Бидэнтэй нэгд

Улаанбаатар

Урт цагаанд үйл ажиллагаа эрхлэгчдийг хүлээн авч уулзаж байна

Нийтэлсэн

Нийслэлийн өмчийн III байр буюу бидний хэлж заншсанаар “Урт цагаан” үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.Рэнцэнбямба, Онцгой байдлын газрын тэргүүн дэд дарга, хурандаа Н.Нямхорлоо, Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга нар мэдээлэл хийлээ.

 

Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.Рэнцэнбямба “2009-2019 оны хооронд нийтдээ Мэргэжлийн хяналтын улсын байцаагч, Барилгын тухайн хууль, Гал түймрийн улсын байцаагчдын 10 гаруй дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтээр уг барилга нь Галын аюулгүй байдлын тухай хууль түүнтэй холбоотой бусад дүрэм, журам, стандартад заасан шаардлагуудыг хангахгүй байна. Мөн барилгад үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн дүгнэлтүүдийг үндэслэн холбогдох шийдвэрүүд гараад ажиллаж байна.

 

Иргэд, аж ахуйн нэгжүүд үүсч байгаа нөхцөл байдалтай холбоотой бизнесийн үйл ажиллагаа зогслоо, амьжиргааны эх үүсвэргүй болж байна гэсэн байдлаар хандаж байгаа. Дам түрээсэлж байгаа гэх 300-400 орчим иргэд, аж ахуй нэгжүүдтэй хийх уулзалтын хуваарь гарсан. Хуваарийн дагуу уулзаж, санал хүсэлтийг нь авч нэгтгэж байна. Өнөөдрийн байдлаар 30 орчим иргэнтэй уулзсан. Бусад иргэд рүү өдөр тутамдаа нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газарт ирж уулзах урилга хүргүүлж байна. Бүх иргэдийн саналыг нэгтгээд шийдвэр гаргах байгууллага, албан тушаалтнуудад холбогдох саналаа хүргүүлнэ” гэлээ.

Мөн “Урт цагааны түрээсийн гэрээг 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газартай 30 иргэн, аж ахуйн нэгж гэрээ хийн үйл ажиллагаа явуулж байсан. Гэрээний хугацаа дууссан. Энэ 30 түрээслэгч 20-30 жил түрээсийн гэрээгээр ажиллаж байгаа бөгөөд нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлаг-ын газартай нэг ам.метр талбайг 9000 төгрөгөөр түрээсэлж, иргэдэд цааш нь ам.метр хүрэхгүй талбайг дунджаар 300-350 мянган төгрөгөөр давхар түрээсэлдэг” гэдгийг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.Рэнцэнбямба онцолж хэллээ. Түүнчлэн “Урт цагааны барилгад галын аюулгүй байдлын шаардлага хангахгүй болсон. Алт, мөнгөний дархан, цайны газрууд бүгд баллонтой хий ашигладаг учир дэлбэрэлт үүсэх, иргэд амь нас, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирох өндөр эрсдэлтэй байна. Гуравдугаар сарын 6-ны өдөр тус барилгын цэвэр усны шугам хагарч, барилгын суурин доогуур хөрсөнд 10 орчим сая төгрөгийн ус алдагдсныг Ус сувгийн удирдах газраас акт тогтоосон гэх мэтчилэн олон эрсдэл үүсээд байна” гэсэн юм.

 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга “Мэргэжлийн хяналтын газраас Урт цагааны барилгатай холбоотой хоёр удаагийн дүгнэлт гаргасан. Эхний дүгнэлт 2011 онд барилгатай холбоотой иж бүрэн шинжилгээ хийлгэхэд хүчтэй бэхэлгээ хийлгэх, эсвэл дахин төлөвлөлтөд хамруулж, шинэчлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. 2014 он мөн адил дүгнэлт гарсан байдаг” гэлээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын тэргүүн дэд дарга, хурандаа Н.Нямхорлоо “Урт цагаанд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг жил бүр зохион байгуулдаг. Шалгалтаар галын аюулгүй байдлыг хангахгүй, цахилгааны ил монтаж хийгдсэн гэх мэт олон зөрчил илэрдэг. Тийм учраас холбогдох байгууллагууд шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна” гэсэн мэдээллийг өглөө.
Хэвлэлийн хурлын төгсгөлд нийт түрээслэгчдийн саналыг авч, нэгтгэн дүгнээд мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтэд үндэслэн саналаа гаргаж, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд танилцуулна. Эцсийн шийдвэрийг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал гаргана гэдгийг албаныхан онцолж хэллээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийгэм1 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 387 болжээ

Дэлхий1 өдөр өмнө

Вьетнам улс АНУ-ын импортод ногдуулсан бүх төрлийн тарифыг тэглэх санал тавив

Нийгэм1 өдөр өмнө

Иргэд гадаадад зорчихдоо бичиг баримт, эд зүйлээ гээх тохиолдол их гарч байна

Энтертайнмент1 өдөр өмнө

Овечкин NHL-ийн түүхэн шилдэг мэргэн бууч боллоо

Улс төр1 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент1 өдөр өмнө

T-ara хамтлагийн Хю Миний хуримын зургууд ДЭЛГЭГДЖЭЭ

Энтертайнмент1 өдөр өмнө

Йокич 20 насандаа NBA-гийн сорилд хамгийн муу үзүүлэлт тэмдэглүүлж байжээ

Нийгэм1 өдөр өмнө

Төв аймгийн бүх сум КИОСК-той, 10 сургууль Старлинктэй боллоо

CGTN мэдээ2 өдөр өмнө

Дэлхий ертөнц ноёрхлыг бус шударга ёсыг хүсч байна

CGTN мэдээ3 өдөр өмнө

Америкийн “татварын дайн” өөрт нь сөрөг үр дагавартай

CGTN мэдээ3 өдөр өмнө

Бангладешийн түр засгийн газрын ахлах зөвлөх Юнустай хийсэн ярилцлага

Улс төр6 өдөр өмнө

Н.Учрал: Х.Баттулга та, Төгрөг нуурын ордыг 250 сая ам.доллараар гаднын компанид зарсан нь үнэн

Эдийн засаг6 өдөр өмнө

Б.Жавхлан: Монгол Улсын валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрлээ

Боловсрол6 өдөр өмнө

П.Наранбаяр: 2030 он гэхэд 88 мянган хүүхэд улс даяар нэмэгдэнэ. Тэдэнд сургууль цэцэрлэг хэрэгтэй

Энтертайнмент6 өдөр өмнө

Мессигийн хувийн бие хамгаалагчийг талбайд гарахыг хориглолоо