Бидэнтэй нэгд

Эрүүл мэнд

Ш.Зоригоо: Эрүүл мэндийн даатгалаараа “Эрүүл Монгол” болох боломжтой

Нийтэлсэн

“УБ-Сонгдо” эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн захирал Ш.Зоригоотой тус эмнэлгээр үйлчлүүлж буй иргэд Эрүүл мэндийн даатгалаар ямар хөнгөлөлтөд хамрагдах боломжтой болоод даатгалаа ашиглахын ач холбогдлын талаар ярилцлаа.

-Сайн байна уу. Юуны түрүүнд Монгол Улсын Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ иргэдэд бүрэн хүрч чадаж байгаа эсэх талаар яриагаа эхэлье?
-Сайн байцгаана уу. Хуулийн дагуу бол улсын болон хувийн эмнэлгийн аль аль нь иргэдэд Эрүүл мэндийн даатгалаар үйлчлэх ёстой. Одоогоор үндсэн 10 төрлийн даатгал бий. Энэ нь дотроо задарвал олон төрөлтэй. Эдгээр нь улсын болон улсын болон хувийн эмнэлгүүдэд адил тэгш хэрэгжвэл иргэд хаанаас ч эмнэлгийн үйлчилгээг хүртээмжтэй, хямд авна. Түүнчлэн улсын эмнэлгүүдийн ачаалал эрс багасна. Иргэд Эрүүл мэндийн даатгалаа бүрэн ашиглаж чадахгүй, энэ талаарх мэдлэг мэдээлэл дутмаг байгаа нь ажиглагддаг. Аль болох олон хүнд энэ талаарх мэдээллийг хүргэх нь чухал.

– “УБ Сонгдо” эмнэлэг Эрүүл мэндийн даатгалаар иргэдэд ямар эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байна вэ?
-Манай эмнэлэг Эрүүл мэндийн даатгалаар нийт зургаан төрлийн эмчилгээ, үйлчилгээг иргэдэд хүргэж байна. Үүнд:

  • Хэвтэн эмчлүүлэх,
  • Өндөр өртөгтэй тусламж үйлчилгээ,
  • Элэгний B,C вирус
  • Диализ
  • Хөнгөвчлөх эмчилгээ
  • Химийн эмчилгээ зэрэг багтана.

Тухайн иргэний оношноос хамаарч эрүүл мэндийн даатгалаас хэд хүртэлх төгрөгийн хөнгөлөлт эдлэх нь тодорхойлогдоно. Хувийн эмнэлгээр үйлчлүүлж буй иргэний эмчилгээний нийт төлбөрөөс даатгалаас хөнгөлөх боломжтой мөнгийг хасаад үлдсэн төлбөрийг иргэн төлнө гэсэн үг. Дээрх үйлчилгээг авах хүсэлтэй иргэд манай эмнэлэгт Эрүүл мэндийн даатгалын дэвтэртэйгээ л ирэхэд болох юм.

-Эрүүл мэндийн даатгалаа ашиглан хөнгөлөлт эдлэх боломжтой дээрх үйлчилгээнүүдээс аль нь хамгийн цогц байдлаар иргэдэд хүрч чадаж буй бол?
-“Эрүүл Монгол” буюу элэгний С вирусийн даатгал Монгол Улсад бүрэн хэрэгжиж чадсан хамгийн сайн даатгал. Оношлуулах, шаардлагатай эмээ авах, дараа нь хяналтад орох зэрэг цогц үйлчилгээг бүгдийг нь Эрүүл мэндийн даатгалаар төлүүлдэг гэсэн үг. Хувийн эмнэлгийн холбоо даатгалын газрынхантай уулзсан. Энэ үеэр зарим хувийн эмнэлгүүдээр иргэд үйлчлүүлээд гарахдаа нэмэлт төлбөр төлөхгүй эрүүл мэндийн даатгалаараа үйлчилгээ авч байна гэж ярьж байна. Энэ л эрүүл мэндийн даатгалыг үе шаттайгаар нэмэгдүүлж, үр дүнгээ өгч буй нэг хэлбэр юм.

Эрүүл мэндийн даатгалаа ашиглан үйлчилгээ авч буй иргэд маш их сэтгэл хангалуун байдаг.

-Хувийн эмнэлэг бүр иргэдэд эрүүл мэндийн даатгалаар үйлчлэх боломжтой юу? Хэдэн төгрөг хүртэлх эмчилгээ, үйлчилгээг даатгалын сангаас төлдөг юм бол?
-Энэ нь тухайн эмнэлгийн тусламж үйлчилгээний нэр төрөл, чадвараас хамаарна. Диализ хийх боломжгүй эмнэлэг бол энэ төрлийн үйлчилгээ үзүүлэхгүй гэсэн үг. Даатгалын сангаас гаргах боломжтой үнийн дүн тухайн иргэний оношноос шууд хамааралтай. Жишээлбэл хэвтэн эмчлүүлэх шаардлагатай өвчтөн дунджаар 400 мянган төгрөгийг даатгалаас хөнгөлүүлж болно. Хүнд, хөнгөн оноштой байгаагаас улбаалан үнийн дүн өсөх, буурах нь шалтгаалдаг. Тухайн иргэн өндөр өртөгтэй тусламж үйлчилгээ авлаа гэхэд даатгалаас 75 хувийг хөнгөлнө. Ямар үйлчилгээг, ямар оноштойгоор авч байгаагаас шалтгаалан өөр байх юм. Та манай эмнэлэгт хэвтээд нэг сая төгрөгийн үйлчилгээ авлаа гэхэд даатгалаас 750 мянга нь хасагдаж үлдсэн төлбөрийг та төлнө гэсэн үг юм. Ер нь эрүүл мэндийн даатгалаа ашиглан үйлчилгээ авч буй иргэд маш их сэтгэл хангалуун байдаг.

-Монгол Улсад эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг илүү хүртээмжтэй болгоход юунд анхаарвал зүйтэй бол. Олон улсын туршлагын талаар хуваалцвал?
-Тухайн улсын онцлогоос хамаарч эрүүл мэндийн тогтолцоо, даатгалын үйлчилгээний хэрэгжилт ондоо байдаг. Төрийн зүгээс эрүүл мэндийн бүх үйлчилгээг үнэгүй байлгахаар иргэд эрүүл мэнддээ анхаарахгүй, хайнга хандах нь бий. Тиймээс тодорхой хувийг иргэд өөрсдөө төлөх нь зөв систем. Малайзад хүмүүс маш бага мөнгийг Эрүүл мэндийн даатгалд төлдөг. Харин Их Британид энэ нь эсрэгээрээ иргэд өндөр төлбөр төлдөг. Тэгээд эрүүл мэндийн үйлчилгээг 100 хувь үнэ төлбөргүй авна. Манай улсын иргэдийн Эрүүл мэндийн даатгалд төлдөг мөнгө бол бусад улсуудтай харьцуулахад өчүүхэн төдий юм.

2016 оноос хуульд өөрчлөлт орж, иргэд эрүүл мэндийн даатгалаараа хувийн эмнэлэгт үйлчлүүлэх үүд хаалга нээгдсэн. Энэ хууль маш сайн, үр өгөөжөө өгч байгаа гэж боддог.

Монгол Улс эрүүл мэндийн даатгалын тогтолцоог хөгжүүлэх тодорхой шат дараатай ажлуудыг хийж байгаа нь сайшаалтай. Удахгүй даатгалын аппликэйшн иргэдэд хүрэх юм билээ. Энэ нь тухайн иргэний хэдэн төгрөгийг даатгалаас авч хэрэглэх боломжтойг хэлж өгөх юм. Тухайн хүний даатгал өөрт нь хүрэлцэхгүй бол гэр бүлийн хүнийхийгээ ашиглах боломж бий.

-Иргэдийн эрүүл мэндийн даатгалын талаарх ойлголт, мэдлэг дутмаг юм шиг санагддаг?
-Би даатгалын мэргэжилтэн биш хэдий ч сүүлийн дөрвөн жил энэ талаарх мэдээллийг иргэдэд түгээхээр шамдан ажиллаж байна. Эрүүл мэндийн даатгал өмнө нь хувийн эмнэлэгт үйлчлэх боломжгүй хуультай байсан. Харин 2016 оноос хуульд өөрчлөлт орж, иргэд эрүүл мэндийн даатгалаараа хувийн эмнэлэгт үйлчлүүлэх үүд хаалга нээгдсэн. Энэ хууль маш сайн, үр өгөөжөө өгч байгаа гэж боддог.

-Хуулийн дагуу даатгалаар үйлчлэх боломжтой 10 төрлийн эмчилгээ, үйлчилгээ бий гэж та яриандаа дурдсан. Эдгээрээс танай эмнэлэг зургааг нь иргэдэд хүргэж байгаа юм билээ. Үлдсэнг нь яагаад орхигдуулж буй юм бол. Үүнд ямар нэг “түгжээ” байна уу?
-Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолын дагуу 10 төрлийн үйлчилгээг иргэдэд даатгалаар олгож болно гэж заасан хэдий ч манай эмнэлэгт хэрэгжих боломжтой нь зургаа байгаа юм. Бусад эмчилгээ, үйлчилгээг “зөвхөн төрийн өмчийн байгууллагад үзүүлнэ” гэж тушаал, шийдвэртээ тусгасан нь бидэнд “түгжээ” болоод байна. Цаашдаа эмнэлгийн бүх үйлчилгээг хувийн болон төрийн гэж ялгахгүйгээр иргэдэд үйлчилдэг болно байх гэж найдаж байна.

Бүтэн жилийн хугацаанд аль ч эмнэлэгт очин, шинжилгээ хийлгэх боломжийг бүрдүүлж чадах юм бол 3-5 жилийн дотор Монгол Улсын иргэд бүх төрлийн шинжилгээнд тогтмол хамрагдаж, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлж чадна.

-Иргэн бүр өөрийн эрүүл мэндээ сахин хамгаалахад оношилгоо шинжилгээнд хамрагдсан байдал хамгийн чухал шүү дээ. Энэ тал дээр даатгалаас үзүүлэх хөнгөлөлт ямар байдаг юм бол?
-Иргэд Эрүүл мэндийн даатгалын сангаас сард 55 мянган төгрөгийг оношилгоо, шинжилгээ хийлгэхэд зарцуулж болно. Гэтэл энэ мөнгө нь хувийн эмнэлэг байтугай улсын эмнэлэгт ч хүрэлцдэггүй. Үүний оронд энэ мөнгийг 12 сараар нь нэгтгэх юм бол 660 мянган төгрөг болно. Энэ мөнгөөр бүтэн жилийн хугацаанд аль ч эмнэлэгт очин, шинжилгээ хийлгэх боломжийг бүрдүүлж чадах юм бол 3-5 жилийн дотор Монгол Улсын иргэд бүх төрлийн шинжилгээнд тогтмол хамрагдаж, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлж чадна. Түүнчлэн тухайн хүний нас болоод эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ямар оношилгоо, шинжилгээнд орох шаардлагатай нь тодорхойлогдох юм.

-Одоо хэрэгжиж буй Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт эдлэх боломжтой эмчилгээ, үйлчилгээнээс эмнэлгийн байгууллагуудад хамгийн их дэвшил авчирсан нь юу бол?
-Өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээний даатгал хэрэгжсэнээр эмнэлгийн байгууллагын хэрэглэх тоног төхөөрөмж сайжирч, хагалгааны чанар, эдгэрэлт, эмч нарын чадвар ч мөн маш их дээшилсэн. Тархины цүлхэнг хавчих, зүрхний хэм алдалтыг эмчилдэг болсон. Иргэд заавал гадаад орныг зорихгүйгээр Монголдоо хагалгаанд орж, дэлхийн энтэй үйлчилгээг авч байна. Өмнө нь техник, хэрэгсэлдээ баригдаж байсан мэс заслуудыг ч хийж байна. Өндөр өртөгт тусламж, үйлчилгээний даатгал Монгол Улсын анагаах ухааны хөгжилд үсрэлт авчирсан гэж хэлж болно. 60, 70 сая төгрөгийн үнэтэй мэс заслын төлбөрийн 75 хувийг даатгалын сангаас төлж байна. Энэ нь эмнэлгийн байгууллагуудад тоног төхөөрөмжөө сайжруулах, илүү том мэс заслуудыг хийх урам болж байгаа юм.

-Ярилцсанд баярлалаа.

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент3 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр3 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм3 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм3 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр3 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа