Бидэнтэй нэгд

Улс төр

Хуулийн байгууллагуудын “сонгуулийн ажиллагаа” эхлэв үү?

Нийтэлсэн

Өнгөрсөн долоо хоногт улс төр нэлээд бужигнав. Удаан хугацаанд хуралдахгүй байсан Үндсэн хуулийн цэц “амь орж” Сонгуулийн хуультай холбоотой маргааныг хэлэлцэв. Ерөнхий сайд асан  М.Энхсайханд анхан шатны шүүхээс ял оноов.  Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболдыг хуулийн байгууллагаас цагдан хорьлоо. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ч улс төрийн хүрээнд анхаарал татаж эхэллээ.  Энэ мэтчилэн өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард УИХ-аас баталсан Сонгуулийн хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хэлэлцлээ. Тухайлбал, Сонгуулийн тухай хуулийн 29  дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэгт “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно”, 32 дугаар зүйлийн 32.2.9 дэх заалтад “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа” гэж нэмэлт оруулсан нь Үндсэн хуулийн зөрчилтэй гэсэн мэдээллийг хуульчид гаргаад байв.  Цэцийн гишүүд маргааныг  хэлэлцээд тухайн заалтууд нь Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлтийг гаргалаа.  Хуралдаанд  цэцэд мэдээлэл гаргасан өмгөөлөгч Л.Мөнхсайхан, гавьяат хуульч Ц.Шаравдорж, хуульч Ё.Бямбатогтох нар оролцсон.  Харин парла­ментын итгэмжлэгдсэн төлөө­лөгчөөр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ирсэн байна. Цэцийн шийд­вэрийн талаар өмгөөлөгч Л.Мөнх­сайханаас тодруулахад “Цэц ээлжит захиалгат шийдвэрээ гаргалаа. Сонгуульд нэр дэвших хүнд эрүүгийн нэмэгдэл ял оноож болохгүй. Улмаар СЕХ нь Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллага болчихлоо.  Энэ нь яалт ч үгүй Үндсэн хуулийн зөрчилтэй асуудал байв.   Гэтэл цэц Үндсэн хуулийн зарчмаа хамгаалж чадсангүй. Томилгооны хараат байгууллага гэдгээ дахин нотоллоо. Хүнийг бүх насаар нь яллаж болохгүй, тэр тусмаа Сонгуулийн хуулиар нэмэгдэл ялын харилцааг зохицуулах нь Үндсэн хуульт нийгэмд байж болохгүй асуудал.  Хуулийн нэмэгдэл ялыг СЕХ –гоор гүйцэлдүүлэхээр заасныг ч хуульчийн зүгээс эсэргүүцэж байна” гэсэн юм. Улмаар цэц энэ асуудлаар 2008 онд дүгнэлт гаргасан байдаг бөгөөд  одоог хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гэдгийг хуульчид хэлж байлаа. Тэгэхээр цэц Үндсэн хууль болоод Цэцийн дүгнэлтийнхээ шийдвэрийг гаргаад байна.

Ерөнхий сайд асан  М.Энхсайханд Монголын шүүх ял оноов.  Тодруулбал өнгөрсөн долоо хоногт М.Энхсайханд холбогдох хэргийн шүүх хурал гурван өдөр үргэлжилсэн.  Прокуророос М.Энхсайханд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийг тусгаарлаж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт нэгтгэн шүүгдэгч М.Энхсайханд шүүхээс ял оноов.  Шүүхээс түүний нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасч, 4.6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, эрх хасах ялыг хугацаатай хорих ял эдэлж дууссан цагаас эхлэн тооцсон, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Харин М.Энхсайханы өмгөөлөгч Д.Оросоо шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдана гэдгээ мэдэгдээд байна.

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт “Эрдэнэс Тавантолгой” ХХК гүйцэтгэх захирал асан  Д.Ариунболдыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн баривчилжээ. Түүнийг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна. Эх сурвалжийн мэдээллээр Д.Ариунболдыг баривчилсан нь гурван жилийн өмнөөс яригдаж байгаа нүүрсний хулгайн хэрэг гээчтэй холбоотой юм байна. Түүнчлэн Д.Ариунболдын асуудалд УИХ-ын байнгын хорооны дарга, нэр бүхий дөрвөн гишүүн холбогдож буй бололтой. УИХ-ын ээлжит сонгууль ойртсон ийм цаг үед болсон гэнэтийн баривчилгааны ард юу ч байж мэднэ гэдгийг учир мэдэх хүмүүс бас хэлж байна. Д.Ариунболд нь 2016 оны есдүгээр сарын 2-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдож байв.  Мөн  ажлаа аваад хэдхэн сарын дараа буюу 2017 оны гуравдугаар сарын 30-нд Чалкогийн өрийг өлж дуусгасан тухайгаа зарлаж байсан билээ.

УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзээд байгаа Н.Номтойбаяр өнгөрсөн долоо хоногийн эхэнд мэдэгдэл хийсэн.  Тэрээр телевизийн нэвтрүүлэгт орох үеэрээ өөртэй нь холбогдоод байгаа хэргүүдийн талаар тайлбар өгсөн юм.  2020 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшинэ, ХЗДХ-ийн сайд  Ц.Нямдоржийн тойрогт очиж өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл түүний маргааш нь  УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг албадан ирүүлэх захирамжийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан. Прокуророос Н.Номтойбаярыг удаа дараа дуудаж, өмгөөлөгч Н.Мандахад мэдэгдсэн ч хүндэтгэх шалтгаангүй ирэхгүй байгаа байдлыг нь үндэслэн албадан ирүүлэх саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ. Уг хүсэлтийг шүүх хэлэлцээд НПГ-т албадан ирүүлэх захирамж гаргасан байна. Түүнчлэн гишүүн асан  Н.Номтойбаяр  өнгөрсөн баасан гаригт дахин мэдээлэл хийв.  Тэрээр “Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-д худал мэдээлэл өгсөн, намайг гүтгэн доромжилсон. Албан тушаалынхаа давуу эрхийг ашигласан. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хоёр ноцтой заалтыг зөрчсөн. Намайг худал мэдүүлэг өгсөн. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байхдаа хууль зөрчиж шийдвэр гаргасан гэж хэлмэгдүүлж, гүтгэж байна. Ингэж байгаа бол би нотлох баримт дээр нь үндэслэж, тэр хүнийг шалгуулж болохгүй гэж үү. Тэр прокурор байлаа гээд хуулиас давуу байж болохгүй. УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвших 208 бие даагчдын нэрс дөрөвдүгээр сарын 28-ны өдөр олон нийтэд ил болсон. Гэтэл маргааш нь буюу дөрөвдүгээр сарын 29-нд  АТГ-аас намайг дуудаад яллагдагчаар татсан тогтоолтойгоо танилц. Бид өөрчлөлт оруулсан, мэдүүлэг авна гэсэн. Гэтэл ямар ч боломж олголгүй яллах дүгнэлт үйлдчихсэн, ирж ав гэсэн. Улстөрийн захиалгаар яллах дүгнэлт үйлдсэн учраас би очиж аваагүй. Намайг албадан ирүүлэх шийдвэр гарсан. Уг нь хуулиараа бол НПГ хүчээр авчирч яллах дүгнэлттэй танилцуулах байтал Чингэлтэй дүүргийн шүүхийн коридорт яллах дүгнэлтэйгээ танилц гэсэн. Ер нь хуулийн байгууллагууд болох цагдаа, АТГ, НПГ-ын удирдлагууд нь бүгд л улс төрийн томилгоогоор томилогддог. Тэдэнд улс төрөөс ангид байх эрхзүйн орчин алга” гэсэн тайлбарыг өглөө.

Ийнхүү сонгуулийн өмнөх цаг үед хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагаа эрчимжиж эхэллээ.  Үндсэн хуулийн цэц улс төрийн зорилгоор Үндсэн хуулийнхаа эсрэг дүгнэлт гаргав.  “Эрдэнэс Тавантолгой”-н экс захирлыг баривчлав.  Түүний ард УИХ-ын хэд хэдэн гишүүний нэр холбоотой яваа гэдгийг улс төрийн хүрээнд ярьж байна.  Хуулийн байгуул­лагуудын “сонгуулийн ажиллагаа” эхлэв үү?

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.11  ДАВАА № 92 (6317)

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент3 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр3 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм3 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм3 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр3 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа