Бидэнтэй нэгд

Нийгэм

АТГ: Монголбанкны албан тушаалтан ББСБ-ын 100 хувь эзэмшигч, захирлаар бүртгэгдсэн байсан

Нийтэлсэн

Банкуудын үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг Монголбанкны эрх бүхий удирдах албан тушаалтнууд нь барьцаалан зээлдүүлэх, гадаад валют арилжааны чиглэлээр банк бус санхүүгийн байгууллага үүсгэн байгуулж, хувь эзэмшиж байгаа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасан “олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал”-ыг бий болгож байна хэмээн АТГ-аас үзжээ. Тиймээс цаашдаа Монголбанкны албан тушаалтнууд ББСБ-ын үйл ажиллагаа эрхлэхгүй байхаар журамлахаар болсон байна.

Энэ талаар АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах комиссар Т.Баярхүүгээс  тодрууллаа.

-Монголбанкны албан тушаалтнууд ББСБ-ын үйл ажиллагаа эрхэлж байгаа асуудалд АТГ-аас шалгалт хийжээ. Энэ талаар мэдээлэл өгөөч?

“Монголбанкинд ажилладаг нэр бүхий албан тушаалтнууд болон тэдний хамаарал бүхий этгээдүүд нь ББСБ үүсгэн байгуулсан, хувь эзэмшиж байгаа” гэх мэдээлэл гарсан. Үүний дагуу АТГ-аас хяналт шалгалт хийгдээд, Монголбанк руу хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр зөвлөмж явуулсан. Тодруулбал, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасан “Олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдлыг бий болгосон байна” гэдэг байдлаар Монголбанк руу албан бичиг хүргүүлсэн.

Хууль тогтоомжид заасан хориглолт болон ёс зүйн дүрмийг хэрэгжүүлэх, албан тушаалтнууд өөртөө болон хамаарал бүхий этгээддээ хууль бус давуу байдал бий болгох, албан үүргийнхээ дагуу олж авсан мэдээллийн нууцлалыг алдагдуулахгүй байх зэрэгт тавих дотоод хяналтыг эрчимжүүлэх шаардлагатайг анхааруулсан. Түүнчлэн, сул орон тоо гарсан тохиолдолд сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод явуулах, ялангуяа удирдах албан тушаалтны манлайлал, ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага, шалгуур үзүүлэлтийг сайтар хянан үзэх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Монголбанкинд даалгасан. Монгол Улс саарал жагсаалтад орсонтой холбоотой олон улсын байгууллагуудаас өгсөн зөвлөмж чиглэлийн дагуу Монголбанк, АТГ, Сангийн яам гэх мэт холбогдох бүх төриин байгууллагууд хамтарч, холбогдох арга хэмжээнүүд авч ажиллаж байна.

-Дээрх асуудал ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн хэрэг мөн үү?

-Өнөөдрийн манайд мөрдөгдөж байгаа хуулиар энэ нь илт ашиг сонирхлын зөрчил биш. Гэхдээ олон нийт ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгож байна. Тодруулбал, албан тушаалтнууд ажил албаныхаа байдлыг ашиглаж, тодорхой мэдээллүүдийг өөрийн хамаарал бүхий банк, санхүүгийн байгууллагад давуу байдал болгож ашиглах боломж байна гэж олон нийт хардаж буй юм. Тийм учраас урьдчилан сэргийлж, холбогдох арга хэмжээг ав гэж Монголбанкинд албан бичиг хүргүүлсэн. Энэ бол Авлигатай тэмцэх тухай хууль, Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуульд заасан АТГ-аас авч хэрэгжүүлж байгаа авлигаас урьдчилан сэргийлэх ажиллагааны нэг хэлбэр. Үүнд, Монголбанк манайхтай хамтарч ажиллаж байна гэсэн үг.

-Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд ямар байгууллага хяналт тавьж, шалгах ёстой байдаг юм бэ?

-ББСБ-ын үйл ажиллагааны тухай хууль гэж байгаа. Энэ хуулийн зохицуулалтаар ББСБ-ын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох эрх нь Санхүүгийн зохицуулах хороонд байдаг. Мөн Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж, шалгалт хийх эрх нь ч СЗХ-нд бий. Тэгэхээр шууд чиг үүргийн хувьд хяналт тавих ёстой байгууллага нь СЗХ гэсэн үг. Монголбанкны чиг үүрэг нь банкны үйл ажиллагаанд хяналт тавьдаг.

-Монголбанкнаас ямар хариу ирүүлсэн бэ?

-Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс ирүүлсэн хариу албан бичигт тус банкинд ажилладаг, хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах үүрэгтэй 240 албан тушаалтны ажлын байрны тусгай шаардлагад “банк бус санхүүгийн байгууллага үүсгэн байгуулсан, хувь эзэмшдэггүй байх” гэсэн заалтыг тусгахаар болсноо мэдэгдсэн. Мөн цаашид албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүдийн судалгааг шинэчлэн гаргаж, цаашид авлигын эсрэг хууль тогтоомжийг чанд хэрэгжүүлэн ажиллахаа илэрхийллээ. Цаашдаа Монголбанкинд ажилладаг хүн банк бус санхүүгийн байгууллагад ямар нэг хувьцаа, хувь эзэмшдэггүй оролцоогүй болно гэсэн үг.

-Яг хэдэн алба тушаалтан ББСБ-д хувь эзэмшдэг, хамаарал бүхий этгээдүүд нь банк бус санхүүгийн байгууллагатай байсан юм бэ?

-Яг нарийн тоон мэдээлэл надад алга. Нэр бүхий хүмүүс, тэдний хамаарал бүхий хүмүүс тогтоогдсон. Зарим нь банк бус санхүүгийн байгууллагын 100 хувь эзэмшигч, захирлаар нь бүртгэлтэй, хамаарал бүхий этгээд нь үйл ажиллагаа явуулдаг, өөрөө тодорхой хувь эзэмшдэг асуудлууд байсан.

CRI Монгол радио6 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио6 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио6 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио6 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент7 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр7 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр7 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм7 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм7 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм7 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент7 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент7 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр7 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч7 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио7 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм7 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч7 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий7 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа