Бидэнтэй нэгд

Улс төр

С.Эрдэнэ, О.Баасанхүү нарын хоршил ба улс төр дэх загасны ой санамж

Нийтэлсэн

Монголын улс төрд загасны ой санамж хэр хүчтэй үйлчилдгийг АН ба гишүүн О.Баасанхүү нарын хоршил та бидэнд бэлхнээ харууллаа. Намынхаа гишүүнчлэлийг хоёронтаа сольж буй О.Баасанхүү гишүүний хувьд АН-ын 100 саяыг эсэргүүцээд зогсохгүй, энэ мөнгийг тушаасан хэмээн өөрийг нь зарласан хүнийг шүүхэд өгөхөө мэдэгдээд байсан бол өнөөдөр үзэл бодол нь эсрэгээрээ эргэжээ. Х.Ганхуяг гэх залуу АН-аас нэр дэвшихээр 100 саяа тушаасан 181 хүний жагсаалтыг нийтэд зарласан бөгөөд түүний дотор Орхон аймгаас О.Баасанхүү горилохоор багтсан байсан. Гэвч тэрбээр “Намайг АН-аас нэр дэвшихээр 100 сая төгрөг өгсөн гэж Х.Ганхуяг бичсэн байна. Би энэ хүнийг танихгүй. Ямар зорилгоор миний нэрийг оруулсан юм бүү мэд. Сонгуулийн жил хүн гүтгэвэл нэр дэвших хориотой. Хүнийг гүтгэнэ гэдэг гүтгэлэг. Надад 100 сая төгрөг байхгүй учир юугаараа өгөх вэ? Хэрвээ мөнгөтэй бол намын итгэл үнэмшил, дотоод асуудлаар өгнө. Хамгийн гол нь тэр мөнгө нь хулгайн мөнгө биш байгаасай. Намаасаа ч гараагүй байгаа хүн өөр намд мөнгө өгнө гэж байхгүй. Би УИХ-ын гишүүн болохын тулд улс төр хийгээд байгаа юм биш” хэмээн мэдэгдэж байв. Энэ бол ердөө 14 хоногийн өмнөх түүний байр суурь. Гэтэл өчигдөр АН-д албан ёсоор элсч, намын батлахаа гардан авлаа. Ингэснээр тэрбээр 100 саяыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэв. Х.Ганхуягийг шүүхэд өгөөд зогсохгүй 100 сая төгрөг нэхэмжлэхээ илэрхийлсэн нь АН-д тушаах сонгуулийн дэнчингээ олж авах зорилготой хэмээж байсан нь ийнхүү талаар болов бололтой. Өөрөөр хэлбэл, эрх биш шинэхэн нэгдсэн намынхаа бодлогоор хурааж буй 100 саяыг эсэргүүцэх сэтгэл гаргаж чадахгүй биз. Ямартай ч энэ хүнд хувийн үзэл бодол, тогтсон байр суурь гэж үгүй бололтой юм. УИХ-ын гишүүн болохын тулд хаашаа, хэнийг ч дагахад бэлэн гэдгээ ийнхүү харууллаа. Харин нөгөө талд О.Баасанхүүг хүлээн авч буй АН ба С.Эрдэнэ даргыг хэрхэн ойлгох вэ. Мөн л хэдхэн сарын өмнө О.Баасанхүү гишүүнийг сэтгэл мэдрэлийн өвчтэйгөөр нь дуудаад шар хадны эмнэлэгт очиж үзүүлэхийг зөвлөж байсан С.Эрдэнэ түүнийг намын гишүүнээр баяртай угтав. Ээлжит сонгууль дөхсөн энэ өдрүүдэд 100 сая гэх наймааг санаачилж, өдгөө хүчин төгөлдөр мөрдөж буй хэд хэдэн хуулийг илтэд зөрчиж яваа АН-д лидер гэж байхгүй болсны тод жишээ нь энэ болов. АН-ыг эрх мэдэлтэй байхад аль л том албан тушаалыг хашиж явсан эрхмүүд нь өдгөө хууль, шүүхийн байгууллагад данстай болчихсон яваа. Тийм ч учраас АН-ын дарга арга ядахдаа О.Баасанхүүгээр ч болов бүл нэмэв бололтой. Улс төрд нөхөрлөл бус ашиг сонирхол амь бөхтэй оршсоор буйг сонгууль дөхсөн энэ өдрүүдэд энэ мэт олон улс төрчийн увайгүй үйлдлээс та бид харах биз ээ.

CGTN мэдээ3 цаг өмнө

Хэ Лифэн Их Британийн Сангийн сайд Рэйчел Ривзтэй уулзав

Улс төр8 цаг өмнө

Э.Болормаа: Дараагийн Ерөнхий сайд, Засгийн газар тогтвортой, цомхон байгаасай гэж хүсэж байна

Улс төр11 цаг өмнө

Б.Бат-Эрдэнэ: Г.Занданшатарыг би удам угсаагаар нь мэднэ, хөдөлмөрийн баатар хүний хүү

Энтертайнмент11 цаг өмнө

Илдэн дээр гүйгч найз бүсгүйгээ хөнөөснөөс хойш 12 жилийн дараа тэмцээнд оролцлоо

Дэлхий11 цаг өмнө

Трамп Лос Анжелес дахь цагаачдын “бослогыг” таслан зогсохыг үүрэгдэв

Нийгэм11 цаг өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6046 болжээ

Улс төр11 цаг өмнө

Г.Амартүвшин: “Эрчист Монгол” төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулна

CGTN мэдээ1 өдөр өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ2 өдөр өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Дэлхий3 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр3 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм3 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент3 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент3 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн