Бидэнтэй нэгд

Улс төр

С.Ононбаяр: Монголын төр малчдыг хохироох ёсгүй

Нийтэлсэн

Хэнтий аймгийн малчдын эрх ашгийг хамгаалах хөдөлгөөний зохицуулагч С.Ононбаяртай ярилцлаа.

 

-Хэнтий аймгийнхан  Засгийн газрын шийдвэр хэрэгжихийг хүлээж   ноолуураа хадгалсаар хохироход хүрчээ. Нөхцөл байдал ямар байгаа вэ?

-Монгол Улсын хэмжээнд 230 гаруй мянган малчин бий. Зүүн гурван аймаг, тэр дотроо Хэнтий аймагт ноолуур эрт гардаг. Гуравдугаар сарын 20-д гэхэд малчид ямаагаа самнаад дууссан. Энэ жил  Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нар ноолуурын үнийг  аймгуудаар нь ангилж тогтоосон. Ингэхдээ үнийг бас зөрүүтэй хэлсэн. Ч.Улаан сайд 105 мянгаар авна гэсэн, Ерөнхий сайд ноолуурын үнийг  100 мянгаас буулгахгүй авна   гэж хэлсэн.  Засгийн газар гуравдугаар сарын 19-нд 101 тоот  тогтоол гаргахдаа ноолуурыг 100 мянгаар авна. Хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдэд 300 тэрбум төгрөг өгнө. Тэд хөдөө сумдаар очиж ноолуур авна гэж шийдвэрлэсэн.  Түүнээс хойш бараг хоёр сар шахам болж байна. Малчид Засгийн газрын шийдвэр гарсан учраас ноолуураа 100 мянгаар өгнө гээд хүлээсэн. Ноолуурын ханш тухайн үед аймгийн төвд 70-80 мянга, сумдад 65-70 мянга орчим байсан. Ч.Улаан сайд “Малчид маань  ноолуураа өгчихөв өө, хадгалж байгаарай” гэсэн. Ингээд хүлээлт үүссэн. Энэ хооронд малчид бэлэн мөнгөгүй,  нөгөөтэйгүүр Хэнтий аймгийн зарим сум хүндхэн өвөлжсөн учраас мал хүн хоёр туйлдаж эхэлсэн. Малчид өөрсдөө хоол хүнсээ цуглуулахаас өгсүүлээд  малдаа хивэг тэжээл  авмаар байдаг. Банкинд зээлтэй хүмүүс төлөх хугацаа нь тулсан. Малчид жилийн 365 хоногийн хоёр улиралд нь мөнгөний эх үүсвэр олох боломжтой. Намар мал тарган үед малаа зарж хэдэн төгрөгтэй болдог. Хавар ноолуураа зарж мөнгөтэй болдог. Энэ хавар Ч.Улаан сайд 100 мянгаар авна гэсэн гэж хүлээсэн. Гэтэл Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд ноолуур аваад бусад сумынхыг аваагүй. Хэзээ авах нь мэдэгдэхгүй байна.

-Ч.Улаан сайдад таны тавьсан шаардлагад ямар хариу өгсөн бэ?

-Ноолууртай холбоотой олон асуудал үүссэн учраас Хэнтий аймгийн малчид хөдөлгөөн байгуулж,  нутгийн зөвлөлийн дэд даргын хувьд та зохицуулагчаар ажиллаж өгөөч. Хөдөлгөөнөөс гаргасан шаардлагыг төр, засагт хүргээч гэсэн. Энэ дагуу би Ч.Улаан сайдтай уулзсан. Салбарын сайд маш ноцтой асуудлыг ярьсан. Тухайлбал, ноолуур автал  та бүхэн хүлээж бай  гэсэн. Хүлээх нь малчдын хувьд хүндрэлтэйгээс гадна эрсдэлтэй. Тухайн үед 80-90 мянга байсан ноолуурын ханш   одоо унасан. Төр сүүлдээ юу хэлж байна гэвэл, ченжтэйгээ зохицоод ноолуураа авалцаж өгөлц. Дээр нь урамшууллын мөнгө өгье гэж байна. Ингээд дахиад хүлээлгэж байгаагаас биш ямар ч шийдэл шийдвэр гаргахгүй байна. Иймээс малчид “Бид яах вэ” гэж асууж, бухимдаж байна. Бид шаардлагадаа Хэнтий аймгийн 17 сумын ноолуурыг нэн яаралтай аваач. Авахдаа ноолуурыг ангилахгүйгээр 100 мянгаар ав гэдэг асуудлыг хөндсөн. Ноолуурыг удаан хадгалах тусам жин нь багасдаг.Ингэснээр малчид ноолуураа   ханшаар нь өгч чадахгүй алдагдал хүлээж хохирч байна.

-“Ченжтэйгээ тохиролцоод ноолуураа өг” гэдэг нь ямар учиртай юм бол?

-Малчдын хамгийн их бухимдаж байгаа зүйл нь тухайн үед ханш 80-90 мянга байхад ченжүүдэд  өгчихсөн бол бидэнд ашигтай байж гэж ярьж байгаа. Ноолуурыг 100 мянгаар авна гэчихээд өчнөөн хүлээгдэл үүсгэж, хар, цагаанаар нь ялгуулж авч байгаагаас дундаж үнэ 65-70 дээр бууж байна шүү дээ. Эцэст нь ченжтэйгээ зохицоод өгч авалц, кг тутамд нь  20 мянган төгрөг нэмж  өгье гэж байгаа нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх, салбарын сайд Ч.Улаан нарын ажил алд дэлэм зөрж байгааг харуулж байна. Нэг үгээр хэлбэл, энэ хоёр хүн малчдыг молгидчихлоо. Малчдын бүтэн жилийн хөдөлмөр байхгүй болчихож байна шүү дээ. Жишээ нь, 100 ямаатай малчин хамгийн багадаа 20 кг ноолуур авч, түүнийгээ 105 мянгаар  өгөхөд хоёр сая гаруй төгрөг болно. Түүнээс самнаж өгсөн хүндээ тодорхой хэмжээний мөнгө төлнө. Гэтэл одоо ноолуурын ханш унаж 50 мянгаар өгөхөд хүрч байна. Ханш 80-90 мянга байхад өгчихсөн бол 1.8 сая төгрөг олох бүрэн боломжтой байлаа. Эцэст нь малчид хохирч үлдлээ. \

-Малчдад  20 мянгыг нэмж өгөх Засгийн газрын шийдвэр бас гарсан. Энэ талаар та юу хэлэх вэ? 

-Ноолуурын ханш унасан, жин нь хөнгөрсөн. 20 мянгыг нэмж өглөө гээд малчдын хохирол барагдахгүй. Өнөөдөр Хэнтий аймгийн малчдын гар дээр 500 гаруй тонн ноолуур бэлэн байна. Засгийн газар үүнийг хэзээ авахаа шийдэж, хариугаа өгөх ёстой. Энэ сарын 10-ны дотор ноолуурыг ангилахгүйгээр авч дуусгахыг малчид шаардаж байгаа. Дээр нь ноолуур авахдаа бэлэн мөнгөөр нь авах ёстой. Малчид ноолуур авах сургаар хүнээс мөнгө зээлж бензин тос хийгээд сум, аймгийн төвд давхиж ирдэг. Ноолуураа тушаачихаад мөнгөгүй буцдаг. Нөгөө хүн өөдөөс нь  мөнгөө нэхдэг, зарим нь сумын төвд ирчихээд буцаад явах бензиний мөнгөгүй гацаж байна. Ид мал төллөж байгаа цагт ийм байгаадаа малчид маш их бухимдаж байна. Тэжээл хивэг авч чадахгүй мал нь хорогдож байна.

-Орон нутгийн удирдлагууд малчдынхаа талаар ямар байр суурьтай байгаа бол?

-Энэ асуудлаар Хэнтий аймгийн Засаг даргатай уулзах гэтэл байгаагүй. Дээр нь Засаг даргын орлогч н.Хэрлэнчулуун ажлаа мэдэхгүй “Улаан сайдаас очиж асуу, би мэдэхгүй” гээд сууж байдаг. Аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга ямар ч  мэдээлэлгүй сууж байна. Мэдээлэлгүйгээс болж малчид мөн хохирч байна. Машинтай хүн очихоор дагаж гүйгээд “Ноолуур авах уу” гэж асуух юм. Ченжүүд очоод ноолуурыг нь ялгуулаад үнэгүйдүүлж байна. 10 кг ноолууртай хүн байлаа гэхэд 2-3 кг нь цагаан бусад нь бор, ингээд ханш нь унаж байна. Дээрээс нь тоос шороотой байна, шуудайны жин гэхчлэн  2-3 кг-ыг нь хасчихдаг. Энд малчид дахиад хохирч байна. Үүнийг төр, засаг шийдэж өгөх ёстой. Ч.Улаан сайд ч, Ерөнхий сайд  У.Хүрэлсүх ч худал ярьж болохгүй. Ноолуурыг нь  хэзээ авахаа, авахдаа 100 мянган төгрөгөө бэлэн тоолж өгөөд авна гэдгээ хэлэх хэрэгтэй. Засгийн газар  300 тэрбумыг гаргалаа гэдэг. Бүтээн байгуулалт хийнэ  гэдэг. Монгол хүнээ ажилтай, орлоготой байлгах нь төр, засгийн бодлого байх ёстой. Авч чадахгүй бол яах гэж “Ноолуурыг чинь 100 мянгаар авья” гэж хэлсэн юм бэ. Цар тахлын хүнд үед бүтээн байгуулалт хийх мөнгөнөөсөө малчдынхаа  ноолуурыг аваад, эдийн засаг сэргэхээр дэлхийн зах зээлд гаргаад мөнгөө буцаагаад олчих боломжтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.8  БААСАН № 91 (6316)

CGTN мэдээ8 цаг өмнө

Хэ Лифэн Их Британийн Сангийн сайд Рэйчел Ривзтэй уулзав

Улс төр13 цаг өмнө

Э.Болормаа: Дараагийн Ерөнхий сайд, Засгийн газар тогтвортой, цомхон байгаасай гэж хүсэж байна

Улс төр16 цаг өмнө

Б.Бат-Эрдэнэ: Г.Занданшатарыг би удам угсаагаар нь мэднэ, хөдөлмөрийн баатар хүний хүү

Энтертайнмент16 цаг өмнө

Илдэн дээр гүйгч найз бүсгүйгээ хөнөөснөөс хойш 12 жилийн дараа тэмцээнд оролцлоо

Дэлхий16 цаг өмнө

Трамп Лос Анжелес дахь цагаачдын “бослогыг” таслан зогсохыг үүрэгдэв

Нийгэм16 цаг өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6046 болжээ

Улс төр16 цаг өмнө

Г.Амартүвшин: “Эрчист Монгол” төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулна

CGTN мэдээ2 өдөр өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ2 өдөр өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Дэлхий4 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр4 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм4 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент4 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент4 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн