Бидэнтэй нэгд

Нийгэм

Нүүрсний зах зээлийн талаар онлайн хурал боллоо

Нийтэлсэн

Коронвирусийн дэгдэлт БНХАУ-д гараад өнгөрч байгаа бол одоо бусад улс орнуудад дэгдэж байна. Энэ нь цаашдаа нүүрсний зах зээлд хэрхэн нөлөөлөх, улмаар Монгол Улсын төсвийн бүрдэл, бизнес, аж ахуйн нэгж, иргэдийн орлогод ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг асуудал тулгамдсан сэдэв болж байна.

Ийм учраас Монгол нүүрс ассоциацаас санаачилж Монгол-Хятадын нүүрсний ассоциаци хоорондын мэдээлэл солилцох онлайн хурлыг 2020 оны 3 сарын 26-нд интернетээр зохион байгууллаа.

Видео хуралд Монголын нүүрсний аж ахуйн нэгжүүд, төрийн байгууллагын зарим төлөөлөл болон БНХАУ-ын Нүүрсний үндэсний ассоциаци, Нүүрсний тээвэр, түгээлтийн ассоциаци, Хятадын төмөр замын судалгааны төв болон нүүрсний худалдааны томоохон компаниудын төлөөлөл уригдан оролцсон. Монголын нүүрсний салбарын байгууллагууд нэгдсэн мэдээллийг анхдагч эх үүсвэрээс шууд авдаг байх, бодлого зорилтоо уялдаатай болгоход ийм мэдээлэл солилцох арга хэмжээ чухал ач холбогдолтой ба цаашид уламжлал болгох зорилготой юм.

КОРОНОВИРУС БА НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛ
Одоогоор Хятадын зах зээл дээр нүүрсний үнэ тогтвортой байна. Бугат, Ухай орчимд коксжих нүүрсний үнэ тонн тутамд Цагаан сарын өмнө 820-830 юань байсан бол одоо 900 юань орчим бага зэрэг болж өсжээ. Монголын нүүрсний нийлүүлэлт зогссон нь энэ бүс нутагт үнэ бага зэрэг өсөх шалтгаан болсон ба БНХАУ-ын дотоодын уурхайнууд нь сэргэж нүүрсээр хангаж байгаа учраас одоо үнэ тогтворжиж байгаа аж.

Нөгөө талаас Таншанд Цагаар сарын өмнөхөөс үнэ бага зэрэг буурч одоогоор 1 тонн нь 152 $ орчим болжээ. Энэ нь далайгаар нийлүүлсэн нүүрсний хэмжээ, тэр дундаа 1, 2-р сард Австралийн нүүрсний нийлүүлэлт нэлээд өссөнтэй холбоотой аж. Далайн эрэг орчмоор нийлүүлэлт сайн байгаа ч эргээд хэрэглээ буурах хандлагатай байна. Энэ байдал оны эхний хагаст хэвээр үргэлжилж 7-р сараас эхлэн нүүрсний эрэлт нэмэгдэнэ гэсэн хүлээлт байгаа юм байна.

2020 оны хувьд Хятадын нүүрсний импорт өмнөх онуудтай харьцуулбал их хэмжээгээр буурахгүй, оны 2-р хагаст өсөж ойролцоо төвшинд очно гэсэн ерөнхий таамаг байна. Гэхдээ мэдээж коронвирусийн дэлхий даяарх тархалтын өөрчлөлт, эдийн засгийн өсөлт ямар байхаас хамаарна.

Монгол Улсын хувьд эхний улирлын нүүрсний экспортоо үндсэндээ алдсан. 4-р сараас нэмэгдэх байх гэсэн хүлээлт байна.

Энэ хооронд Авсрали, Оросын нүүрсний нийлүүлэлт өсөх хандлагатай байна. Оросын нүүрсний хувьд далайгаар нийлүүлэхээс гадна Манжуурын нутгаар дамжуулан Зүүн Хойд Хятадад нийлүүлж байгаа. Энэ нь Монголын нүүрсний гол зах зээлээс зүүн тийш учраас манай орон зайг хүчтэй булаахгүй гэж харагдаж байгаа хэдий ч нүүрсний экспортоо удаан хугацаагаар зогсоовол Монголын нүүрсний орон зайг Австрали, Орос болон Хятадын дотоодын уурхайнууд нөхөх хандлага байна. Энэ хандлага нэгэнт тогтвол Монгол эдийн засагт алсдаа муу нөлөөтэй.

ХИЛИЙН БООМТУУД ДЭЭРХ ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ХЯНАЛТ
Монгол Улсын Засгийн газар короновируст халдвараас (COVID 19) урьдчилан сэргийлэх чиглэлээр эрчимтэй арга хэмжээ авч, түүнийг нь нүүрсний салбарын аж ахуйн нэгжүүд шуурхай хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдөр баталсан “Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагааг онцгой нөхцөл байдалд зохион байгуулах түр журам”-д заасан аж ахуйн нэгжид болон жолооч нарт тавигдах шаардлагыг бүрэн биелүүлж, короновируст халдвараас урьдчилан сэргийлэх, жолооч нарыг эмнэлгийн үзлэгт хамруулах, сэжигтэй тохиолдолд хариу арга хэмжээг шуурхай авах зорилгоор гаалийн хяналтын бүс, нүүрс ачиж буулгах талбай, амрах байр, тусдаа хооллох хэсэг, тусгаарлах байруудыг бэлтгэсэн талаар аж ахуйн нэгжүүд мэдэгдэж, холбогдох мэргэжлийн байгууллагууд шалгаж бэлтгэл хангагдсан талаар дүгнэж байгаа. Гэсэн хэдий ч нүүрсний тээвэрлэлт эрчимжихгүй, тодорхойгүй хэвээр байна.

Хятадын хувьд халдварт өвчинтэй тэмцэх, хянах, оношлох талаар дотооддоо бүрэн хяналт тогтоосон, одоо дэлхий дахинд энэ өвчин тарж байгаа цаг үед эсрэгээрээ гаднаас, тэр дундаа Америк, Европ, Монголоос ч орж ирэх вий гэж болгоомжилсон хандлагатай болсон тухай мэдээлж байна. БНХАУ-ын Өвөр Монголд гэхэд сүүлийн 20 хоногт шинээр короновирусийн халдвар бүртгэгдээгүй гэнэ.

Монголтой хиллэж байгаа хэсгүүдээр хил дээр маш сайн хяналт хийж байгаа, жолооч нарт машинаас буулгалгүй зөөврийн хоолыг хүргэж, эрүүл мэндийн тест бөглүүлж, халууныг хэмжих зэрэг ажиллагаа явуулж байгаа аж.

Монголын нүүрсийг нийлүүлж буй гол боомтууд дээр хоёр тал аль аль нь болгоомжилсон хандлага байгаа учраас нүүрсний тээвэр нэмэгдэхгүй удаж байна. Хятадын талын худалдан авах аж ахуйн нэгжүүд болон Монголын нүүрсний уурхайнууд бэлэн байдлаа хангасан, хүчин чадал хангалттай байгаа ч төр засгийн хоёр талын яриа хэлэлцээр удаашралтай байна гэсэн дүгнэлтийг аль аль талын аж ахуйн нэгжүүд хийж байна.

ТӨМӨР ЗАМЫН АЧ ХОЛБОГДОЛ
Уул уурхайн овор хэмжээ ихтэй түүхий эдийн тээвэрлэлтэд төмөр зам чухал үүрэгтэй. Нэгдүгээрт эдийн засгийн хувьд автотээвэр нь маш өндөр өртөгтэй. Хоёрдугаарт байгаль орчныг сүйтгэж, тоосжилт үүсгэдэг. Гуравдугаарт халдварт өвчин дэгдэх болон бусад онцгой нөхцөл байдлын үед төмөр зам зогсолтгүй ажиллах боломжийг олгодог.

Ийм учраас Хятадын талаас Монголтой хиллэдэг Эрээн, Ганцмод, Мандал, Зүүнхатавч боомтууд бүгд төмөр замаар холбогдсон. Монголоос автомашинаар нийлүүлсэн түүхий эдийг цааш төмөр замаар тээвэрлэж буй. Ховдын Булгантай хиллэдэг Такшакан боомтын хувьд дараагийн 5 жилийн төлөвлөгөөнд төмөр замаар холбохоор тусгасан байна.

Тухайлбал, Эрээнээр 15 сая тонн, Ганцмодоор 50 сая тонн, Цэхэ боомтоор 30 сая тонн, Мандал боомтоор 30 сая тонн, Зүүнхатавч боомтоор 35 сая тонн нүүрс хүлээн авч төмөр замаар тээвэрлэх техникийн чадамж Хятадын талд байгаа аж. Өөрөөр хэлбэл эдгээр боомтуудын аль нь ч Монголоос нийлүүлэх нүүрсийг хүлээн авах хангалттай хүчин чадал байна.

Монгол Улс аль чиглэлийн төмөр замаа эхэлж барих нь манай дотоод асуудал. Гэхдээ эдийн засгийн утгаараа Таван Толгой – Зүүн Баян – Сайншанд чиглэлээс илүүтэй Таван Толгой – Гашуун Сухайт, Нарийн Сухайт – Цэхэ чиглэл нь илүү үр ашигтай нь дамжиггүй. Аль ч утгаараа, аль ч чиглэлд төмөр замын бүтээн байгуулалтаа эрчимжүүлэх шаардлага нэн тулгамдаж байна. Төмөр зам барьснаар эдийн засаг, байгаль орчин, эрүүл ахуйн ач холбогдолтойгоос гадна эцэс төгсгөлгүй ярьдаг Япон, Солонгос зэрэг гуравдагч улс руу нүүрс экспортлох боломж илүү бодитой болох юм. Монголын талаас төмөр замаа холбож чадвал Хятадын төмөр замыг ашиглаад далайн боомт хүрэх боломж байна.

ДҮГНЭЛТ
Монгол Улс энэ жил 42 сая тонн нүүрс экспортолж, төсвийн орлогоо нөхөж чадах эсэх нь эргэлзээтэй байна.
Монгол, Хятадын аж ахуйн нэгжүүд бэлэн байдлаа хангасан. Цаашид хэрхэх нь төр засгийн шийдвэр, хоёр улсын хоорондын яриа хэлэлцээрээс хамаарна.
Австрали, Оросын нүүрсний нийлүүлэлт өсөж Монголын орон зайг эзлэхээс бид сэргийлэх шаардлага үүсэж байна.
Хятадын төмөр замын хүчин чадал сүүлийн жилүүдэд мэдэгдэхүйц нэмэгдсэн. Монголын тал төмөр замаа байгуулж чадвал нүүрсний экспорт нэмэгдэх боломжтойгоос гадна гуравдагч улсын зах зээлд нэвтрэх боломж бүрэхээр байна.

CRI Монгол радио6 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио6 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио6 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио6 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент7 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр7 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр7 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм7 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм7 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм7 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент7 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент7 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр7 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч7 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио1 долоо хоног өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм7 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч7 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий7 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа