Бидэнтэй нэгд

Дэлхий

Буриад улсын тэргүүлэх их сургуулиуд 80 оюутан элсүүлнэ

Нийтэлсэн

ОХУ-ын Буриад улсын тэргүүлэх их, дээд сургуулиуд ирэх хичээлийн жилд элсэгчдээ ямар шалгуураар хэрхэн элсүүлэх тухай Монгол дахь төлөөлөгчийн газрын мэргэжилтэн Д.Тогтохтой ярилцлаа.

 

-Нийгэмд хийсэн бүтээсэн зүйлтэй, ахмад эрдэмтэн судлаачдын ихэнх нь ОХУ-д мэргэжил боловсрол эзэмшсэн байдаг.  Анхны оюутнууд хэдэн онд элссэн байдаг бол?

-Монгол Улс болон ОХУ нь олон жилийн сайн хөршийн найрсаг харилцаатай бөгөөд боловсролын системийн  хамтын ажиллагааны түүх нь 1911 оноос эхлэлтэй. Анхны монгол хүүхдүүд гадаад оронд, тухайлбал Эрхүү хотод 1913 онд Цэвээний Жамсрангийн зохион байгуулалтаар явж суралцаж байсан түүхтэй. 1926 онд 107 монгол оюутан Улаан-Үд хотод суралцаж, 1940 онд Монгол Рабфак нь арван жилийн турш амжилттайгаар 1942 оюутныг Монголын төр нийгэм, улс ардын аж ахуйн нарийн мэргэжлүүдээр төгсгөсөн түүхэн баримт бий. 1990 оныг хүртэл манай улсын дээд боловсролтой мэргэжилтэн, инженер техникийн ажилтнуудын 60 хувь, доктор хамгаалсан эрдэмтдийн 90 хувь нь ОХУ буюу хуучнаар ЗХУ-д суралцаж төгссөн байдаг. 2014 оноос Буриад улс руу харилцан визгүй зорчдог болсонтой холбогдуулан тэтгэлгээр болон хувийн зардлаар суралцах оюутнуудын тоо эрс нэмэгдэж байна.

-Сүүлийн жилүүдэд ОХУ, Буриад руу явж суралцах хүсэлтэй хүүхэд олон болж.  Амьдрах өртөг зардал, сургалтын төлбөр хэр байдаг вэ?

-2020 оны байдлаар 250 орчим монгол оюутан суралцаж байна. Энэ нь Оросын бусад сургуулиуд болон өөр орныхтой харьцуулахад сургалтын төлбөр нь хямд байдагтай холбоотой. Буриад улсын нийслэл Улаан-Үд хот нь Монгол Улсын хойд хилийн боомт Алтанбулагаас гурван цагийн зайтай оршдог учраас эцэг эхүүд хүссэн үедээ хүүхдээ очиж эргэх, хараа хяналт тавихад тохиромжтой. Зөвхөн энд л Монголоор ярихад багш нар болон бусад хүмүүс зарим үед ойлгоно. Хоол хүнс нь бусад хотуудтай харьцуулахад маш хямд байдаг.

-“Оросын бо-ловсролын үзэсгэлэн”-д Буриад улсын их сургуулиуд өргөн хүрээтэй оролцдог.  Хэдэн сургууль үйл ажиллагаагаа танилцуулдаг вэ?

– Буриад улсын тэргүүлэх дөрвөн их сургууль элсэгчдэд үйл ажиллагаагаа танилцуулдаг. Эдгээр сургууль нь дээд боловсролын бүх шатны мэргэжлийн зэрэг болох бакалавр, магистр, докторын түвшний сургалттай. Тухайлбал, Буриадын улсын их сургууль (БГУ), Дорнод Сибирийн технологи, удирдлагын их сургууль (ВСГУТУ), В.Р.Филипповын Хөдөө аж ахуйн их сургууль (БГСХА), Дорнод Сибирийн соёлын дээд сургуулийг  (ВСГИК) төлөөлөн оролцож, монгол элсэгчдэд сургалтын үйл ажиллагаагаа танилцуулдаг. Мөн Буриад улсын их сургуулиудад онц суралцсан тохиолдолд боловсролын сайдын болон хөдөө аж ахуйн яамны сайдын тэтгэлэгт хамрагддаг.

– ОХУ-ын Буриад улс газар нутгийн байршлын хувьд ойрхон, замын зардал хямд гээд олон давуу талтай. Энэ талаарх мэдээллийг дуулгаач?

-ОХУ-н Буриад улсын нийслэл Улаан-Үд хотод Монгол Улсын төр нийгмийн нэрт зүтгэлтнүүд суралцаж ирсэн түүхэн уламжлалтай. Монгол оюутнуудын хувьд орос оюутнуудтай хамт орос хэл дээр мэргэжлийн хичээлүүдийг судлах боломж бүрддэг гол давуу талтай. Ном сурах бичиг сургуулиас үнэ төлбөргүй олгож, тодорхой хичээлийг дахин сонгож суралцах тохиолдолд нэмэлт төлбөр шаарддаггүй, дээр дурьдсан сургуулиудын оюутны дотуур байр нь хичээлийн байрныхаа хажууд байрлах оюутны хотхоны бүтэцтэй тул сурч амьдрах тааламжтай орчин маш сайн бүрдсэн. Газар зүйн байршил ойр. Замын зардал 29000-80000 төгрөг байдаг. Хэл соёлын ойролцоо байдал, амьдралын өртөг хямд, сард 40-100 мянган төгрөгөөр ойр зуурын хэрэглээний зүйлсээ авах боломжтой гээд олон давуу талтай.  Манай төгсөгчид сургуулиа амжилттай төгсөөд шууд 100 хувь ажлын байртай болдогийг дурдах хэрэгтэй. Хичээлдээ мэрийж, давхар диплом эзэмшсэн тэргүүний оюутнууд ч цөөнгүй байдаг.

-Буриад улсын их сургуулиудыг гадаад оюутнууддаа маш сайн хяналт тавьдаг. Энэ нь оюутнуудыг төлөвших, амжилттай суралцахад өндөр ач холбогдол үзүүлдэг гэж сонссон. Мөн төгсөгчдийн эцэг, эхчүүд их ам сайтай байдаг юм байна лээ?

-Энэ нь бидний хувьд хамгийн гол давуу талуудын нэг болж өгдөг. Өөрөөр хэлбэл,  сургуулийн байр, оюутны байранд байнгын хараа хяналттай байх нөхцөл юм. 17-19 насны оюутан гадна талаас том хүн мэт харагдах боловч дотоод сэтгэхүйдээ хүүхэд хэвээрээ байдаг бөгөөд эцэг эхийн хараа хяналтаас гармагц хязгааргүй их эрх чөлөөний амтыг эдэлж эхэлдэг. Чухам энэ үед гадны муу нөлөөнд автах, муу зуршилтай болох, архи, дарс уух, шоудах, шалтгаангүй дэлгүүр хэсэх, орой үдэш зугаацах, хичээл хийх зөв дадал зуршилгүй тул таслах, хоцрох улмаар огт хичээлдээ явахаа болих зэрэг олон асуудал үүсдэг. Яг энэ аюултай насан дээр нь бид хараа хяналт сайн тавьдаг бөгөөд II курсээс эхлэн оюутан өөрөө биеэ дааж, төлөвшиж эхэлдэг.

– Ирэх хичээлийн жилд Монголоос хэдэн оюутан элсүүлэх бол.  Мөн оюутнуудад тавигдах шаардлагын талаар мэдээлэл өгөөч?

-Бүрэн дунд боловсролын гэрчилгээний дүн “А”, “В” үнэлгээтэй оюутнуудаас дээрх сургуулиудад элсэх мэргэжлийн чиглэлийн ярилцлага хийсний үндсэн дээр элсэлтийн бүртгэлийг явуулна. 2020 оны элсэлтээр бакалаврын төрөл бүрийн мэргэжлүүдээр дээрх улсын тэргүүлэх дөрвөн их, дээд сургуулиудад 80 оюутан авахаар төлөвлөж байна. Монголоос элсэх оюутнууд нь заавал ЭЕШ-д хамрагдсан байх шаардлагагүй. Бүрэн дунд боловсролын гэрчилгээний дүн нь А болон В үнэлгээтэй байх ёстой.

-ОХУ-ын зарим мужийн их дээд сургуулиуд гадны оюутнуудын ажил хийх бололцоог нээж өгсөн гэж байсан. Буриадад  ахлах ангийн оюутнууд суралцахын зэрэгцээ ажиллах боломж байгаа болов уу?

-Буриадад гадаад оюутнууд албан ёсны зөвшөөрөл аваад ажил хийх бүрэн боломжтой. Бүх хичээл орос хэл дээр явагддаг тул эхний жилд монгол оюутнууд биеэ дайчлах, хэлний мэдлэгээ сайжруулахад хэрэгтэй байдаг. Курс ахиад ирэхээр хичээл, амралтаа зохицуулаад ажил хийх оюутнууд мөн байдаг.

-Ер нь сургалтын төлбөр хэд байдаг бол. Амжилттай суралцвал хөнгөлөлт эдлэх үү?

-Буриадын улсын их сургуулиудын жилийн төлбөр нь ойролцоогоор 5 – 7 сая төг, оюутны дотуур байрны төлбөр 1-2 сая төг орчим, амьжиргааны өртөг харьцангуй хямд байдаг.  Амжилттай суралцсан тохиолдолд 55 -74.5 хувийн хөнгөлөлтөд хамрагдах боломжтой. Ахлах курст ороод орос хэлний мэдлэг сайжирсан үед мэргэжлийн салбарын орчуулагч (англи, герман, франц), сэтгэл зүйч, багш, дээд сургуулийн багш  гэх мэт давхар диплом эзэмших бололцоотой.

-Хичээлийн хөтөлбөрүүд ямар хэл дээр явагддаг вэ?

-Дээд боловсролын сургалтын хөтөлбөрүүд нь ОХУ-ын Боловсролын яамаар баталгаажсан стандартын дагуу орос хэл дээр явагддаг. Гадаад хэлний хичээл дээр англи, герман, франц болон өөр хэл сонгон үзэх боломжтой.

-Тэтгэлгээр суралцах талаар мэдээлэл авах, тэтгэлэгт бүртгүүлэх хүсэлтэй оюутан залуус хаана хандах вэ?

-Буриадын улсын их сургуулиудад суралцах хүсэлтэй бол 95 55 35 62 утаснаас дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Дүнгийн хүснэгтийн скайндсан хувь эсвэл бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбарыг buriadunis@gmail.com хаяг руу явуулбал дүн шалгуур хангасан тохиолдолд ярилцлагад урина. FB хаяг: Буриад тэргүүлэх их сургуулиуд.

CRI Монгол радио16 цаг өмнө

Хятадын өнгөлөг хотууд

CRI Монгол радио16 цаг өмнө

2024 оны Дэлхийн хотуудын өдрийн Хятад дахь арга хэмжээ Шанхайд нээлтээ хийв

CRI Монгол радио16 цаг өмнө

ЕХ-ны үйлдэл дотоод хагаралд хүргэж болзошгүйг анхааруулав

CRI Монгол радио16 цаг өмнө

Хятадын Олон улсын импортын 7-р экспогийн бэлтгэл бүрэн хангагдав

CRI Монгол радио16 цаг өмнө

1000 кВ-ын хэт өндөр хүчдэлийн хувьсах гүйдлийн төсөл албан ёсоор ашиглалтад орлоо

Нийгэм16 цаг өмнө

Машинд хавчуулагдсан хүнийг эсэн мэнд гаргажээ

Дэлхий16 цаг өмнө

БНХАУ-д 323.2 тэрбум юанийн хохирол учирчээ

Эдийн засаг16 цаг өмнө

“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны хаалт боллоо

Дэлхий16 цаг өмнө

Жозеп Боррель Япон улсад айлчилна

Дэлхий16 цаг өмнө

Гэмт хэргийн гаралт ихэсдэг нь Хэллоуинтэй холбоотой юу?

Улс төр16 цаг өмнө

Төсвийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж байна

Улс төр16 цаг өмнө

Цөмийн энергийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр боллоо

Энтертайнмент16 цаг өмнө

Ц.Цогбадрах ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Улс төр1 өдөр өмнө

Зөөвч-Овоогоос 9 хүртэл хувийн буюу дэлхийн хамгийн өндөр АМНАТ авахаар тохирсон

Нийгэм1 өдөр өмнө

Цас орж, ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм2 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий5 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент6 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ