Бидэнтэй нэгд

Нийгэм

“Тавантолгой түлш” компанийг дотоодын цэргийн хамгаалалтад шилжүүллээ

Нийтэлсэн

“Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн бүсийг нийслэлийн онцгой обьект болгож, компанийг Дотоодын цэргийн хамгаалалтад шилжүүллээ. Дотоодын цэргийн хамгаалалтад шилжүүлэх ажиллагаанд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн оролцож, дотоодын цэргийн ангийн албан хаагчдад ажлын амжилт хүслээ. Тэрээр, “Тавантолгой түлш ХХК бол онцгой обьект. Нийслэлийн айл өрхийн гал голомтод орох түлшийг аюулгүй, найдвартай үйлдвэрлэх учиртай. Тиймээс та бүхний ажил үүрэг, сонор сэрэмж хамгаас чухал. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье” гэсэн юм.

Мөн үйлдвэрийн засвар, шинэчлэлийн ажилтай танилцлаа. “Тавантолгой түлш” ХХК үйлдвэрлэлийн ачаалал буурсантай холбогдуулан урсгал засвар болон их засварын ажлыг эхлүүлсэн байна. Засвар ажлын хүрээнд үйлдвэрийн орчны тоосжилтыг бууруулах, байгаль орчин, ажилчдын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр дорвитой ажлуудыг хийж хэрэгжлүүлэх юм.

Шахмал түлшний түүхий эд болох миддлингийг бутлах явцад их хэмжээний тоос агаарт дэгдэж ойр орчимд бохирдол үүсгэдэг. Үүнийг шийдвэрлэх зорилгоор үйлдвэр тус бүрт ажиллаж байсан бутлууруудыг битүү байртай болгох, цаашлаад бутлуурын нэгдсэн системтэй болгох ажлыг эхлүүлжээ. Тэрчлэн дамжлагын шугамаас их хэмжээний тоосжилт үйлдвэрийн орчинд гардаг байсан бол үүнийг битүүмжлэлтэй болгох ажлыг хийж байгаа юм байна. Ингэснээр үйлдвэрт ажиллаж байгаа ажилчдын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө багасах, мөн үйлдвэрийн орчны тоосжилтыг бууруулах зорилгоор үйлдвэрийн барилгуудад салхивч, гэгээвчүүдийг нэмэгдүүлж, үйлдвэрийн шалыг тогтмол хугацаанд цэвэрлэж, угаадаг байх системийг хийхээр төлөвлөжээ.

Тавантолгой түлш ХХК-ийн баруун бүсэд өнгөрсөн өвөл таван үйлдвэрийн 13 шугам ажиллаж сайжруулсан шахмал түлшийг иргэдэд тасралтгүй үйлдвэрлэн түгээсэн. Өнгөрсөн өвөл гарсан алдаа дутагдалд дүн шинжилгээ хийж ирэх өвөл үйлдвэрийн гэмтэлгүй ажиллах зорилго тавин засварын ажлуудыг эрчимжүүлээд байна. Тухайлбал, үйлдвэр тус бүрт 25 кг-аар савладаг автомат машиныг суурилуулж байгаа юм. Ингэснээр хүний оролцоо буурч, ажлын бүтээмж эрс нэмэгдэх сайн талтай гэлээ.

Нийслэлийн айл өрхүүдийн ирэх өвлийн хэрэгцээг хангах зорилгоор сайжруулсан шахмал түлшний нөөцлөлтийн ажлыг эхлүүлээд байгаа юм байна. Нийслэлийн хэмжээнд 52 саравч, 1000 тоннын багтаамжтай дөрвөн агуулахад нөөцлөөд байгаа юм. Тэрчлэн аж ахуйн нэгжүүдийн ирэх өвлийн хэрэглээний түлшийг одооноос түгээж, худалдан борлуулж эхэлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.6  ЛХАГВА № 89 (6314)

CGTN мэдээ17 цаг өмнө

Хоёр гүрний ойлголцол-дэлхийн эдийн засгийн найдвар

CGTN мэдээ19 цаг өмнө

Хятад Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал болж байна

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хэ Лифэн Их Британийн Сангийн сайд Рэйчел Ривзтэй уулзав

Улс төр2 өдөр өмнө

Э.Болормаа: Дараагийн Ерөнхий сайд, Засгийн газар тогтвортой, цомхон байгаасай гэж хүсэж байна

Улс төр2 өдөр өмнө

Б.Бат-Эрдэнэ: Г.Занданшатарыг би удам угсаагаар нь мэднэ, хөдөлмөрийн баатар хүний хүү

Энтертайнмент2 өдөр өмнө

Илдэн дээр гүйгч найз бүсгүйгээ хөнөөснөөс хойш 12 жилийн дараа тэмцээнд оролцлоо

Дэлхий2 өдөр өмнө

Трамп Лос Анжелес дахь цагаачдын “бослогыг” таслан зогсохыг үүрэгдэв

Нийгэм2 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6046 болжээ

Улс төр2 өдөр өмнө

Г.Амартүвшин: “Эрчист Монгол” төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулна

CGTN мэдээ3 өдөр өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ4 өдөр өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Дэлхий5 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр5 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм5 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент5 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?