Бидэнтэй нэгд

Улс төр

С.Баярын нэхээд байгаа хохирогч, хохирол хоёр нь энэ бус уу?!

Нийтэлсэн

Ерөнхий сайд асан С.Баярын хэрэг шүүхэд очжээ. Шүүх хурлын ажиллагаа эхэлсэн байна. Энэ үеэр С.Баяр хэвлэлд хандаж “…Биднийг улсад асар их хэмжээний хохирол учруулсан гэсэн. Хохирогчгүй хэрэг болоод байна. Хохирол учирсан гэж үзэж байгаа бол хохирогчоо томилооч ээ. Хэрэв Монгол Улсыг хохирогч гэж үзэж байгаа бол С.Баяр гэдэг хүн Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсад хэдий хэмжээний хохирол учруулсан бэ гэдгийг тооцох ёстой. Гэхдээ тийм юм байхгүй. Өөр аргаар хохирсон гэж үзвэл, тэгэж хохирчихоод байна гэсэн хохирогч байх ёстой” гэлээ.  Ерөнхий сайд асан С.Баяр ингэж холбогдсон хэрэгтээ хохирогч болоод хохирол нэхэв.

Хууль хяналтын байгууллага эдгээрийг хэрхэн тодорхойлж байгааг мэдэхгүй. Гэхдээ хохирогч нь ч, хохирол нь ч бүгдийн нүдэн дээр ил болоод удлаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1-т “…Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”, 2-т нь “…Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гээд заачихсан.

Оюутолгойн гэрээ ашигтай гэвэл ашиг хүртэгч нь Монголын 3.3 сая ард түмэн, ашиггүй байвал хохирогч нь мөн л Монголын 3.3 сая ард түмэн болно. Та бид бүгдээрээ гэсэн үг.

Тэгвэл С.Баярын тэргүүлсэн Засгийн газар Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас хойш 11 жил өнгөрчээ. Гэрээний үр дүн яаж гарсан бэ. Оюутолгойн ордын 34 хувийг эзэмшиж үлдсэн монголчууд бид ядаж Тавантолгойн ногдол ашиг гэдэг шиг тав, арван “цаас” яриад, хэлэлцэж уралцаж байгаа бил үү. Маш олон асуулт тавихаар байгаа юм.

Ганц л жишээгээр ашигтай, эсвэл ашиггүй гэдгийг тайлж болно. Энэ төслийн үр ашгийг ийш тийш болгоход “Мовеле С.А.Р.Л”  гэдэг компани гараад ирдэг. Энэ компани 2010 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр ердөө 12.5 сая ам.долларын дүрмийн сантайгаар байгуулагдсан.

Энэхүү “Мовеле С.А.Р.Л” компани цаасан дээр Оюутолгойн хөрөнгө оруулагчийн хөрөнгө оруулагч болчихсон байгаа юм.

Бүр нарийн тайлбарла гэвэл, 2015 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр “Мовеле С.А.Р.Л” , “Оюутолгой” ХХК-иудын хооронд Хувь нийлүүлэгчдийн зээлийн эрхийг шилжүүлэх гэрээ хийсэн. Үүгээр “Айвенхоу Майнз” компани нь хөрөнгө оруулалт гэж хэлэх боломжгүй “зээл”-ийг зээлдүүлэгч талд шилжүүлж байгаа нь халхавч төдий зүйл байсан.  “Мовеле С.А.Р.Л”  компанийн бүх тайлангаас “Айвенхоу Майнз” компанид зээл олгосон, авлагатай гэдэг нотлох баримт байдаггүй гэдгийг эх сурвалжууд хэлж байна.

 

Ерөөсөө л энэ 2.0 тэрбумыг авсан аргачлал буюу Оюутолгойн хөрөнгө оруулагчдын зээл хэлбэрийн санхүүжилтийн аалзны тор шиг сүлжээ байдаг аж. Тодруулбал, Оюутолгойн хөрөнгө оруулагч Англид бүртгэлтэй “Рио Тинто Плс” компаниас Люксембургийн Вант улсад байгуулсан  “Мовеле С.А.Р.Л”  гэдэг оффшор охин компанидаа 7.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт /санхүүжилт/ хийсэн. Тэндээсээ 4.9 тэрбум ам.долларыг зээл хэлбэрээр Нидерландад байдаг бас нэг оффшор, охин компани болох “Оюутолгой Нидерланд Б.В” компани руугаа дамжуулна. “Оюутолгой Нидерланд Б.В” компани  манайд байгаа “Оюутолгой” ХХК руу 4.3 тэрбум долларыг зээл болгон “ирүүлсэн” байдаг. Бас “Мовеле С.А.Р.Л”  компанид Монгол дахь “Оюутолгой” ХХК 2.6 тэрбум ам.долларын өртэй болсон.

Эцэст нь Оюутолгойн орлого Монгол Улсад ногдол ашиг өгч, татвар төлөхгүйгээр авчихаж байгаа юм.

Ингэхдээ Монгол дахь “Оюутолгой” ХХК-иас “Оюутолгой Нидерланд Б.В” компани  руу зээлийн хүүнд 1.0 тэрбум ам.доллар, бас “Мовеле С.А.Р.Л”  компанид зээлийн хүү болгож 1.1 тэрбум ам.доллар төлсөн.

“Оюутолгой Нидерланд Б.В” компани  1.0 тэрбум ам.доллараа бас “Мовеле С.А.Р.Л”  компани руу шилжүүлсэн байна.

 

Ингээд “Мовеле С.А.Р.Л”  нь “Оюутолгой” ХХК-иас шууд очсон 1.1 тэрбум, “Оюутолгой Нидерланд Б.В”-аас шилжсэн 1.0 тэрбум ам.долларыг нийлүүлээд 2.1 тэрбум ам.долларыг төвлөрүүлчихэж байгаа юм.  “Мовеле С.А.Р.Л”  компаниас энэ 2.1 тэрбум ам.долларын 2.0 тэрбум нь толгой компани болох “Рио Тинто Плс” руугаа очжээ. Энэ мөнгө бол “Рио Тинто”-гийн “сүлжсэн” зээлийн хүү буюу Оюутолгойн орлого юм.

Тэгэхээр Оюутолгойн хувь эзэмшигч “Рио Тинто Плс” компани ногдол ашгаа ийм аргаар авчихсан болж таараад байгаа юм.

Харин Монгол Улс бүтэн 11 жилийн турш “Рио Тинто Плс”-аас ирэх 34 хувийнхаа ашгийг авах нь бүү хэл, хөрөнгө оруулалтын зээлийг хүүтэй нь төлдөг зээлдэгч болоод хувирчихсан. Маш энгийнээр ердөө л энэ.

Үүнийг Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний хохирол гэх үүү, ашиг гэх үү.

Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид хүн яллахгүй. Тийм агуулга ч энд байхгүй. Гагцхүү үнэн бодит байдлыг олон нийтэд мэдээлэх ёстой. Мэдэх эрхийг нь хангах учиртай.

Дээрээс нь 2009 онд Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, 2015 онд Дубайн гэрээг байгуулсан үеийн Монгол дахь улс төрийн үйл явдлууд хардлага төрмөөр хачин гинжин уялдаатай харагдаад байдаг юм.

2008 оны УИХ-ын сонгуулийн дараа “7 сарын 1”-ний хар өдөр яагаад болсон бэ. Яагаад тэр өдөр тийм үйл явдал өрнөсөн бэ. Энэ нэг асуудал.

Энэ сонгуулиар 45 суудал авсан нам яагаад сөрөг хүчин АН-ын Засгийн газартаа урьсан бэ.

Тухайн үеийн эрх баригч намын дарга С.Баяр сөрөг хүчнийг засагтаа урихдаа яагаад нэр цохож авсан бэ. Тухайлбал, С.Баяр өөрөө С.Баярцогтыг Сангийн сайдаар урьсан байдаг.

2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд С.Баяр АН-тай хэрхэн хамтарсан тухай барим тавим олон факт бий.

Энэ сонгуулийн дараахан 2009 оны аравдугаарс сарын 6-нд Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ батлагдсан.

Хамгийн сонирхолтой нь С.Баяр энэ гэрээг байгуулснаас ердөө 22 хоногийн дараа “өвчний учир” Ерөнхий сайдын албааа өгсөн байдаг.

Тэгээд хаачсаныг бас л бүгдээрээ мэднэ дээ.

2013 оны хавар Швейцарын банкнаас С.Баярцогтын сая ам.доллартай оффшор данс илэрсэн тухай The Guardian мэдээлсэн. Тэр үед УИХ-ын дэд дарга болчихоод байсан С.Баярцогт “ёс зүйн хариуцлага” хүлээж энэ албан тушаалаасаа бууж байлаа.

2014 оны арваннэгдүгээр сард АН-д “төрийн эргэлт” гарч Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулж, Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болов. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын ХЭГ-ын даргаар С.Баярцогт томилогдлоо.

Үүнээс ердөө зургаахан сарын дараа 2015 оны тавдугаар сард Монголын Засгийн газар Дубайд очиж Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг баталсан. Одоо тэр нь гэмт хэрэг гэж үзэгдээд хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байна.

Эдгээрийг холбоод бодвол сонирхолтой хариу гарахгүй гэж үү.

Ер нь бол, С.Баярын нэхээд байгаа хохирогч, хохирол хоёр ийм л тодорхой харагдаад байна. Харин үүнийг Монгол Улсын хууль шүүхийн байгууллага хэрхэн үзэж байгааг бүү мэд.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.13  ЛХАГВА № 94 (6319)

CGTN мэдээ17 цаг өмнө

Хэ Лифэн Их Британийн Сангийн сайд Рэйчел Ривзтэй уулзав

Улс төр22 цаг өмнө

Э.Болормаа: Дараагийн Ерөнхий сайд, Засгийн газар тогтвортой, цомхон байгаасай гэж хүсэж байна

Улс төр1 өдөр өмнө

Б.Бат-Эрдэнэ: Г.Занданшатарыг би удам угсаагаар нь мэднэ, хөдөлмөрийн баатар хүний хүү

Энтертайнмент1 өдөр өмнө

Илдэн дээр гүйгч найз бүсгүйгээ хөнөөснөөс хойш 12 жилийн дараа тэмцээнд оролцлоо

Дэлхий1 өдөр өмнө

Трамп Лос Анжелес дахь цагаачдын “бослогыг” таслан зогсохыг үүрэгдэв

Нийгэм1 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6046 болжээ

Улс төр1 өдөр өмнө

Г.Амартүвшин: “Эрчист Монгол” төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулна

CGTN мэдээ2 өдөр өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ3 өдөр өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Дэлхий4 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр4 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм4 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент4 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент4 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн