Эдийн засаг
ААБ: I-III сард ноолуурын арилжаа 78.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 98.3 хувиар буурсан
Нийтэлсэн
5 жил өмнөНийтлэлч
АдминОны эхний гурван сард Хөдөө аж ахуйн бирж 860 кг ямааны ноолуурыг дунджаар 91 мянган төгрөгөөр арилжаад байна. Өөрөөр хэлбэл арилжааны нийт дүн өнгөрсөн оны мөн үеэс 98.3 хувиар буураад байгаа юм.
Өнгөрсөн оны гуравдугаар сард Хөдөө аж ахуйн бирж нийт 4.6 тэрбум гаруй төгрөгийн ноолуур арилжиж байсан, жигнэсэн дундаж үнэ нь 134 мянган төгрөг байжээ. Энэ онд “COVID-19”-ийн тархалтын улмаас эрэлт талын саатал үүсэж, ноолуурын үнэ 60 мянган төгрөг хүрч буурсныг Монголын ноос, ноолуурын холбоо мэдээлсэн юм. Мөн ноолуур бэлтгэх ажилд хүндрэл учраад байгааг Хөдөө аж ахуйн бирж мэдээллээ.
Харин түүхий эдийн тээвэрлэлтэд өөрчлөлт ороогүй тул ноолуураас бусад арилжаа хэвийн явагдаж байгааг Хөдөө аж ахуйн биржээс онцолсон юм.
Гуравдугаар сар гарснаас хойш Хөдөө аж ахуйн бирж нийтдээ 6.4 тэрбум төгрөгийн түүхий эд арилжаад байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 4.3 тэрбум төгрөгөөр буюу 40 хувиар буурсан үзүүлэлт болж байгаа юм.