Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Коронавирус ба цахим худалдаа

Нийтэлсэн

Дэлхий дахинд цар тахлын хэмжээнд тархаж буй коронавируст (Covid-19) халдвар нь олон мянган хүний амь насыг авч одон айдас, түгшүүрт автуулаад байна. Энэ хүнд цаг мөчид дэлхийн улс орнууд иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалахаар өөр өөрсдийн урьдчилан сэргийлэх, эмчлэх арга хэмжээг авсаар байна. Энэхүү аюулт өвчин зөвхөн хүний эрүүл мэнд, амь насанд заналхийлээд зогсохгүй, улс орны эдийн засгийн бүх салбарт сөргөөр нөлөөлж, хөрөнгийн зах зээлийн индексүүд унаж эхэллээ.

Олон нийтийн арга хэмжээнүүдийг цуцлан, хөл хорионы горимд шилжиж буй энэ үед хүмүүс аюулт вирусийн халдвараас сэргийлэн супермаркет, дэлгүүр хоршоогоор үйлчлүүлэхээс татгалзан, онлайн худалдааг сонгох хандлага давамгайлж буйг дараах хүснэгт харуулж байна. Лондонгийн YouGov олон улсын дата аналитикийн компанийн саяхны судалгаагаар БНХАУ-ын интернет хэрэглэгчдийн 85%, Хонг Конгийн интернет хэрэглэгчдийн 83% нь онлайнаар бараа бүтээгдэхүүн худалдан авалт хийж байгаа аж. Хэдийгээр энэ үзүүлэлт АНУ-ын хувьд бага буюу 27.5 хувь байгаа ч, YouGov аналитикийн компанийн асуумж судалгаагаар хэрэв АНУ-д вируст халдварын нөхцөл байдал дордвол 58 хувь нь онлайн худалдаагаар худалдан авалт хийхээ илэрхийлсэн байна.

Вирусын халдвар тархаад байгаа бусад бүс нутгуудын хувьд хөл хорионы улмаас дэлгүүр, үйлчилгээний газрууд хаагдаж, цахим худалдааны өсөлт 3 сарын эхний 7 хоногийн байдлаар Италид 31%, ОХУ-д 27%, Энэтхэгт 55%, Вьетнамд 57%-ийн өсөлт үзүүлсэн тухай Ipsos MORI судалгааны байгууллага мэдээлсэн бол хүнсний бүтээгдэхүүн борлуулагч аппликейшн таталт Instacart 218%, Wallmart Grocery 160%, Shipt 124% -ийн өсөлт үзүүлж байгаа тухай Apptopia мэдээлж байна.

Олны хөлийн газраас цэрвэн дайжиж, онлайн худалдааг сонгож буй дэлхий нийтийн энэ чиг хандлага манай улсад ч мөн ажиглагдаж байна. Хөл хорио ба хувь хүний өөрийн болгоомжлол, шийдвэрээс шалтгаалан худалдан авагчдын хөл татран, дэлгүүр, үйлчилгээний газрууд хоосорч буй өнөө үед худалдааны байгууллагууд цахим худалдаагаар борлуулалтаа үргэлжлүүлэх, бизнесээ аварч үлдэх цорын ганц боломж болж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ цаг үед цахим үйлчилгээ, цахим худалдааны боломжийг ашиглахыг улс орнуудад зөвлөж, уриалж байгаа.

Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа цахим худалдааны компаниуд дотроос хамгийн том нь болох Shoppy.mn-ийн хувьд 2020 оны 01 дүгээр сарын сүүлийн хагасаас 3 сарын дунд үе хүртэлх хугацааны ­­­борлуулалт өмнөх оны мөн үеийнхээс 250 хувиар нэмэгдсэн тухай Bloomberg мэдээлсэн бөгөөд тэдний сүүлийн нөхцөл байдалд хэрхэн ажиллах төлөвлөгөөтэй байгааг тодруулсан юм.

Shoppy.mn-ийн хувьд хүнс болон дархлаа дэмжих, ариутгалын бүтээгдэхүүний борлуулалт өссөн хэдий ч өргөн хэрэглээний барааны борлуулалт онлайн худалдааны хувьд бууралт ажиглагдаагүй байгаа тухай мэдээллээ.

Нийслэлийн онцгой комиссоос дэлгүүр, үйлчилгээ болон хүргэлтийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоох шийдвэр гарч уг шийдвэрийн хэрэгжилт дууссаны дараа буюу 2020 оны 03 сарын 16-ны өдрөөс shoppy.mn-ийн хувьд 3500 орчим захиалагчийн 4000 гаруй барааг 2-3 хоногт худалдан авагчдад хүргэх ачаалалтай тулгарсан хэдий ч хамтран ажиллагч байгууллагуудынхаа үйл ажиллагааг дэмжин, энэхүү хүнд цаг үед гол борлуулагч нь болж ажиллахыг зорьж байна гэлээ.

Мөн цаг үеийн байдалд дүгнэлт хийж, вируст халдвараас ард иргэдийг хамгаалахад дэм болох, цаашлаад хамтран ажиллагч худалдааны байгууллагуудынхаа үйл ажиллагааг дэмжих зорилгоор өдөр тутмын хүнс, ахуйн хэрэглээний 600 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах shoppy grocery сувгийг нээж байгаагаа мэдэгдлээ.

Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх оновчтой арга хэмжээ авч буй байдал, иргэд нь амны хаалт зүүн, ариутгалыг тогтмол хийж буй ухамсарт байдлаараа дэлхийд жишиг болж, барууны өндөр хөгжилтэй орнуудад ч сайшаагдаж буй Монгол улсын маань төр засаг, иргэд аюулт энэ тахлаас сэргийлэх хичээл зүтгэлдээ назгайрахгүй байх, тэр тусмаа эдийн засгаа сөхрүүлэлгүй, мөнгөний эргэлтийн эрчмийг сааруулахгүйн төлөө хичээх цаг болоод байна.

Иймээс бизнес эрхлэгчид болон хэрэглэгчид орчин цагийн технологийн шийдэл болсон цахим худалдаа, үйлчилгээний үнэ цэнэ, ач холбогдлыг улам бүр ухаарч, өдөр тутмын амьдрал ахуйдаа ашиглан, аюулт халдвараас хамгаалах нэг хэрэгсэл болгон ашиглах цаг иржээ.

CRI Монгол радио3 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент4 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр4 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр4 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент4 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр4 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа