Covid-19
ЭМЯ: Коронавирусийн 16 дахь тохиолдол бүртгэгдлээ
Нийтэлсэн
5 жил өмнөНийтлэлч
АдминЭрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар цаг үеийн ээлжит мэдээллээ хийж байна. Дэлхий дахинд 212 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгджээ. Герман, Швейцарь, Турк улсаас гадна Япон, ОХУ-д өвчлөл нэмэгдэх хандлагатай байна.
Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдсөн коронавирусийн 15 тохиолдол бүртгэгдсэнээс дөрөв нь эдгэрч, 11 нь ХӨСҮТ-д эмчлүүлж буй юм. Өнөөдрийн байдлаар 1484 хүн тусгаарлагдаж байгаа бол 92 хүн эмнэлгийн ажиглалтаас гарчээ. Тусгаарлах байранд 300 гаруй эмч мэргэжилтэн ажиллаж байна гэж ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээллээ.
ДЭМБ-аас Номхон далайн баруун бүсийн орнуудад нэгдүгээр давалгаа дууссан бол хоёр дахь давалгаанд бэлтгэлтэй байх шаардлагатай сануулжээ.