Нийгэм
Амны хаалтаа зүүгээгүй иргэдийг 100 мянган төгрөгөөр торгоно
Тусгаарлалтын байрнаас гарсан 13 иргэн сураггүй байна гэсэн мэдээлэл цацагдсан. Үнэн ташаа мэдээлэл. Нийт 11 иргэний хаягийг тодруулсан, түүнээс биш зугтаагаагүй. Хоёр иргэн өөр хаяг дээр өөрийгөө тусгаарласан байна лээ.
Амны хаалт зүүгээгүй иргэнийг 100 нэгжтэй тэнцэх мөнгөөр торгох тухай Улсын онцгой комиссоо мэдээлсэн билээ. Тэгвэл УОК-ын Шуурхай штабаас дээрх асуудлаар болон гэрээр тусгаарлагдсан иргэдийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Цагдаагийн байгууллагаас цар тахлын үед хорио цээрийн дэглэм тогтоох чиглэлээр ОБЕГ-тай хамтарч гадуур тодорхой зорилгогүй явах, бага насны хүүхдийг гадаа тоглуулахгүй байх, амны хаалт зүүх чиглэлээр ажиллаж байна. Амны хаалт зүүгээгүй иргэдийг Зөрчлийн тухай хуулиар 100 мянган төгрөгөөр торгоно. Тусгаарлалтын байрнаас гарсан иргэд өөрийгөө хэрхэн, яаж тусгаарлах бэ гэдэгт тодорхой зөвлөмж өгч мөрдүүлнэ. Тусгаарлалтын байрнаас гарсан 13 иргэн сураггүй байна гэсэн мэдээлэл цацагдсан. Үнэн ташаа мэдээлэл. Нийт 11 иргэний хаягийг тодруулсан, түүнээс биш зугтаагаагүй. Хоёр иргэн өөр хаяг дээр өөрийгөө тусгаарласан байна лээ. Тиймээс яг хаана тусгаарлах эсэхийг бүрэн тодруулж байж тухайн бүсийн онцгой комисст нэрс хүргүүлсний дагуу давхар хянана. Хаягын бүртгэлээсээ шилжсэн 200 гаруй иргэн бий. Гэрээр тусгаарлагдахаар гарсан иргэдийн хариуцлага сайн байна гэлээ.