Бидэнтэй нэгд

Улс төр

Л.Мөнхсайхан: СЕХ шүүхийн шийдвэр гүйцэтгэдэг байгууллага байж болохгүй

Нийтэлсэн

Өнөөдөр Үндсэн хуулийн цэц 2019 оны арванхоёрдугаар сард баталсан Сонгуулийн тухай хуулийн дахин нэг маргаантай заалтыг хэлэлцэнэ.  Энэ талаар өмгөөлөгч, доктор Л.Мөнхсайхантай ярилцлаа.

 

-Таны гаргасан гомдол мэдээллийн дагуу Цэц дунд суудлын хуралдаан зарлажээ.  Сонгуулийн хуулийн тухайлсан ямар заалтууд Үндсэн хууль зөрчсөн гэж үзэв. Энэ талаар тодруулахгүй юу?

-Сонгуулийн хуулиар иргэний эрхзүйн харилцааг зохи­цуулдаг. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эр­хийг эдлүүлэх үүрэг хү­лээ­дэг гэж хэлж болно. Гэтэл эрх баригчдын баталсан Сонгуулийн хуульд хүний эрх, эрх чөлөөнд халдсан ноцтой заалт орсон.

Сонгуульд нэр дэвших хүнд эрүүгийн нэмэгдэл ял оноож байна.  Улмаар СЕХ нь Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллага болчихлоо.  Энэ нь яалт ч үгүй Үндсэн хуулийн зөрчил юм.  Тиймээс  Цэцэд гомдол мэдээлэл гаргасан.  Миний өргөдлийн дагуу маргаан үүсгэх, цэцийн дунд суудлын хуралдааныг зарлах ажиллагаа 112 хоног үргэлжилж, өнөөдөр хэлэлцэхээр товлоод байна.  Ер нь хүнийг бүх насаар нь яллаж болохгүй, тэр тусмаа Сонгуулийн хуулиар нэмэгдэл ялын харилцааг зохицуулах нь Үндсэн хуульт нийгэмд байж болохгүй асуудал.  Хуулийн нэмэгдэл ялыг СЕХ –гоор гүйцэлдүүлэхээр заасныг ч хуульчийн зүгээс эсэргүүцэж байна.

-Тухайлбал, Үндсэн хуулийн ямар заалтуудтай зөрчилдөж байна вэ?

-Өнгөрсөн арван­хоёрдугаар сард баталсан Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэгт “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэж заасан.  Энэ нь  иргэний улс төрийн эрх буюу УИХ-ын гишүүнээр сонгогдох эрхийг бүх насаар нь хязгаарлаж байгаагаараа Үндсэн хуулийн зөрчлийг агуулж байна.  Тэгэхээр энэ заалтыг цэцээс түдгэлзүүлэх ёстой. Тухайлбал дээрх заалт нь Үндсэн хуулийн гурван заалттай зөрчилдөж байна. Нэгдүгээрт, иргэн төрийн үйл хэрэгт шууд оролцох, төлөөллийн байгууллагад сонгох, сонгогдох эрхийг тунхагласан Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн заалтыг зөрчжээ. Хоёрдугаарт , Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт тусгасан иргэн төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхийн тухай “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гэсэн заалттай нийцээгүй. Мөн Монгол Улсад шүүх эрх мэдлийг хэн хэрхэн хэрэгжүүлэх тухай заасан Үндсэн хуулийн 47 зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, хоёр дах хэсгийн “Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчөөд байна.  Түүнчлэн хүний эрхийн түгээмэл тунхаглалын наймдугаар зүйлд ч  “…Үндсэн хууль болон бусад хуулиар олгогдсон үндсэн эрх нь зөрчигдвөл хүн бүр эрх мэдэл бүхий үндэсний шүүхээр эрхээ бүрэн сэргээн тогтоолгох эрхтэй”, 21 дүгээр зүйлд “…Хүн бүр улсаа удирдахад шууд чөлөөтэй сонгосон төлөөлөгчдөөрөө уламжлан оролцох эрхтэй”, хоёрдугаар хэсэгт “Хүн бүр улсдаа төрийн алба хаших эрхтэй, ард түмний хүсэл зориг бол засгийн эрх мэдлийн үндэс байх ёстой гэж тунхагласныг зөрчөөд байна. Хэрэв Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гарвал УИХ-иар хэлэлцээд хүлээн авах, эс авах, ҮХЦ -ийн Их суудлын хурал хэзээ болохоос үл хамаарч уг хуулийн үйлчлэл түдгэлзэх юм.

 -Өмнө нь энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцээс дүгнэлт гаргаж байсан.  Тэнд юу гэж заасан байдаг вэ?

-Цэцийн дүгнэлт 2008 онд гарсан нь одоог хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Гэтэл парламент дахин Үндсэн хууль зөрчсөн хууль баталсан нь төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх зарчимыг уландаа гишгэсэн явдал юм. Тухайн үед гарсан дүгнэлтэд нэгдүгээрт, Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн батлахдаа тус хуулийн 27 дугаар зүйлийн 4-т “Нэр дэвшигч нь дараах шаардлагыг хангасан байна” гээд “ялгүй байх” гэсэн ойлголтыг тодорхойлсон. Хоёрдугаарт, Сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчид тавих шаардлагад “Ялгүй байх” гэсэн заалтыг оруулснаараа ялгүйд тооцох гэсэн ойлголтоос агуулгын хувьд өөрчлөгдөж тухай хүний улс төрийн эрх буюу гишүүнээр сонгогдох эрхийг ял шийтгүүлсний дараа бүх насаар нь хязгаарлаж байгаагаараа Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулсан байна гэж үзсэн. Гуравдугаарт, Сонгуулийн тухай хуульд “ялгүй байх” гэж заасан нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн ес дэх хэсгийн “… төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй”, 21 зүйлийн 3-т “Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно” гэсэн заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн. Тиймээс Сонгуулийн тухай хуулийн “ялгүй байх” гэснийг Үндсэн хуулийн цэцээс түд­гэл­зүүлсэн. Энэхүү цэцийн дүгнэлт одоо ч хү­чин төгөлдөр байхад УИХ дахин Үндсэн хууль зөрчлөө.   Үү­нийг таслан зогсоохгүй маш их удаж байгаад  Цэц ч маш ха­риуц­лагагүй хандаж байна.

-Энэ маргаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөө­лөгчөөр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан оролцож байна.  Цэц түүнээс хариу тайлбар хүссэн.  Тайлбар ч ирсэн гэж сонссон.   УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбартай танилцсан уу?

-Танилцсан. “УИХ-ын гишүүний бүрэн эрх “тангараг өргөснөөр гишүүний бүрэн эрх эхлэх, шинэ сонгогдсон гишүүн тангараг өргөснөөр дуусгавар болох” тухай дурьджээ. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн тухай маргаанд ямар ч  хамааралгүй зүйл.  Түүнчлэн  Т.Аюурсайхан гишүүний тайлбарт “Сонгуулийн тухай хуульд уг заалтыг хийсэн нь Үндсэн хуульд “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно…” гэсэн хүний эрхийн суурь зарчмыг хөндөөгүй болно” гэжээ.  Авлигын эсрэг конвенцид нэгдэн орсон тул авилгатай тэмцэх үүргээ биелүүлэх талаар дурьдсан нь учир дутагдалтай байна. Мөн Сонгуулийн хуулиар ялгаварлан гадуурхалт явагдаж Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийг зөрчсөн ,Хүний эрхийн Түгээмэл тунхаглалын наймдугаар зүйлийн дээр дурьдсан заалтыг, мөн Иргэний болон улс төрийн эрхийн тухай Олон улсын пактын 25 дугаар зүйлийн дээр дурьдсан заалтыг зөрчсөн талаараа огт тайлбар хэлээгүй өнгөрөөсөн байна.  Хэлэх ч юм байхгүй биз. Үнэхээр хууль тогтоогчид иргэдээ ялгаварлан гадуурхаагүй юм бол өнөөдөр яллагдагчаар татагдсан,  сэжиглэгдсэн гишүүдийнхээ нөхцөл байдалд дүгнэлт хийж, хуулиа батлах ёстой байсан.  Хүн алсан, хүчингийн гэмт хэрэг үйлдсэн, албан тушаалын байдлаа ашиглан улс орондоо тоо томшгүй их хохирол учруулчихаад ял шийтгүүлсэн, ял шийтгүүлээгүй хүмүүс УИХ-ын сонгуульд нэр дэвших гээд явж байна. Ялгаварлан гадуурхалт гэж үүнийг л хэлээд байгаа юм.

-Сонгуулийн хуульд ийм заалт оруулснаа мөн Төрийн албаны тухай хуультай холбож тайлбарлаад байна.  Үүнд та хариулт өгөхгүй юу?

-Төрийн албаны тухай хуульд заасан төрийн захиргааны болон тусгай албан тушаалтанд хамаарах зарим зохицуулалт нь улс төрийн албан тушаал хаших хүнд хамааралгүй. Тэд төрийн жинхэнэ албан тушаалд шүүхээр ял шийтгэгдээгүй  байх зарчим улс төрийн албан тушаалд ижил тавигдах ёстой гээд байгаа.  Энэ бол  үндэслэлгүй зохицуулалт.  Жишээ нь, Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах дээд боловсролтой байх нийтлэг шаардлага улс төрийн албан тушаалд хамаарахгүй. Энэ нь дунд боловсролтой хүн өнөөдөр Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байгаагаар нотлогдоно. Хэрэв төрийн бүх албан тушаалд адилхан шаардлага тавих ёстой гэсэн бол Ерөнхийлөгч огцорч таарах нь. Тийм зүйл байж болохгүй. Иргэдийн хүсэл зоригоор сонгогдсон Ерөнхийлөгчийг дунд боловсролтой гээд огцруулах үндэслэлгүй учир тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй. Хэнийг сонгох нь гагцхүү иргэний эрх. Үндсэн хуулиар хамгаалагдсан дархан эрх. Харин нэр дэвшигч амьдралын замналаа л үнэн зөвөөр мэдээлэх үүрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.6  ЛХАГВА № 89 (6314)

CGTN мэдээ11 цаг өмнө

Хэ Лифэн Их Британийн Сангийн сайд Рэйчел Ривзтэй уулзав

Улс төр17 цаг өмнө

Э.Болормаа: Дараагийн Ерөнхий сайд, Засгийн газар тогтвортой, цомхон байгаасай гэж хүсэж байна

Улс төр19 цаг өмнө

Б.Бат-Эрдэнэ: Г.Занданшатарыг би удам угсаагаар нь мэднэ, хөдөлмөрийн баатар хүний хүү

Энтертайнмент19 цаг өмнө

Илдэн дээр гүйгч найз бүсгүйгээ хөнөөснөөс хойш 12 жилийн дараа тэмцээнд оролцлоо

Дэлхий19 цаг өмнө

Трамп Лос Анжелес дахь цагаачдын “бослогыг” таслан зогсохыг үүрэгдэв

Нийгэм19 цаг өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6046 болжээ

Улс төр19 цаг өмнө

Г.Амартүвшин: “Эрчист Монгол” төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулна

CGTN мэдээ2 өдөр өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ3 өдөр өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Дэлхий4 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр4 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм4 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент4 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент4 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн