Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Цементийн нөөц тасарвал бүтээн байгуулалт зогсоно

Нийтэлсэн

Долоон жилийн өмнө манай улс барилгын материалынхаа 90 орчим хувийг импортоор хангадаг байлаа. Манай цементийн зах зээлийг Хятадын үйлдвэрлэгчид атгаж байсан үетэй харьцуулахад одоо үндэсний үйлдвэрлэгчид дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг болсон. Үндсэндээ монгол, хятад цементийн эрэмбэ, солигдоод буй.

Бүтээн байгуулалтын “талх” гэгддэг  цементийн жилийн хэрэгцээ улсын хэмжээнд хоёр сая тонн.  Харин дотоодын үйлдвэрүүдийн хүчин чадал дөрвөн сая орчим тонн хангалттай давж байгаа тул цаашлаад монгол цементийг экспортлохоор үйлдвэрлэгчид том амбийц тээж байсан нь саяхан.  Өөрөөр хэлбэл, “талх”-ны нөөцөө хангалттай бүрдүүлж, дотоодын хэрэгцээний 90 хувийг хангаж буй МАК, “Монцемент БМ” ХХК, “Хөтөлийн цемент” ХХК зэрэг томоохон дөрвөн цементийн үйлдвэр тус бүртээ нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай гэхээр хамгийн багаар бодоход 4.2 сая тонн цемент үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадал бий гэсэн үг.

Барилгын материалын 2030 он хүртэлх хэрэгцээг “Барилга.мн” тооцоолон судалснаар цемент улсын хэмжээнд 2.6 дахин нэмэгдэж, 3.4 сая тонн болох төлөвтэй гэж үзжээ. Гэтэл дэлхий нийтийг нөмөрсөн цар тахлын улмаас аж үйлдвэрлэлийн логистик сүлжээнд доголдол үүсч, олон оронд Хятад улстай үйлдвэрлэл, худалдааны шууд хамааралтай аж үйлдвэрлэл доголдож, зогслоо. Үүнд манай улс ч бас хамаатай.

Худалдаа аж аж үйлдвэрлэлийн олон салбарт урд хөрштэй хамтран ажилладаг монголчуудын хувьд цар тахал том цохилт болж, аж ахуй нэгжүүд үүдээ барих нь барьж, ихэнх нь орлого буурахад хүрсэн нь нууц биш. Цемент үйлдвэрлэгч томоохон компаниудад ч бас коронавирусийн сөрөг нөлөө мэдрэгдэж эхэлжээ. Бүтээн байгуулалтын улирал эхэлсэн ч цементийн үйлдвэрүүд хорио цээрийн улмаас түүхий эдээ татан авах, нийслэл дэх цементийн нийлүүлэлт зогсох, эрэлтээ давж чадахгүй байх зэрэг асуудлаас үүдэн борлуулалт ч бас тодорхой хувиар буурсан байна.

Үндэсний үйлдвэрлэгчдийн томоохон төлөөлөл болох Монцемент үйлдвэр нь жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай. Гэвч сүүлийн үед энэхүү хүчин чадлаараа ажиллаж чадахгүйд хүрээд байна. Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг тус үйлдвэрийн тухайд цар тахлын улмаас доголдол үүсэхэд хүрчээ. Учир нь, үйлдвэрийнхээ хүчин чадал, үйл ажиллагааг нь сайжруулах үүднээс засвар хийх шаардлага гарсан тул  урд хөршөөс тоног төхөөрөмжийн сэлбэг, техник хэрэгслээ захиалсан ч гацаанд оржээ.

Арванхоёрдугаар сараас хойш дэгдсэн коронавирусийн хямралын улмаас урд хөршид аж ахуй нэгжүүд үүдээ хааж, бүтэн хөл хорио тогтоосон нь ийнхүү нөлөөлжээ. Сэлбэг хэрэгслийн захиалга гацсан тул Монцемент үйлдвэрийн үйл ажиллагаа ч бас доголдоход хүрсэн байна.

Нөгөө талаас Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хөл хорионы арга хэмжээг шат дараалан хэрэгжүүлсэн. Үүний нэг нь хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг гурав, дөрөвдүгээр сард хоёр ч удаа хязгаарласан нь цементийн нийлүүлэлт тасрахад хүрч, борлуулалт тодорхой хэмжээнд буурахад нөлөөлжээ. Дээр нь барилгын салбарт бас хямрал нүүрлэсэн нь үйл ажиллагаа доголдох, борлуулалт буурах нэг шалтгаан болсон гэж Монцемент компанийнхан үзэж байгаа юм байна. Тус компанийн зүгээс одоогоор үйл ажиллагаа бүрэн жигдрээгүй тул нийлүүлэлтээ 100 хувь хангаж чадахгүй байгаа гэх тайлбарыг өгсөн билээ. Хэрэв цаашид коронавируст халдварын нөхцөл байдал хүндэрвэл Монцемент компани үйл ажиллагааныхаа хүчин чадлаа бууруулж ажиллахаар төлөвлөжээ.

БНХАУ-д дэгдэж, дэлхийн 213 улсад зөөвөрлөгдсөн коронавирусийн халдварын сөрөг нөлөө ийнхүү үндэсний үйлдвэрлэгчид томоохон сорилт болоод байна. Зөвхөн Монцемент ч биш бусад цементийн үйлдвэрүүдэд ийм асуудал үүссэнийг үгүйсгэх аргагүй.

Хэдийгээр МАК евро цемент үйлдвэрийн тухайд үйл ажиллагаа болон борлуулалт буураагүй гэх тайлбарыг өгч байгаа ч цар тахлын хямрал зөвхөн тус компанийг тойрч өнгөрөөгүй биз ээ. Наад зах нь хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлахад л нийлүүлэлт тасарч, эрэлт ихсэхэд хүрнэ. Энэ мэтчилэн коронавирусийн халдварын дэгдэлт, сөрөг нөлөө нь үндэсний үйлдвэрлэгчдэд том сорилт болсон тул сүүлийн үед цементийн эрэлт нь ихэссэн ч нийлүүлэлтээ 100 хувь хангаж чадахгүйд хүрсэн гэх мэдээлэл  байна. Мэдээж үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг үгүйсгээгүй ч халдварт өвчний сөрөг нөлөө бүтээн байгуулалтад чөдөр болж барилгын салбар, цементийн үйлдвэрүүдэд том цохилт болсон гэхэд хилсдэхгүй биз ээ. Хэрэв муугаар бодоход нөхцөл байдал хүндэрч “талх”-ны нөөц тасрахад хүрвэл бүтээн байгуулалт зогсох, улмаар хуурамч цементийн асуудал дахин сөхөгдөхийг ч үгүйсгэх аргагүй.

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин: Өндөр чанартай бүтээн байгуулалт, өндөр үр ашигтай засаглалыг ахиулах ёстой 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах нийтийн халамжийн төслийн үр дүнг Бээжинд нийтлэв

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм5 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм5 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг5 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент5 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр5 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм5 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр5 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр5 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ5 өдөр өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент1 долоо хоног өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий1 долоо хоног өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ