Дэлхий
Твиттерийн гүйцэтгэх захирал хөрөнгийнхөө 28 хувийг коронавирустэй тэмцэх үйлсэд хандивлалаа
Нийтэлсэн
5 жил өмнөНийтлэлч
АдминСошиал сүлжээний Твиттер компанийн гүйцэтгэх захирал Жэк Дорси хувиасаа нэг тэрбум ам.долларыг коронавирустэй тэмцэх үйлсэд хандивлахаар болсныг өчигдөр зарлажээ.
Тэрээр энэ мөнгийг төлбөр тооцооны Square Inc компанид эзэмшдэг хувьцаанаасаа зарж босгохоор болсон байна. Дорси нь Square Inc компанийн үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд гүйцэтгэх захирлаар нь давхар ажилладаг юм.
$1 тэрбум бол Жэк Дорсигийн нийт хөрөнгийн 28 хувьтай тэнцэх мөнгө.
Форбс сэтгүүл түүний хөрөнгийн хэмжээг $3.3 тэрбум гэж тооцоолсон байдаг. Твиттер компанитай харьцуулахад Square Inc компанид илүү их хувь эзэмшдэг тул хандивын мөнгөө эндээс босгох болсноо Дорси тайлбарлажээ.
Хандивын мөнгийг Дорси өөрийн байгуулсан Start Small LLC буяны сангаар дамжуулж, зарцуулах гэнэ.
Эх сурвалж: Reuters