Бидэнтэй нэгд

Нийгэм

Д.Будзаан: Хүмүүжил бол хүүхдийн нэрийн хуудас

Нийтэлсэн

ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаантай гэр бүлийн хүрээнд үйлдэгдэж байгаа хүүхдийн хүчирхийлэл, хүмүүжлийн талаар хэсэг хором ярилцлаа. 

-Хүчирхийлэлтэй гэр бүлд өсөж буй хүүхдүүдийн хувьд сургууль, цэцэрлэг  амар тайван байдлыг илүүтэй мэдэрдэг газар нь гэж ярьдаг. Сургууль цэцэрлэг хаагдсан энэ цаг үед хүүхэд хохирсон гэмт хэрэг ямар түвшинд байна вэ?
-Гэр орон сууцанд үйлдэгдсэн гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй байна. Харин гудамж талбай, олон нийтийн газар хүүхэд хохирсон гэмт хэрэг, тухайлбал, эд зүйлээ алдах, булаалгах, дээрэмдүүлэх гэмт хэрэг буурсан. Ахуйн хүрээний архидалт, гэр бүлийн хүчирхийллийн зөрчил буурахгүй байна.

Гэр бүлийн хүчирхийллийн 90 гаруй хувь нь гэр бүлд, гэр дотор үйлдэгддэг. Хохирогч нь дарамтанд байдаг болохоор мэдээлдэггүй учраас гэр бүлийн хүчирхийлэл мэдээлэгдсэн байдлаар илэрдэг.

Жижигхэн асуудал гарахад л зоддог, аливаа ялихгүй зөрчил маргааныг хүчирхийллийн замаар шийддэг.

Сургуулийн орчин, эмнэлгийн байгууллагад очсоноор багш нь, найз нөхөд нь, танил хүмүүс цагдаагийн байгууллагад мэдээлснээр илэрдэг байсан. Сүүлийн хоёроос гурван сарын хугацаанд хөл хорио тогтоож, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосонтой холбоотойгоор хүчирхийлэл мэдээлэгддэг байсан нэг суваг хаагдчихсан. Энэ хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэх, хүүхдийн эрх зөрчигдөх, онц ноцтой гэмт хэргүүд буурахгүй байна.

Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн тухай хуулиар аливаа болзошгүй эрсдэлээс хүүхдээ асран хамгаалах үүрэгтэй. Өнгөрсөн хоёрдугаар сард Дархан-Уул аймагт гурван хүүхэд цахилгаанд цохиулж амиа алдсан. Хэнтий аймагт хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэмт хэрэг бүртгэгдэж шалгагдсан. Хэд хоногийн өмнө Хөвсгөл аймагт 14 настай охиныхоо амь насыг хохироосон гэмт хэрэг бүртгэгдсэн.

2020 оны эхний гурван сарын байдлаар Монгол Улсын хэмжээнд хүүхэд хохирсон 310 гэмт хэрэг бүртгэгдээд байна. Үүнээс хүүхэд бэртэж гэмтсэн нийт 69 гэмт хэрэг, хүүхдийн амь насыг санаатай хохироох хоёр гэмт хэрэг бүртгэгдсэн байна.

-Хөл хорионы үед хүүхдийн хүчирхийлэл нэмэгдэж байгаа болов уу? 
-Хөл хорионоос болсон гэж шууд ойлгож болохгүй. Дэлхий нийтээрээ л хөл хорионд байна.  Энэ бүхнийг тэвчээд өнгөрөөх ёстой.

Хүчирхийлэл бол ээж аавын хүүхэдтэйгээ харилцах харилцаа хандлагатай холбоотой. Жижигхэн асуудал гарахад л зоддог, аливаа ялихгүй зөрчил маргааныг хүчирхийллийн замаар шийддэг. Гурав дөрвөн хүүхэдтэй болчихсон, 30-40 гаруй насны ээж аавууд хүүхэд хүмүүжлийн талаар мэдлэггүй хэрнээ уншиж судлахгүй байна. Надад юу заадаг юм гэнэ. Монголчуудын уламжлалт хүүхэд хүмүүжүүлэх арга ухаанд ч, орчин үеийн хүүхэд хүмүүжүүлэх арга барилд ч суралцаагүй байна.

Даалгавар хийсэнгүй, хоолны давс сул хийлээ, оройтож ирлээ, дүүгээ харсангүй, гэр цэвэрлэхгүй байна гээд хүүхдээ зоддог.

Даалгавар хийсэнгүй, хоолны давс сул хийлээ, оройтож ирлээ, дүүгээ харсангүй, гэр цэвэрлэхгүй байна гээд зоддог. Энэ нь цаг хугацааны шалгуураар арилна. Гэхдээ хүчирхийлэлтэй, дарамттай байдал хүмүүжилд нь сөргөөр нөлөөлдөг. Тэр хүүхэд аав ээж болсон ч эргээд хүүхдээ хүчирхийлэх эрсдэл бий болж байна.

Нөгөөтэйгүүр хүчирхийлэл дунд өссөн хүүхэд өөртөө итгэлгүй, баялаг бүтээж чаддаггүй, сурлага хүмүүжлийн доголдолтой болдог. Хүчирхийлэл бол гэмт хэрэг шүү гэдгийг ойлгох ёстой. Монголчууд үлгэрлэдэг, зааж өгдөг, өөрөөр нь хийлгэдэг, үйлдлээрээ үзүүлдэг, үлгэр домог, тууж уншиж өгдөг.

Дэлхийн бүхий л улс оронд байдаг жишиг. Бага насны хүүхдүүдэд үлгэр домог уншиж өгч хүмүүжүүлбэл хүүхдийн сэтгэн бодох чадвар, бусдыг хайрлан хүндлэх, бусдад туслах зан чанарт суралцаж байдаг. Одоо хэдэн ээж аав  хүүхдэдээ үлгэр уншиж унтуулдаг вэ? Үлгэр мэддэг ээж аав байгаа юу?

20-25 настай, цахим тоглоомонд донтчихсон хүүхдээ ээж аав нь яахаа мэдэхгүй байна.

Хоёрдугаарт, хүүхдийнхээ цахим хэрэглээнд ээж аавууд хяналт тавьдаггүй. Эцэг эхчүүд янз бүрийн мэдээ мэдээллүүд, , +18 контент үзэж байна. Эцэг эхчүүд цахим хэрэгслийн талаар хүүхдээсээ дор мэдлэгтэй байна. Зарим нь гар утасныхаа түгжээг ч сольж мэддэггүй. Тийм болохоор янз бүрийн контент үзэж байгаад тэрийгээ хүүхдэдээ алдчихдаг. Тийм контентоос хүүхэд гэмт хэргийн сэдэл авч байна. Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна. Та хүүхдийнхээ асуултанд хариулж чадахгүйгээс цахим сүлжээгээр бусдаас тэр асуултын хариултыг хайдаг.

20-25 настай, цахим тоглоомонд донтчихсон хүүхдээ ээж аав нь яахаа мэдэхгүй байна. 14 настай хүүхэд цахим тоглоомонд донтоод ээж нь СЭМҮТ-д үзүүлж байна. Харин 20 настай хүүхдээ үзүүлье гэхээр хүүхэд нь дагаж явахгүй. “Юу яриад байна вэ? Ээж аав зүгээр байгаарай” гэж хэлж байна. Тэр хүүхэд цахим тоглоомонд донтоод, амьдралынхаа хийж бүтээх цагаа тоглоомонд л зарцуулж байна. Тэр хүмүүс баялаг бүтээж, эцэг эх болж чадах уу?

7-17 НАСНЫ ХҮҮХДҮҮД БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХОХИРОГЧ БОЛЖ БАЙНА

-Хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн  гэмт хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад ямар түвшинд байна вэ?
-Өмнөх оны мөн үетэй харьцуулахад бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг эхний гурван сарын байдлаар 20 орчим хувиар буурсан. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдээс судалгаа авахад гэмт хэргийн 80 гаруй хувь нь хамаарал бүхий хүмүүстээ хүчиндүүлж байна. Хойд эцэг зонхилох хувийг эзэлж байна. Төрөл садангийн хүмүүс, таньж мэддэг хүмүүс ахуйн хүрээлэлд бүртгэгддэг. 20 хувь нь танихгүй хүмүүс.  7-17 насны хүүхдүүд энэ төрлийн хохирогч болж байна.

-Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг хөл хорионы үеэр хамгаалалтад авч байгаа юу?
-Хамгаалах байр ажиллаж байгаа. НЦГ, 108, төрийн болон төрийн бус байгууллагын, аймаг дүүргийн гээд улсын хэмжээнд нийт 14 хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв ажиллаж байна. Шөнийн 03 цагт хүчирхийлэлд өртөөд гэмт хэргийн хохирогч болоод ирэхэд цагдаагийн байгууллагын дэргэд түр хамгаалах байранд авдаг. Үргэлжлүүлээд удаан хугацаанд хамгаалах шаардлага гарвал бусад хамгаалах байр руу шилжүүлж байна.

-Гэр бүлийн хүрээнд эцэг эхчүүд хүүхдээ хамгаалахын тулд юун дээр анхаарах хэрэгтэй вэ. Урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөгөө өгөхгүй юу?
-Жишээ нь, хүн хулгайд гар утсаа алдчихвал насан туршдаа харамсахгүй. Нэг өдөр, нэг сар бодоод мартчихна. Сэтгэл санааны хохирол нь арилчихдаг. Харин бэлгийн хүчирхийлэл, хүчирхийлэл насан туршид нь хохирогч болгож үлдээдгээрээ эрсдэлтэй. Тэр хүний эрүүл мэнд, ирээдүйн амьдралд хохирол учруулдаг.

Хүүхэд хамгааллын хуулиар хүүхэд таван төрөлд хамгаалагдана гэж заасан байдаг. Үүнд:

  • Гэр бүлийн орчин
  • Боловсролын орчин
  • Эрүүл мэндийн орчин
  • Олон нийтийн арга хэмжээнд
  • Цахим орчинд

Олон нийтийн арга хэмжээнд тухайн арга хэмжээг зохион байгуулж байгаа хүн, боловсролын орчинд боловсролын байгууллага, эрүүл мэндийн орчинд эрүүл мэндийн байгууллага хариуцлага хүлээнэ.

Харин гэр бүлийн болон цахим орчинд ээж аав, асран хамгаалагч нар хүүхдээ хамгаалах үүрэгтэй.

Та хүүхдээ ирээдүйд сайн хүн болоосой, баялаг  бүтээгээсэй гэж хүсэж байгаа бол зөв сэтгэлтэй болгох, хүнийг хүндэлдэг, сэтгэлзүйн хаттай, аливаа бэрхшээлийг даван туулах чадвартай, өрсөлдөх чадвартай хүн болгож хүмүүжүүлээрэй.

Гэр бүлийн орчинд хүүхэд зоддог, хүчирхийлдэг гэмт хэрэг буурахгүй байна. Энэ гэмт хэргийг бууруулж чадвал хүүхэд хохирсон гэмт хэргийг бууруулах боломжтой.

Өнөөдөр тэгээрэй ингээрэй гэхээс илүү гэмт хэргийн хохирогч болсон хүүхдүүдэд дүн шинжилгээ хийхэд сэтгэл санааны хувьд маш хүнд хор хохирол учирсан байдаг. Тогтсон хандлага хүнд амжилт болон сөрөг зүйлүүдийг авчирдаг юм байна. Хандлага бол хүмүүжил гэсэн үг.

Хүн хоёр том боловсролыг эзэмшдэг. Нэг нь боловсролын системээр олж авч байгаа боловсрол. Нөгөө нь гэр бүлийн хүмүүжил. Хүмүүжил бол тэр хүүхдийн нэрийн хуудас байдаг. Тэгэхээр та хүүхдээ ирээдүйд сайн хүн болоосой, баялаг  бүтээгээсэй гэж хүсэж байгаа бол англи хэл сур, энийг хий тэрийг хий гэхээс илүү зөв хүн болгох, зөв сэтгэлтэй болгох, хүнийг хүндэлдэг, сэтгэлзүйн хаттай, аливаа бэрхшээлийг даван туулах чадвартай, өрсөлдөх чадвартай хүн болгож хүмүүжүүлээрэй. Аяндаа тийм хүн болгож төлөвшсөн хүн гэмт хэрэг үйлдэхгүй, буруу зүйлд татагдахгүй, өөртөө итгэлтэй, сурахыг эрмэлздэг, мөрөөддөг, амьдралаа төлөвлөхийг зорьдог.

Нэгэнт хохирогч болчихсон, ийм хүмүүжлийг авч чадаагүй хүүхэд бусдад уруу татагддаг, улмаар гэмт хэрэг үйлддэг, хохирдог, холбогддог. Хүүхдийн гэр бүлийн боловсрол олгох тал дээр өөрөө үлгэр жишээ байгаач, хүүхдээ хамгаалаач гэдэг зүйлийг л хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа.

CRI Монгол радио11 цаг өмнө

Хятадын өнгөлөг хотууд

CRI Монгол радио11 цаг өмнө

2024 оны Дэлхийн хотуудын өдрийн Хятад дахь арга хэмжээ Шанхайд нээлтээ хийв

CRI Монгол радио11 цаг өмнө

ЕХ-ны үйлдэл дотоод хагаралд хүргэж болзошгүйг анхааруулав

CRI Монгол радио11 цаг өмнө

Хятадын Олон улсын импортын 7-р экспогийн бэлтгэл бүрэн хангагдав

CRI Монгол радио11 цаг өмнө

1000 кВ-ын хэт өндөр хүчдэлийн хувьсах гүйдлийн төсөл албан ёсоор ашиглалтад орлоо

Нийгэм11 цаг өмнө

Машинд хавчуулагдсан хүнийг эсэн мэнд гаргажээ

Дэлхий11 цаг өмнө

БНХАУ-д 323.2 тэрбум юанийн хохирол учирчээ

Эдийн засаг11 цаг өмнө

“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны хаалт боллоо

Дэлхий11 цаг өмнө

Жозеп Боррель Япон улсад айлчилна

Дэлхий11 цаг өмнө

Гэмт хэргийн гаралт ихэсдэг нь Хэллоуинтэй холбоотой юу?

Улс төр11 цаг өмнө

Төсвийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж байна

Улс төр11 цаг өмнө

Цөмийн энергийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр боллоо

Энтертайнмент11 цаг өмнө

Ц.Цогбадрах ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Улс төр1 өдөр өмнө

Зөөвч-Овоогоос 9 хүртэл хувийн буюу дэлхийн хамгийн өндөр АМНАТ авахаар тохирсон

Нийгэм1 өдөр өмнө

Цас орж, ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм2 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий5 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент6 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ