Энтертайнмент
КОВИД-19: Хэрэв халдвар зогсохгүй бол Токиогийн олимпыг цуцална
Нийтэлсэн
5 жил өмнөНийтлэлч
АдминТокиогийн олимпын наадмын Зохион байгуулах хорооны тэргүүн Ёширо Мори Токиогийн олимпын наадам цуцлагдах магадлалтай талаар ярьсан байна.
“Никкан Спортс” сонинд ярилцлага өгөхдөө тэрбээр “2021 он гэхэд коронавирусний халдварыг зогсоож, цар тахлыг хяналтдаа авч чадахгүй бол Токиогийн олимпын наадмыг цуцлахаас өөр аргагүйд хүрнэ. Дахиж хойшлуулах талаар ярихгүй. Шууд цуцална. Урьд өмнө олимпын зөвхөн дайны улмаас цуцалж байсан бол энэ удаад бид нүдэнд үзэгдэхгүй дайсантай тулалдаж байна. Хэрэв энэ дайсныг ялан дийлж чадвал Токиогийн олимпын үнэ цэнэ өсөх болно” гэж хэлжээ.
“Токио 2020” олимпын наадам энэ жилийн долоодугаар сард эхлэх ёстой байсан ч цар тахлын улмаас нэг жилээр хойшлогдсон. Зохион байгуулагчид 2.7 тэрбум ам.долларын хохирол хүлээгээд байгаа.
Дэлхийн дайны уршгаар 1916 оны Берлин, 1940 оны Токио, 1944 оны Лондоны олимп цуцлагдаж байлаа.