Бидэнтэй нэгд

Дэлхий

Дональд Трамп АНУ-д хорио цээрийн дэглэмийг цуцалж, эдийн засгийг идэвхжүүлэх зөвлөмж гаргалаа

Нийтэлсэн

Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тус улсад тогтсон хорио цээрийн дэглэмийг гурван үе шаттай цуцалж, эдийн засгийг буцааж сэргээх зөвлөмж боловсруулснаа зарлажээ.

Уг зөвлөмжийг АНУ-ын мужуудад зориулан гаргасан байна. Сүүлийн хэд хоног хорио цээрийн дэглэмийг цуцлах эрх хэнд байгаа вэ гэсэн маргаан Трамп болон мужуудын захирагч нарын хооронд өрнөсөн юм.

Трамп өөрийгөө ийм шийдвэр гаргах бүрэн эрхтэй гэж зүтгэж байсан бол захирагч нар уг асуудлыг тус тусдаа бие даан шийдэх ёстой гэж үзэж байв.

Тэгвэл уг маргаанд Трамп ялагдаж, мужуудын захирагч нарт тус тусын хугацааг тогтоох эрхийг шилжүүлжээ.

Дональд Трамп цар тахлын улмаас зогсонги байдалд орсон АНУ-ын эдийн засгийг аль болох богино хугацаанд сэргээх хүсэлтэй байгаа. Өчигдөр Вашингтоны засаг захиргаа сүүлийн нэг долоо хоногийн хугацаанд 5.2 сая хүн ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлт гаргасныг зарласан байна. Ингэснээр сүүлийн нэг сарын хугацаанд нийт 22 сая Америк хүн ажилгүй болсон нь тус улсын түүхэнд байгаагүй тоо хэмжээ болжээ.

Өчигдөр Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын эхэнд Трамп мужуудын захирагч нартай сайн харилцаатай байгаагаа илэрхийлсэн юм. “Бид Ардчилсан нам, Бүгд Найрамдах намын захирагч нартай бүгдэнтэй нь сайн харилцаатай байгаа. Миний засаг захиргаанаас гаргаж байгаа зөвлөмжинд захирагч нар тус тусын мужид үе шаттай эдийн засгаа нээх эрхийг нь баталгаажуулсан. Хэзээ нээх хугацааг тус тусдаа бие дааж шийднэ. Тэд цуцлах болоогүй гэж үзвэл өөрсдийнхөөрөө шийдэж болно. Хэрвээ болсон гэж үзвэл бид тэдэнд хэрхэн нээх зөвлөмжийг хэрэгжүүлэх эрх чөлөөтэй нь хамт өгөх юм” гэж Трамп мэдэгджээ.

Трамп эхэндээ тавдугаар сарын 1-нээс АНУ-ын эдийн засгийг шат дараатай буцааж нээх төлөвлөгөөг ярьж байсан юм.

Гэхдээ эрх баригчид иргэдийг бөөнөөр нь оношлох бололцоогүй байгаа энэ үед хорио цээрийн дэглэмийг цуцлах нь аюултай гэж анагаах ухааны мэргэжилтнүүд төдийгүй хууль тогтоогчид үзэж байна.

Өчигдөр Трампын засаг захиргааны зөвлөмж гарсантай зэрэгцэн зарим мужууд хорио цээрийн дэглэмээ сунгах шийдвэр гаргажээ.

Тухайлбал цар тахалд хамгийн их нэрвэгдсэн Нью Йорк муж тэргүүтэй зүүн хойд бүсийн долоон муж дэглэмийг тавдугаар сарын 15 хүртэл сунгах хамтарсан шийдвэрээ зарласан байна.

АНУ-ын 50 мужаас 42 нь хорио цээрийн дэглэм тогтоож, иргэдээ гэрээс гарахыг нь хязгаарлаад байгаа юм.

Зүүн эргийн мужуудаас гадна баруун эргийн Калифорни, Вашингтон, Орегон мужууд эдийн засгийг буцааж нээх төлөвлөгөөг хамтран боловсруулж, хэрэгжүүлэхээр болсноо зарласан. Тэгвэл өчигдөр АНУ-ын дундад өрнөдийн долоон муж бас хамтран ажиллахаар болсноо зарлажээ.

Эх сурвалж: Reuters

CRI Монгол радио12 цаг өмнө

Хятадын өнгөлөг хотууд

CRI Монгол радио12 цаг өмнө

2024 оны Дэлхийн хотуудын өдрийн Хятад дахь арга хэмжээ Шанхайд нээлтээ хийв

CRI Монгол радио12 цаг өмнө

ЕХ-ны үйлдэл дотоод хагаралд хүргэж болзошгүйг анхааруулав

CRI Монгол радио12 цаг өмнө

Хятадын Олон улсын импортын 7-р экспогийн бэлтгэл бүрэн хангагдав

CRI Монгол радио12 цаг өмнө

1000 кВ-ын хэт өндөр хүчдэлийн хувьсах гүйдлийн төсөл албан ёсоор ашиглалтад орлоо

Нийгэм12 цаг өмнө

Машинд хавчуулагдсан хүнийг эсэн мэнд гаргажээ

Дэлхий12 цаг өмнө

БНХАУ-д 323.2 тэрбум юанийн хохирол учирчээ

Эдийн засаг12 цаг өмнө

“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны хаалт боллоо

Дэлхий12 цаг өмнө

Жозеп Боррель Япон улсад айлчилна

Дэлхий12 цаг өмнө

Гэмт хэргийн гаралт ихэсдэг нь Хэллоуинтэй холбоотой юу?

Улс төр12 цаг өмнө

Төсвийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж байна

Улс төр12 цаг өмнө

Цөмийн энергийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр боллоо

Энтертайнмент12 цаг өмнө

Ц.Цогбадрах ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Улс төр1 өдөр өмнө

Зөөвч-Овоогоос 9 хүртэл хувийн буюу дэлхийн хамгийн өндөр АМНАТ авахаар тохирсон

Нийгэм1 өдөр өмнө

Цас орж, ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм2 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий5 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент6 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ