Бидэнтэй нэгд

Нийгэм

Дэлхийн банкнаас Монгол Улсад коронавирусний халдвартай тэмцэхэд зориулж санхүүжилт олгоно

Нийтэлсэн

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михневтэй уулзаж, коронавирусний хямралыг даван туулах, эдийн засгийг эрсдэлээс хамгаалах бодлого, арга хэмжээний талаар санал солилцлоо.

Дэлхийн банкны группээс COVID-19 халдварт вирусний тархалтын улмаас дэлхийн улс орнуудад үүсээд буй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад зориулж 14.0 тэрбум ам.долларын түргэвчилсэн санхүүжилт олгохоор шийдвэрлээд байгаа билээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд Монгол Улс санхүүжилтийн энэ боломжийг ашиглаж, эдийн засгаа хямралаас хамгаалах арга хэмжээнд зарцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Эрсдэлээс сэргийлэхийн тулд бид нүүрс болон бусад бүтээгдэхүүний экспортыг дэмжих, иргэдээ ажилгүйдлээс сэргийлэх, үйлдвэрлэл, бизнесийн салбарынханд татвар, зээлийн хөнгөлөлт үзүүлэх, хүнсний хангамжийг тасалдуулалгүй, тогтвортой байлгах зэрэг олон талын арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Энэ чиглэлээр Дэлхийн банктай бид нягт хамтран ажиллахдаа баяртай байх болно хэмээн тэрбээр дурдлаа.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас өргөн барьж УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэн батлах Эдийн засгийг дэмжих цогц хөтөлбөрийг онцлоод, ийм хөтөлбөрийг хэрэгжүүлэх олон улсын туршлагын талаар санал солилцож, ярилцав.

УИХ-ын дарга Г.Занданшатар Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй 14.0 тэрбум ам.долларын шуурхай санхүүжилтийн хүрээнд Монгол Улсын эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмж, эмнэлгийн багаж хэрэгсэл нийлүүлэх “Корона вируст халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” 26.9 сая ам.долларын төслийн гэрээг хаврын чуулганы эхэнд яаралтай батлах болно гэдгээ мэдэгдээд, талархал илэрхийлэв.

Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев “Дэлхийн банк болон Олон улсын санхүүгийн корпорацийн Захирлуудын зөвлөлөөс баталсан 14.0 тэрбум ам.долларын санхүүжилтэд миний хариуцдаг 17 орон багтаж байгаа юм. Нийт санхүүжилтийн 6.0 тэрбум нь Дэлхийн банкаас, үлдэх 8.0 тэрбум нь Олон улсын санхүүгийн корпорациас гарах бөгөөд эдийн засгийн хүндрэлд өртөж буй хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд рүү түлхүү чиглэх юм.

Монгол Улсад нэн шаардлагатай эм тариа, хамгаалах хэрэгсэл, сорилын тест зэргийг худалдан авахад зориулан эхний ээлжинд 27.0 орчим сая ам.долларын санхүүжилт олгогдох бөгөөд үүнийг богино хугацаанд, шуурхай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” гэлээ.

Тэрбээр Монгол Улс энэ амаргүй цаг үед дотооддоо шуурхай, оновчтой арга хэмжээ авч, вирусийг тархаалгүй, иргэдээ сайн хамгаалж байгааг Дэлхийн банкны зүгээс сайшааж байгааг мэдэгдэв. Түүнчлэн хэдийгээр вирусний халдвар, тархалтын маш өндөр эрсдэл бүхий бүсэд оршдог боловч өнөөгийн нөхцөл байдал тун сайн байна гэсэн үнэлгээг олон улсын байгууллагууд өгч байгааг онцоллоо.

Ноён Андрей Михнев бидний хийсэн судалгаагаар Монгол Улсын эдийн засгийн өсөлт 5.3 хувьтай байна гэж таамагласан ч коронавирусний эдийн засагт үзүүлж буй нөлөөллийг тооцсон сүүлийн судалгаагаар 2.4 хувь байна гэж гарсан. Тиймээс эдийн засгийн хямралаас сэргийлэх чиглэлээр шуурхай, зөв оновчтой бодлого авч хэрэгжүүлэх шаардлагатай юм. Гэхдээ эдийн засгийн уналт, хямралын үед Монгол Улс зөв бодлого хэрэгжүүлж, сайн шинэчлэл хийж чаддаг гэсэн дүгнэлт байдаг. Энэ байдлаа хадгалж чадна гэдэгт Та бүхэнд итгэж байна гэлээ.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев нар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд засаглалын тогтолцоо, хяналт-хариуцлага, шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх чиглэлээр хийх хууль эрх зүйн шинэчлэл, тэтгэврийн шинэчлэлийн бодлого, УИХ-ын хуралдааныг онлайнаар хийх бэлтгэл зэрэг олон талт асуудлыг хөндөж ярилцсан юм.

Нийтэлсэн: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

CGTN мэдээ9 цаг өмнө

Ши Жиньпин ОХУ-ын хэвлэлд гарын үсэгтэй нийтлэл нийтлэв

CGTN мэдээ14 цаг өмнө

Ши Жиньпиний ОХУ-д хийх айлчлалын утга учрыг гурван одон медалиар өгүүлэх нь

Улс төр1 өдөр өмнө

П.Сайнзориг: Хороо гэх статусыг ашиглахгүй, хотууд хорооллоос бүрдэнэ

Нийгэм1 өдөр өмнө

Нийслэлийн төвийн зургаан дүүргээс нийт 1278 ТҮЦ нүүлгэжээ

Энтертайнмент1 өдөр өмнө

Жүжигчин Ём Хе Ран: Э Сун аа, ээж нь шагнал авчихлаа

Улс төр2 өдөр өмнө

Шадар сайд Т.Доржханд Азийн хөгжлийн банкны Захирагчдын уулзалтад оролцлоо

Энтертайнмент2 өдөр өмнө

Гоо сайхны мэс заслаар дахин залуужсан Энн Хэтэуэй

Эдийн засаг2 өдөр өмнө

Хөгжлийн банкны хуулийн шинэчлэлийн талаар хэлэлцэж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

Ямалийг яаж зогсоох вэ? “Интер”-“Барселона”-гийн тоглолтын өмнөх яриа

Нийгэм2 өдөр өмнө

Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгаалал төсөл хэрэгжиж байна

Эдийн засаг2 өдөр өмнө

Хөгжлийн банк 10 гаруй их наяд төгрөгийн өрөө төлж барагдуулжээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Янник Синнер: Допингийн шийтгэлийн хугацаанд бодлоо цэгцлэхийг хичээлээ

Энтертайнмент3 өдөр өмнө

Хүлэгүүд Азийн Аваргуудын лигт гурав дараалан хожлоо

Дэлхий3 өдөр өмнө

Путин цөмийн зэвсэг ашиглахгүйгээр дайныг дуусгах нөөц бололцоотойгоо мэдэгдлээ

Нийгэм3 өдөр өмнө

“Зүрх уул”-нд гарсан түймрийг бүрэн унтраажээ