Дэлхий
Мадагаскар улс Covid-19 өвчнийг анагаадаг ханд бүтээснээ зарлаж, ДЭМБ туршихгүйгээр хэрэглэхгүй байхыг анхаарууллаа
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
АдминАфрик тивийн Мадагаскар арал улсын ерөнхийлөгч Андри Разуэлина саяхан Covid-19 өвчнийг анагаах үйлчилгээтэй ургамлын ханд гаргаж авснаа зарласан юм.
Covid-Organics гэж нэрлэсэн энэхүү хандыг вирусийн эсрэг үйлчилгээтэй төрөл бүрийн ургамлаас гаргаж авсан бөгөөд коронавирусийн халдвартай хүнийг 10 өдрийн дотор эдгээж байгааг Мадагаскарын ерөнхийлөгч баталсан юм.
Тэрээр энэхүү бүтээгдэхүүнээ баруун Африкийн улсуудад нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгджээ.
Экваторын Гвиней, Гвиней Биссау, Нигер улсууд хандны эхний хэсгийг хүлээж аваад байгаа бол Танзани зэрэг бусад улсууд авах сонирхлоо илэрхийлсэн байна.
Харин Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага ургамлын гаралтай эмээр Covid-19 өвчнийг эдгээдгийг баталсан шинжлэх ухааны ямар ч судалгаа одоогоор байхгүйг сануулаад клиникийн туршилт хийлгүйгээр эмчилгээнд ашиглахгүй байхыг Африкийн улсуудад удаа дараа анхааруулжээ.
Эх сурвалж: Reuters