Нийгэм
Жолоочийг хутгалж машиныг нь дээрэмдэн зугтсан этгээдүүдийг баривчилжээ
Нийтэлсэн
5 жил өмнөНийтлэлч
АдминЖолоочийн цээжин тус газар хутгалж хэргийн газраас оргон зайлсан гэмт этгээдүүдийг ТЦА-ны алба хаагчид шуурхай илрүүлэн дайчлан баривчиллаа.
Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2020 оны дөрөвдүгээр сарын 16-ны 23:50 цагт үл таних залуус “Toyota Рrius” маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн цээжин тус газарт 1 удаа хутгалж, гэмтэл учруулан автомашиныг дээрэмдээд зугтсан хэрэг гарчээ.
Тээврийн цагдаагийн алба хаагчид хэргийг үйлдсэн А, Б нарыг шуурхай ажиллан дайчлан баривчилж, ашигласан хутга, бусад эд мөрийн баримтыг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст хүлээлгэн өгсөн байна. Жолоочийн биеийн байдал гайгүй байгаа тухай тус албанаас мэдээллээ.
Иймд шөнө оройн цагаар ганц нэгээрээ зорчихдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, таньж мэдэхгүй хүмүүсийг тээврийн хэрэгсэлдээ суулгахгүй байхыг анхаарууллаа.