Бидэнтэй нэгд

Боловсрол

Т.Очирбат: Хэргийн газраас мөр цуглуулах иж бүрдлийг хямд зардлаар дотооддоо үйлдвэрлэхээр ажиллаж байна

Нийтэлсэн

Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн Инновацийн төвийн эрхлэгч, Хууль зүйн доктор, цагдаагийн хурандаа Т.Очирбаттай Их сургуулийн эрдэмтэн судлаач, багш нар улс орны эдийн засгийг хэмнэсэн онцгой ач холбогдол бүхий инновацийн бүтээл хийж туршиж байгаа талаар ярилцлаа.

-Та Дотоод хэргийн их сургуулийн эрдэмтэн, судлаачдын хийж буй инновацийн бүтээлийн талаар танилцуулна уу?
-Манай их сургуулийн Инновацийн төвийн судлаачид гадаадаас өндөр өртгөөр авдаг хэргийн газраас ул мөр цуглуулах иж бүрдэл бүхий цүнхийг хямд зардлаар дотоодоос нийлүүлэх боломжийг бий болгож байна. Хэргийн газраас ул мөр цуглуулах иж бүрдэл цүнхийг 1990 он хүртэл ЗХУ, БНАГУ-аас авдаг байсан бол сүүлийн жилүүдэд Хятад, Япон, АНУ-аас нийлүүлэх болсон. Энэхүү хэргийн ул мөр бэхжүүлэх иж бүрэн багаж хэрэгсэл бүхий цүнхний санааг гаргаж, судалж туршсан нь бидний 4-5 жилийн хөдөлмөрийн үр шим юм. Дотоод хэргийн их сургуулийн багш нарын инновацийн үр дүнд криминалистикийн мэргэжилтний цүнхийг Хятадаас 6000 гаруй юань буюу 2.5 сая төгрөгөөр худалдан авдаг бол дотооддоо 700 мянга орчим төгрөгөөр хийх боломж байна.

Тусгай зориулалтын цүнхийг хэргийн газар очиж ул мөр бэхжүүлэх чиг үүрэгтэй албад буюу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, цагдаагийн байгууллагад ихэвчлэн ашигладаг. Түүнчлэн, хил зөрчигчийн мөрийг бэхжүүлэхээр хилийн отрядуудад ашиглаж эхэлсэн. Бид тусгай зориулалтын цүнхээ хилийн 27 отрядад өгч, сургалт зохион байгуулсан.

-Тухайн цүнхэн дотор хэдэн төрлийн багаж хэрэгсэл багтсан байгаа вэ? 
-Энэ цүнхэнд хэргийн газраас ул мөр, эд мөрийн баримт цуглуулах 50 гаруй төрлийн багаж хэрэгсэл бий. Мөн бэхжүүлж байгаа ул мөр хэргээсээ шалтгаалж янз бүр байна. Тухайлбал, хэмжих хэрэгсэл, бахь, хайч зэрэг ерөнхий зориулалттай багаж хэрэгслээс гадна зөвхөн хэргийн газрын үзлэгт ашигладаг соронзон багс гэх мэт тусгай зориулалтын багаж бий. Эдгээр тусгай зориулалтын багаж хэрэгслийг гадуур зардаггүй. Иймд эдгээрийг туршилт, судалгааны үр дүнд үйлдвэрлэж бүрдүүлсэн. Энэ төрлийн цүнхийг манай улс гадаадаас авдаг. Гадаадад ч гэсэн зах зээл дээр тэр бүр зарахгүй учраас хэн нэгэн бизнес хийдэг хүн оруулж ирэх боломжгүй. Заавал тусгай захиалгаар харьцаж авах шаардлага тулгарна. Ийм нөхцөл байдал байгаа учраас бид хэргийн газаас ул мөр, эд мөрийн баримт цуглуулах цүнх бүтээхээр шийдэж, одоогоор туршилт, зохион бүтээлтийн шатанд явж байна.

-Цүнхний чанар, багаж хэрэгслийн хувьд гадаадаас худалдан авдаг цүнхтэй харьцуулбал ямар бол?
-Бидний бүтээсэн цүнх гаднаас авчирдаг цүнхтэй харьцуулаад үзвэл багажны төрөл, чанар дутахгүй. Судалгаанд суурилж Монголын орчин нөхцөл, цаг уур, гэмт хэргийн онцлогт тохируулсан гэдгээрээ давуу талтай. Гадаадаас авчирсан цүнхэнд Монголын нөхцөлд тохирохгүй зүйлс байдаг. Тухайлбал, АНУ-аас авчирсан цүнхэн доторх шугамын хэмжээс инчээр илэрхийлэгдсэн байх нь бий. Бид бол хэмжих хэрэгслээс гадна гарын хээ авах, бөглөх маягт гээд өөрийн улсын нөхцөлд тохируулан хийсэн. Мөн нөхөн хангагдах зүйлс гэж бий. Гарын мөр илрүүлэх нунтаг дууслаа гэхэд гадны компанитай гэрээ хийгээд авах боломжгүй. Иймд лобариторидоо хийгээд нийлүүлэх боломжийг эрэлхийлэн ажиллаж байна.

Их сургуулийн багш нарын бүтээсэн цүнх хэдийгээр туршилтын шатандаа байгаа ч Монголын хөрсөнд тохирсон гэдэг утгаараа чанарын хувьд ч дутахгүй. Тусгай зориулалтын цүнхийг хийх санаа төрснөөс хойш санхүүжилт, хүний нөөц, технологи, судалгааны үр дүн зэргээр олон жилийн хөдөлмөр зарцуулсан учраас Дотоод хэргийн их сургуулийн өмч юм.

-Инновацийн бүтээл гэдэг нарийн судалгаа, олон удаагийн туршилтын үр дүнд амжилттай болдог. Цаашид тухайн бүтээлийг улам боловсронгуй болгох байх? 
-Бид цүнхний төрлийг нь улам олон болгож, материалыг худалдан авч технологийн өөрчлөлтийг хийж байна. Хуванцрыг авч нугалах, тоо бичих технологийг өөрсдөө хийдэг. Нугалсан бэлэн хуванцар авья гэвэл тусгай зориулалтынх учир үнэтэй. Цаашид нийтлэг ашиглах 12 төрлийн цүнх хийхээр төлөвлөж байна. Хүн амины хэрэг, хулгай, кибер, дээрэм, эдийн засгийн зэргээр хэргийн өнгөөр ангилж болно. Үүнээс гадна гар, хөлийн мөр бэхжүүлэх, тээврийн хэрэгсэл, хими, биологи, галт зэвсгийн гэж ул мөрөөр ангилна. Мөн гүйцэтгэх ажилтан, мөрдөгч, шинжээч, хилийн төлөөлөгч гээд албаараа өөр. Цүнхний онцлог төрлөөс хамаараад багаж хэрэгсэл өөрчлөгдөнө. Зам тээврийн осол баримтжуулах цүнхэнд холыг хэмжих хэрэгсэл давамгай байхаас гадна загвар, хэмжээ өөр байна. Уулын орой руу явахад хүнд цүнх бариад явах уу, үүргэвч үүрэх үү. Морь унаад хэргийн газрын үзлэгт явахдаа богцтой байх уу гээд Монголын онцлогт тааруулж хийх шаардлага тулгарч байна.

-Туршилт амжилттай болохоор төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагуудад хэдийнээс нэвтрүүлэх боломжтой вэ?
-Цүнхийг хилийн мөрдөгчид өнгөрсөн хавраас хойш ашиглаж эхэлсэн. Ингэж дөрвөн улирал туршилт хийж үр дүнг нь харна. Тиймээс эхлээд баталгаатай үр дүн гарснаар дараагийн асуудал яригдана гэсэн үг. Одоохондоо үйлдвэрлэлийн дамжлагаар хийхгүй байгаа учраас тодорхой хугацаа хэлэхэд хэцүү. Цүнхэнд байгаа нэг багажийг хийхийн тулд удаан хугацааны туршилт хийнэ. Жишээлбэл, гарын мөр илрүүлэх соронзон багсыг хэдэн төрлөөр туршсан. Олон удаагийн оролдлогоор сайжруулж байна. Шинэ санаа бий болгож судалж туршсан хугацаа гэж тооцвол хэдэн жилээр яригдана. Инновацийн үе шат дамжлагаар авч үзвэл нэг цүнхийг практикт нэвтрүүлэх хугацаа 2-3 жил байна.

Төслийн хүрээнд хийж байгаа болохоор шууд нийлүүлнэ гэж ярих боломжгүй. Хоёр жилийн хугацаанд үр дүн гараад үнэхээр баталгаатай ашиглаж болно гэсэн дүгнэлтэд хүрэх ёстой. Хэд хэдэн шат дамжлагаар орно. Практикт туршуулаад засч сайжруулаад явна. Хэрэгцээндээ тохируулж үйлдвэрлээд нэвтрүүлэх шийдвэр гарах ёстой. Хоёр жилийн дараа гэхэд Хууль зүй, дотоод хэргийн яаманд төслийн судалгаа, туршилтын үр дүнг хүлээлгэж өгөхөөр зорьж байна.

Баярлалаа. Таны эрдэм шинжилгээ, судалгааны ажилд амжилт хүсье.

CRI Монгол радио21 цаг өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио22 цаг өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио22 цаг өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио23 цаг өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент2 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр2 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм2 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм2 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент2 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр2 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа