Covid-19
Хөл хорионд байгаа иргэдийн 30 хувь жин нэмэхээс айж байна
Нийтэлсэн
5 жил өмнөНийтлэлч
АдминКоронавирусийн халдвараас сэргийлэн ОХУ-д өнгөрсөн Бямба гариг буюу гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 7-ныг хүртэл бүх нийтийн амралт өдөр болгон зарлаж, хөл хорио тогтоогоод байгаа. Иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг сануулж байгаа.
“Спорт Mail.ru”-гаас хийсэн судалгаагаар гэртээ хөл хорионд байгаа оросуудын 30 хувь нь энэ хугацаанд жин нэмэх вий, 21 хувь нь булчингийн массаа алдана гэсэн болгоомжлолтой байгаа ажээ. Хүмүүсийг олноор цуглуулахгүйн тулд спортын заал, бассейн, фитнесүүдийн үйл ажиллагааг түр хаагаад байгаа юм.
Судалгаанд оролцогчдын 38 хувь нь ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй гэдэгтэй санал нийлжээ. Тиймээс гэртээ байхдаа аль болох хөдөлгөөнтэй байж, гэрийн нөхцөлд зохицуулан дасгал, хөдөлгөөн хийсэн нь зөв гэж 40 хувь нь үзжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ