Бидэнтэй нэгд

Нийгэм

Зарим ШТС шатахууны үнээ 280-300 төгрөгөөр бууруулжээ

Нийтэлсэн

Шатахуун импортлогч томоохон компаниуд өнөөдрөөс /2020.04.13/ зарим салбартаа шатахууны литр тутмын үнээ бууруулжээ. Тодруулбал, 280-300 төгрөгөөр бууруулж, АИ-92 авто бензин литр нь 1500 төгрөг болсон байна.

“Шунхлай” компани Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хороо, Энхтайвны гүйрний баруун талын салбар болон Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны Тасганы овоо салбарт шатахууны үнээ бууруулжээ. Тус салбаруудад АИ-92 бензин 1500 төгрөг, дизель түлш 2150, АИ-98 бензин болон Евро 5 дизель түлш тус бүр 2200 төгрөг болж буураад байна.

Харин “Магнай трейд” компани 10 дугаар хороолол, Замын цагдаагийн дэргэдэх салбаруудад шатахууны үнээ буруулсан гэв. Тус компани нь нийслэлийн хэмжээнд нийт 49 салбартай бөгөөд дараах хоёр салбарт АИ-92 бензин 1500 төгрөг, дизель түлш-2150, АИ-95 бензин 2050, АИ-98 шатахуун 2220 төгрөг болж бууруулсан гэдгийг мэргэжилтэн хэллээ. “Сод монгол” групп нийслэлийн хэмжээнд 42 салбартай бөгөөд одоогийн байдлаар 4-5 салбарт шатахууны үнээ бууруулаад байна. Ингэснээр АИ-92 шатахуун 1490 төгрөг болжээ. Мөн дизель түлш 2150, АИ-95 2000 төгрөгийн үнэтэй байна.

Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй “Петровис”, “Сод монгол”, “Шунхлай”, “Магнай трейд” зэрэг томоохон шатахуун импортлогчид өнөөдрийн байдлаар АИ-92 бензинийг 280-300 төгрөг, дизель түлшийг 150 төгрөгөөр бууруулсан бол АИ-95 бензиний үнэ 200 орчим төгрөгөөс буурч 2000-2050 төгрөг үнэтэй байна.

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны зүгээс өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ “Засгийн газрын шийдвэрээр дөрөвдүгээр сарын 15-наас шатахууны үнийг 300 төгрөгөөр буулгах гэж байгаа нь бодит бууралт биш гэж үзэж байна. Ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гэж харж байгаа. Манай холбооны зүгээс өөрсдийнх нь боддог аргачлалаар бодохоор АИ-80 бензиныг 500 төгрөгөөр, АИ-92-ыг 500, дизель түлшийг 650 төгрөгөөр буулгаж байж, бодит үнийн бууралт болно” гэдэг байр суурьтай байгаагаа илэрхийлж байв.

CGTN мэдээ3 цаг өмнө

Хятад-Төв Азийн стратегийн түншлэл: Эртний Торгоны зам-эдүгээгийн хамтын хөгжлийн жим

CGTN мэдээ9 цаг өмнө

Ши Жиньпин болон түүний аав

CGTN мэдээ1 өдөр өмнө

Хятад, Төв Азийн хамтын ажиллагаа нь тогтвортой байдлыг бий болгож байна

CGTN мэдээ1 өдөр өмнө

“Ши Жиньпиний ишлэх дуртай хэлц үг” нэвтрүүлгийг төв Азийн орнуудад гаргана

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятадын Төв Радио Телевизийн нэвтрүүлгийн үзэсгэлэн Астанад нээлтээ хийлээ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Бие даасан технологийн хүч нь улс орны хөгжлийн тулгуур

CGTN мэдээ4 өдөр өмнө

АНУ-ын засгийн газрыг “түүхээс урвасан” гэж шүүмжилсэн байна

CGTN мэдээ4 өдөр өмнө

Дин Шюешян “Бүс ба зам”-ын шинжлэх ухаан, технологийн солилцооны нээлтийн ёслолд оролцов

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятад, Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал боллоо

CGTN мэдээ5 өдөр өмнө

Хоёр гүрний ойлголцол-дэлхийн эдийн засгийн найдвар

CGTN мэдээ6 өдөр өмнө

Хятад Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал болж байна

CGTN мэдээ6 өдөр өмнө

Хэ Лифэн Их Британийн Сангийн сайд Рэйчел Ривзтэй уулзав

Улс төр7 өдөр өмнө

Э.Болормаа: Дараагийн Ерөнхий сайд, Засгийн газар тогтвортой, цомхон байгаасай гэж хүсэж байна

Улс төр7 өдөр өмнө

Б.Бат-Эрдэнэ: Г.Занданшатарыг би удам угсаагаар нь мэднэ, хөдөлмөрийн баатар хүний хүү

Энтертайнмент7 өдөр өмнө

Илдэн дээр гүйгч найз бүсгүйгээ хөнөөснөөс хойш 12 жилийн дараа тэмцээнд оролцлоо