа сорилттой тулгарч дайралт давшилт, хардалт сэрдэлтэд өртөж байсан ч хуучнаар аюулаас хамгаалах байгууллага, одоогийнхоор тагнуулын байгууллагын харьяанд үүрэг гүйцэтгэсээр ирсэн олон арван жилийн уламжлалтай.

Энэ олон жилийн хугацаанд хамгаалалтын алба аюулаас хамгаалах, тагнуулын харьяанд ажил үүрэг гүйцэтгэхдээ осол эндэгдэл элдэв ноцтой хэрэг зөрчил гараагүй. Төр засгийн үе үеийн эрх баригчдын үүргийг ягштал биелүүлж, улс орны аюулгүй байдлыг хамгаалах үйлсэд аюулаас хамгаалах байгууллагын тагнуул, сөрөх тагнуулын бие бүрэлдэхүүнтэй хамтдаа мөр зэрэгцэн нэр төртэй ажиллаж ирсэн баялаг арвин түүхтэй билээ.

Гагцхүү амин хувийн эрх ашиг хөөцөлдөгчид, албан тушаал цол хэргэм горилогчид төрийн хамгаалалтын албыг тусад нь гаргахыг санаархаж төр засгийн зарим удирдлагад өөрийн зохиосон хов живийг хүргэж хутган үймүүлдэг байсан явдал өнгөрсөн үед байсан юм. Энэ бол улс орны язгуур эрх ашгийг уландаа гишгисэн явдал. Харийн тагнуул туршуулд сайхан өгөөш болдог байлаа. Ийм явдал нь аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд хоосон орон зай үүсгэдэг байсан билээ. Ийм алдааг өнөөдөр давтаж болохгүй.

Монголын тагнуулын байгууллагатай заргалдаж өшин хорсож явдаг нэг этгээд Төрийн тусгай хамгаалалтын төв байрыг булаахаар Засгийн газрын хавиар явуулга хийж байгаад намжсан нь саяхан. Харин өнөөдөр Төрийн тусгай хамгаалалтынхныг байр савтай нь булаах асуудал босоод ирлээ. Энэ бол үндэсний аюулгүй байдалд тус хүргэхээсээ илүү ус болно. Хатуухан хэлбэл улс орны аюулгүй байдлыг хангадаг тогтолцоог эвдэн бусниулахыг завдсан хэрэг болно.

Төрийн хамгаалалтад байдаг зарим субьект гүйцэтгэх ажлын ойлголтгүй учраас хий хоосон хардах сэрдэх явдал гардаг. Хамгаалуулагч, хамгаалагч талуудын харилцан итгэлцэл ойлголт нэгдмэл байснаар улс орныхоо язгуур эрх ашгийг тэргүүн зэрэгт тавьж ажилладаг уламжлал бэхжинэ. Аль ч улс орны дээд удирдах хүмүүс төрийн хамгаалалтад байж, хамгаалалтын дэг журмыг хатуу сахиж хамгаалагчдын хүнд хүчир ажлыг хүндэтгэн дэмжиж, улс орноо улам хүчирхэг болгохын төлөө ажиллаж хөдөлмөрлөсөөр ирсэн байдаг. Олон сая хүн амтай, эдийн засгийн өндөр хүчин чадалтай улс орнуудыг дууриан аюулгүй байдлын тогтолцоог хэсэгчлэн хувааж алба агентлагийг нэмснээр аюулгүй байдлын зорилтыг үр дүнтэй шийдвэрлэж чадахгүй. Энэ бол зөв гарц биш.

Манай улсын онцлог гэж бий, утга учиргүй бусдыг даган дууриах улс орны аюулгүй байдалд осолтой. Элдэв сэдэл санаа зорилгоор тагнуулын байгууллагын төлөвшчихсөн тогтолцоогоор оролдох нь эцсийн эцэст аюулгүй байдлын чадавхийг доройтуулах үр уршигтай. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд халдах, монгол төрийн бодлогод нөлөөлөх аливаа үйл явц үзэгдлийг танин мэдэх урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, төр нийгмийн аюулгүй байдлыг баталгаатай хангах чиг үүрэг бүхий мэргэжлийн алба-тагнуулын байгууллагын өнөөгийн тогтолцоог улам бэхжүүлэх явдал гадаад, дотоод нөхцөл байдалтай уялдан нэн тулгамдсан зорилтын нэг болж байгааг дээр дооргүй сайн ойлгодог, санал нийлдэг мөртлөө зарим тохиолдолд эсрэг үйлдэл хийхийг оролддог буруу зуршлыг залруулмаар байна.

Тиймээс Монгол Улсын Засгийн газар, УИХ Төрийн тусгай хамгаалалтын газрын бүтцийн асуудлаар шийдвэр гаргахдаа тун нухацтай хандах байх. Ялангуяа Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн тухай хуулийн “ Зөвлөл үйл ажиллагаандаа … улс үндэснийхээ язгуур эрх ашгийг эрхэмлэн хамгаалах …”, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн “Улс үндэснийхээ язгуур ашиг сонирхлыг эрхэмлэнэ”, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын “… Бүх түвшинд үндэсний нийтлэг ашиг сонирхол, төрийн бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг дээдлэнэ”, “Үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоог нэгдмэл, үр нөлөөтэй боловсронгуй болгож чадавхийг сайжруулах …” гэх зэрэг аюулгүй байдлыг хангаж бэхжүүлэхтэй холбогдсон чухал чухал заалтыг харгалзан үзнэ гэдэгт найдах л үлдлээ. Харж л байя …

Хошууч генерал Ж.БААТАР

CRI Монгол радио6 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио6 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио6 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио6 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент7 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр7 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр7 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм7 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм7 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм7 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент7 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент7 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр7 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч7 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио1 долоо хоног өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм7 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч7 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий7 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа